fbpx Н.Гэрэлт-Од: Элэгний хорт хавдрыг бүх шатны эмнэлэгт илрүүлж, оношлох боломж бүрдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 10 секунд

Н.Гэрэлт-Од: Элэгний хорт хавдрыг бүх шатны эмнэлэгт илрүүлж, оношлох боломж бүрдлээ

Сүүлийн үед бүх шатны эмнэлгүүдийг өндөр хүчин чадалтай, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж буйн жишээ нь олон үйлдэлтэй ЭХО аппаратыг саяхан хүлээлгэн өгсөн явдал байв. Иймд улсын хэмжээнд тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, шинэчлэлт, ашиглалт ямар түвшинд байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.ГЭРЭЛТ-ОДТОЙ ярилцлаа.

-Эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн аппаратыг эмчилгээнд нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд тус бүр нь 8.8 сая иений үнэтэй, хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай хэт авиан оношилгооны 34 ЭХО аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгооны төв, нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улсын нэг болон гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Энэхүү аппаратаар эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ураг тэр дундаа элэгний оношилгоо, шинжилгээг хийх боломжтой. Мөн төслийн хүрээнд мэс заслын дундуур ашигладаг хагалгааны “С-Агт" аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийлүүлсэн. Энэхүү аппаратыг судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг юм. ЭХО аппаратыг суурин болон зөөврийн гэж ангилдаг. Энэ удаагийн аппарат нь суурин ангилалд багтана. Аливаа эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангаснаар ачаалал буурахаас гадна тухайн өвчнийг эрт оношилж, илрүүлэх боломж бүрддэг. Үүнээс өмнө эмнэлгүүд ЭХО-ны 1-4 аппараттай байсан. Харин энэхүү аппаратын үндсэн онцлог нь элэгний хорт хавдрыг эрт үед оношилж илрүүлэх юм. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай уялдуулж  Японы Засгийн газарт хүсэлт тавьснаар ажил хэрэг боллоо.

-Тухайн аппаратын хүчин чадал болон ашиглалтын хугацаа ямар байх бол?

-Бид автомашинаа жилд нэг удаа үзлэг оношилгоонд хамруулдагтай адил тоног төхөрөөмжид зургаан сар эсвэл нэг жил болоод шинээр солих эд анги гэж бий. Түүнийг тухай бүрт нь соливол насжилт уртасдаг. Үүнээс гадна үйлдвэрүүд эмнэлгийн тоног төхөөрөмжийг маш хурдацтай шинэчилж байна. Яг л гар утасны шинэчлэлт шиг технологийн дэвшлийг дагаж маш хурдан өөрчлөгдөж байна. Тиймээс эмнэлгийн тоног төхөөрөмжид насжилт ярих боломжгүй. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж авах шаардлага гардагч манай эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлахад жилд хэр их хэмжээний төсөв зарцуулж байна вэ?

Тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлтээ тооцоход жилд 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэтэл улсын хэмжээнд жилд арав орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэгэхээр энэхүү төсөв бидний хэрэгцээ шаардлага буюу технологийн шинэчлэлийг шийдэхэд яагаад ч хүрэлцэхгүй. Тиймээс бид бг хэрэглэж буй тоног төхөөрөмжийнхөө хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна нэн шаардлагатайг нь санхүүгийн ямар ха нэгэн үүсвэр олж байж шийдвэрлэдэг. Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд тоног төхөрөөмжийн шинэчлэлтийг хийж байна.

-Тоног төхөөрөмжийн дутагдалтайгаас иргэд эх орондоо оношоо тогтоолгож, эмчлүүлж чадахгүй, гадаадыг зорьдог. Энэ урсгалыг багасгах чиглэлд ямар ажлыг хийж байна вэ?

-Улсын хоёрдугаар эмнэлгийн дэргэд Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг байгуулжбайна. Энд манай улсын эмнэлгүүдэд байдаггуй “PET CT” төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр гадаад явж эмчилгээ хийлгэх иргэдийн тоо багасч, тэр хэрээр эдийн засгийн хэмнэлт бий болно. Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 4-5 төслийн хүрээнд нийт 13 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий ариутгал халдваргүйтлийн тоног төхөөрөмжөөр 20 эмнэлгийг хангасан. Ингэснээр эмнэлгүүдийн мэс заслын багаж, ороох боох материалын ариутгал олон улсын түвшинд хүрч байна. Мөн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр тус бүр нь 184 сая төгрөгийн үнэтэй сүрьеэг оношилж илрүүлэх зөөврийн рентген аппаратыг Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХӨСҮТ-д нийлүүлсэн. Мөн тус сангийн дэмжлэгээр тус бүр нь 52 сая төгрөгийн үнэтэй сүрьеэгийн оношилгооны аппаратыг хэд хэдэн эмнэлэгт хүлээлгэсэн өгсөн.

-Эмнэлгүүдийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байгаа ч түүн дээр ажиллах боловсон хүчин, засвар үйлчилгээг хариуцах инженер техникийн ажилтныг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Үүнд Эрүүл мэндийн яам нэлээд анхаарч байна. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж нийлүүлэхэд тухайн гэрээнд боловсон хүчин сургах талаар тусгадаг. Харамсалтай нь, бэлтгэсэн боловсон хүчин цалин хангамжаас шалтгаалж хувийн хэвшлийг сонгодог тал бий. Тиймээс тухайн эмч, мэргэжилтэнтэй 3-5 жилийн гэрээ байгуулах зэргээр зохицуулалт хийдэг. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг анх удаа байгуулсан. Тус албаныхан улсын хэмжээнд тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт, үнэн зөв найдвартай ажиллагаа, нэгдсэн бүртгэл мэдээлэл, боловсон хүчнийг бэлтгэх сургалт зэргийг хариуцдаг. Азийн хөгжлийн банкны ЭМСХХ төслийн дэмжлэгтэйгээр бид хөрөнгийн төлөвлөлтийн программ хангамжтай болох гэж байна. Үүнд Монгол Улсын хэмжээнд байгаа бүх тоног төхөөрөмжийг бүртгэнэ.

-Мэргэжлийн эмч, мэргэжилтэнгүйгээс сумын эмнэлгүүд тоног төхөөрөмжөө ашиглаж, эвдэрснийг нь засч чаддаггүй асуудал бий. Үүнийг яаж шийдэх вэ?

-Бид “Явуулын лаборатори” төслийг боловсруулж хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэхээр Польшийн Засгийн газарт санал тавьсан. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тоног төхөөрөмжийн 1-2 инженер ажилладаг, Харин сумын эмнэлгүүдэд инженер байдагтүй. Тиймээс “Явуулын лаборатори” төслийн зорилго нь сумдын эмнэлэгт байгаа тоног төхөөрөмжийг засч, хэвийн үйл ажиллагаанд оруулах юм.

-Улсын хэмжээнд дутагдалтай тоног төхөөрөмж бий юү?

-Эрэлт хэрэгцээ маш их бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжгүйгээс болж үйл ажиллагаа нь доголдсон, зогссон эмнэлэг байхгүй.

-Шинэ тоног төхөөрөмж нийлүүлэхээр тухайн байгууллагын удирдлагууд хувийн эмнэлэгтээ ашигладаг асуудал гардаг?

-Ийм тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Гэхдээ эмнэлэг бүрт тоног төхөөрөмжийн бүртгэл мэдээлэл, арчилгааг хариуцсан өмч хамгаалах комисс ажилладаг. Эмнэлгийн хувьд ахлах сувилагч тасгийнхаа тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал. тоо ширхийг хариуцдаг. Тэгэхээр апь ч шатандаа эзэнтэй байдаг учраас тухайн тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглах нь боломжгүй. Түрүүн хэлсэн хөрөнгийн бүртгэлийн программ хангамжийг нэвтрүүлснээр бүх тоног төхөөрөмж кодтой болж ашиглалт, хөрөнгийн төлөвлөлтийг хүний оролцоогүйгээр төлөвлөдөг болно. Одоо нэршлийн системийн гарын авлага хэвлүүлэх гэж байна. Ингэснээр энэ ондоо ашиглана.

-Орон нутагт хүчилтөрөгчийнүйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна бэ?

-Манай улсад хүчилтөрөгчийн хангамж хүндрэлтэй байдаг. Баруун аймгуудад ганцхан баллон хүчилтөрөгч 120-140 мянган төгрөгийн үнэтэй. Нэг баллон гэдэг нь зургаан метр куб хүчилтөрөгч гэсэн үг. Аймгууд нийслэлээс тээвэрлэхэд зардал мөнгө, хугацаа их ордог. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр төсөл боловсруулж, 2014 оноос хойш хөөцөлдөж байна. Өвөрхангай, Өмнөговь, Завхан аймагт хүчилтөрөгчийн  үйлдвэр барихаар өнгөрсөн оны улсын төсөвт санхүүжилтийг нь суулгуулсан. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлчихсэн байна. Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 6.4 сая еврогийн өртөгтэй тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд нийлүүлсэн.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна
Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​