fbpx ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1:Надад мөрөөдөл бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 57 секунд

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1:Надад мөрөөдөл бий

Нэг л өдөр үндэстэн маань сэргэж бүх хүн тэгш эрхтэйгээр өнөөдрийн нийгэмд хөл нийлүүлэн алхах болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Миссипийн толгод дээр цэцэг жимс нахиалж шудрага бус бүхнийг үлдэн хөөж эрх чөлөө шу
дарга ёсыг тогтоох болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр миний дөрвөн хүүхэд арьсны өнгөөрөө бус авьяас чадвараараа үнэлэгдэх цаг ирнэ хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Алабагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа бэлүүдхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг.

Тийм ээ, надад ч танд ч бид бүгдэд мөрөөдөл бий. Арьс, өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн энэхүү алдарт үг олон зуун хүний итгэл мөрөөдлийн бамбай болж, ауагаа хүчийг бий болгон амжилтанд хүрсний учир юу вэ? Энэ үгийг цууриатаж байх тэр үед хар арьстнууд, цагаан арьстнуудтай нэг автобусанд ч сууж болдоггүй, тэгш байдал, ижил эрхийн тухай мөрөөдөх ч аргагүй байсан гэвэл өнөөгийн бидэнд итгэмээргүй  санагдах байх. Хэдийгээр тэр энэ алдарт үгээ хэлснээсээ хойш хэдхэн жилийн дараа бусдын гарт амиа алдсан ч түүний мөрөөдөл биеллээ олсон гэдгийг та бид харж байгаа. Түүний үг, үзэл санааны хүч юунд байсан бэ?

Хүн болгонд мөрөөдөл бий. Жаалхан бяцхан охин шинэ гуталтай болохоос эхлээд, амьдралд хөл тавьж байгаа залуу хархүүгийн шинийг сурах хүсэл, амьдралдаа алдаж будилсан ч дахиад шинийг бүтээх, бусдад хайр түгээх гэсэн хижээл нэгний мөрөөдөл гээд мөрөөдөл бүхэн амттай, бас эзэндээ эрхэм. Мэдээж хэн нэгний боломжийг булаан авч, хэн нэгнийг далайлгах эрх мэдэлтэй болж, хэн нэгний мөрөөдлийг нухчин дарах бус хүний ёсны гэгээн мөрөөдлийн тухай л энд өгүүлж буйг ойлгоно буй за. Мөрөөдөл бүхэн хүчтэй, гэгээлэг бас таныг татах хүчтэй байдаг. Тийм учраас Мартин Лютер Кингийн энэ үг хүчтэй байж. Одоо ч хүчтэй байдгийн учир энэ.

Тийм ээ, хүн мөрөөдөлтэй байж хүчтэй байдаг. Тиймээс би мөрөөдөж байна, яг Мартин Лютер Кинг шиг. Бид өөрсдийн хүчээр амьдарч, өөрсдийн чадлаар мөрөөдлөө цогцлоохыг би мөрөөдөж байна. Хэн нэгнийг өөрийнхөө хүчээр сайн сайхан амьдралаа цогцлоодог болоход хэн ч саад болохгүй байхыг би мөрөөдөж байна. Хэрэгтэй зүйлээ хийхийн тулд заавал хэн нэгэн улстөрчийг таньдаг байхыг, хүслээ биелүүлэхийн тулд заавал хэн нэгний цүнхэнд багтах албагүй байхыг би мөрөөдөж байна. Хэн нэгэн улстөрч авч болдог зээлийг хэн нэгэн жирийн л хөдөлмөр эрхлэгч, бүтээгчид ч адилхан авч болдог байгаасай гэж би мөрөөдөж байна.

Өнөөдөр эхнэртэйгээ оёдлын машины ард суугаа Дорж хамгийн сайхан цамцыг оёж, хамгийн сайн үнэээр зарж, хүүдээ, охиндоо орой бүр тор дүүрэн амттантай очихыг мөрөөж байгаа. Өнөөдөр Дорж ганцхан оёдлын машинтай бол маргааш хоёртой болж эхнэртэйгээ зэрэгцэн илүү олон цамц оёхыг хүсч байгаа. Өнөөдөр угалзтай монгол гутал урлан суугаа залуу хэн нэгний дэлгүүрт түрээсээ төлөөд гутлаа хурдан борлуулахыг, улаан гараараа урлан шагласан гутал нь Монгол Улсын хүндэт харуулын алхаагаар Монгол төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байгаасай гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Долгор хэн нэгнийг гуйж царайчлалгүйгээр багахан зээл авч чадвал хажуу айлынхаа жаал охиныг цалинжуулаад  ганц бус хоёр дээл оёж чаддаг болохсон гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Дондог Монголоос өөр хаана ч байхгүй чацарганын тосоо, сүүлний тостой савангаа, жамц давсаа алсын Америк, арлын Японд хүргэн зарж дэлхийг гайхашруулахыг мөрөөдөж байгаа. Тийм ээ би ч бас тэдний адил мөрөөдөж байгаа, жинхэнэ ЖДҮ-чид хөгжөөсэй гэж.

Тийм ээ, бидэнд мөрөөдөл бий. Бид зүгээр л өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгон, ирээдүйгээ цогцлоон айх айдасгүй амьдрахыг мөрөөдөж байна. Тийм ээ бидэнд мөрөөдөл бий.

Тэгвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Бүгдээрээ хэлэлцэцгээе, мөрөөдлөө биелүүлцгээе.

Эх орноо жинхэнэ ЖДҮ-гийн эх орон болгоцгооё. Жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан ирээдүйг бүтээж, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан амьдарч, ЖДҮ гэдэг хамгийн сонсголонтой сайхан, бахархам үг байгаасай гэж мөрөөдөцгөөе.

Үргэлжлэл бий...

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

Үндэсний үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжинэ
Үндэсний үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжинэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​