fbpx Э.САНСАРБАЯР: БОГД УУЛЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ЗАЙСАНГИЙН АМЫГ СУУРЬШЛЫН БҮС БОЛГОХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

Э.САНСАРБАЯР: БОГД УУЛЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ЗАЙСАНГИЙН АМЫГ СУУРЬШЛЫН БҮС БОЛГОХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Богд уулыг тойрсон маргаантай асудлын талаар  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяраас тодруулга авлаа. 

-“Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Одоо нүхт, яармагаас эхлээд Богд уулыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгох бичиг баримтыг Засгийн газарт өргөн барьсан” гэдэг мэдээлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Богдхан Уул бол хамгийн анхны дархан цаазат уул. Тиймээс улсын тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгоно гэсэн асуудал байхгүйг албан ёсоор хэлье. Харин тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон Зайсан орчмыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Захирагчид хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тэмдэглэл гаргасан. Засгийн газрын тэмдэглэлийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гарган, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргасан.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Зайсангийн амны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний дэд бүтэцийн төлөвлөлтийн зурагт үндэслэн Зайсангийн амны орц, гарцын мэдээллийг нэгтгэсэн.
Энэ хүрээнд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтын газраас хэдэн га, м2 газар хасагдах судалгааг гарган сайдын тушаалаар хэсэгчлэн цуцлалт хийх, мөн Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газраас гаргах асуудлын хүрээнд тус амны хамгаалалтын бүсийг тэлж орон сууц бариагүй хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахгүй байх бодлого баримтлан судалгааны ажлыг хийлээ.

-Тухайлбал, ямар судалгаанууд хийсэн бэ?

-Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргахтай холбогдуулан нийт газар ашиглагчийн судалгаа, тухайн газрын хэдэд нь зориулалт өөрчлөн сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барьсан, орон сууцанд нийт хичнээн өрх айл амьдарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан эсэх, газрын төлбөрийг хэрхэн төлдөг, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн зэргийг тодорхой болгосон.
Үүн дээр үндэслэн зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, газар ашиглалтын статистик мэдээллийг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх 3 дэд ажлын хэсэг байгуулж, дэд ажлын хэсгүүдээр асуудлыг хэлэлцүүлж байна.

-Хэдий хэмжээний газрыг тусгай хамгаалалтаас гаргах талаар тооцоо судалгаа гаргасан уу?

-Судалгааны үндсэн дээр Зайсангийн ам орчмын 500 га газар одоогийн байдлаар суурьшлын бүс болчихсон байгааг тогтоосон. Тиймээс ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахаар бид бичиг баримт боловсруулан холбогдох байгууллагуудад нь танилцуулахаар ажиллаж байна.

ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалын нийт талбайн хэмжээг  41.6 мянган га гэж бүртгэсэн байдаг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл тооцоог хүргүүлэхээр ажиллаж байна.

-Хүссэн хүсээгүй суурьшлын бүс болчихоод байгаа Зайсан орчмыг улсын тусгай хамгаалалтаас гаргасны дараа тусгай хамгаалалтад үлдэж байгаа газраа хэрхэн хамгаалах юм бэ. Дараагийн зайсан болохгүй гэх баталгаа алга байна шүү дээ?

-Зайсангийн ам орчмыг суурьшлын бүс болгохоор ажиллаж байгаагийн гол шалтгаан нь Богд уулаа тусгай хамгаалалтад авч үлдэх эхний алхам юм. Ингэж байж үлдсэн газар нутагтаа дахин газар олгохгүй, суурьшлын бүс болгохгүй байж чадна.
Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл газар ашиглах эрхийг бүртгэх тухай зохицуулалт орсонтой холбоотой Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, үүнтэй холбогдуулан газар ашиглагчдын газрыг нэгж талбарын дугаартай болгох, мэдээллийн санд бүртгэх, гэрчилгээ, гэрээг шинэчлэхээр болсон. Үүний дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран амжилттай нэвтрүүллээ. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, хяналтын асуудал сайжирч байгаа учир тийм асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​