fbpx ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 9.4 ХУВЬ, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 4.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 19 секунд

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 9.4 ХУВЬ, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 4.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Энэ хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тушаал гарган 2018 оныг “Эрчим хүч хэмнэлт-Үр ашгийн жил” болгон ажилласан байна. Манай сурвалжлагч  Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөж, салбарын үйл ажиллаганы талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нартай ярилцлаа.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 2018 ОНД 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭСЭН

Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээний талаар мэдээлэл өгч болох уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4  сая Гкал дулаан үйлдвэрлэж, импортоор 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан бөгөөд үүний 1.3 тэрбум кВт.ц цахилгааныг БНХАУ-аас Оюутолгой ХХК, үлдсэнийг нь ОХУ-аас төвийн болон баруун бүсийн систем авсан. Өмнөх онтой харьцуулахад 2018 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ  9.4 хувь, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.8 хувиар нэмэгдлээ. Эрчим хүчний борлуулалтын орлого 952 тэрбум болж өмнөх оноос 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ.

-Өнгөрсөн онд импортын цахилгааны хэмжээ нэмэгджээ. Яагаад нэмэгдэх болов?

-Импортын цахилгааны гол хэрэглэгч нь Оюутолгой ХХК. Тус компани жилдээ 1.3 тэрбум орчим кВт.цаг цахилгааныг БНХАУ-аас импортоор авч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК-ийн хооронд Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахаар тохиролцож “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г өнгөрсөн оны сүүлээр байгуулсан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Та тушаал гарган, 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт-Үр ашгийн жил” болгон зарласан. Хэр үр дүнд хүрсэн гэж та үзэж байна вэ?

-Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл тулгамдсан асуудал болж байна. Монгол улс эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж 2015 онд Улсын Их Хурлаас Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Мөн Засгийн газраас  2017 онд Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан байгаа. Хэмнэлтийг эрчим хүчний салбар өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн 2018 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлтийн жилийн хүрээнд эрчим хүчний үйлдвэр компани бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гаргаж нийт 545 хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн томоохон 12 компанитай “Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна. Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан. Эрчим хүч хэмнэлтийн хууль батлагдснаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна. Өнгөрсөн онд нийт 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх тодорхой төлөвлөгөө  гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар  олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын оролцоотойгоор Ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн.

-Цаашид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газраас Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөрийг баталсан.  Энэ хөтөлбөр маань 2018-2022 оны хооронд хэрэгжинэ. Хөтөлбөрт 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгаж өгсөн байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын хэмнэлт бий болох боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: АЙЛ ӨРХИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ 25 ХУВЬ,  ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ 2 ДАХИН ХЯМД БАЙГАА

-Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд өнгөрсөн 2018 онд ямархуу ажлууд хийв? Хэр үр дүнтэй ажилласан бэ?

- Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулах, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, эдийн засаг, үр ашгийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, Эрчим хүчний урамшуулалт зохицуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, цахилгаан эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хорооны хөгжлийн стратеги, хүний нөөцийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх гэсэн 5 үндсэн зорилт дэвшүүлэн  тодорхой үр дүнд хүрсэн. 2018 онд нийт 20  тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, үүрэг, даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа. “Урамшуулалт зохицуулалтын журам”-ыг баталж, төвийн бүсийн томоохон 12 компанитай уг журмын дагуу гэрээ байгуулан ажилласнаар 9.0 тэрбум төгрөгийн үр ашиг бий болгож чадлаа. Эрчим хүчний зохицуулах хороонд 2018 онд нийт 2123 хэрэглэгчийг хамарсан 201 өргөдөл гомдол ирсэний 53 хувь  буюу 107 нь цахилгааны 41 хувь  буюу 83 өргөдөл нь дулааны эрчим хүчний асуудалтай холбоотой байна. Хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдлыг судлан шалгаж,шийдвэрлэхээс гадна хэрэглэгчээс 90.3 сая төгрөгийг илүү нэхэмжилсэн болохыг тогтоож, хэрэглэгчдэд  буцааж олгосон байна.

- Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хэрхэн хангах вэ?

-Жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, дотоод хэрэглээний эрчим хүчийг бууруулах гээд олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Өнгөрсөн 2018 онд Засийн газраас "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргалаа. Өөрөөр хэлбэл 2018-2023 он хүртэл эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн.  Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 оноос цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, нөөц чадлын эх үүсвэр бий болгоно гэдэг зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр ажиллаж байгаа цахилгаан станцуудаа өргөтгөх, мөн шинэ эх үүсвэрүүд барьж байгуулах гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ? Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт. Үүний 18 хувь буюу  240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгаа. Өнгөрсөн 2018 онд 468.8 сая.кВт.ц цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн үнэ тариф өсч, нэгдсэн сүлжээний горим ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгаа. Тиймээс УИХ-ын зарим гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан.Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хаврын чуулганаар батлах байх.

-Эрчим хүчний салбар 2018 онд  19 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдалд юу нөлөөлж байгаа вэ?

- Валютын ханшийн өсөлт, тээврийн зардал, нүүрсний үнэ, татвар шимтгэлийн нэмэгдэл гээд эрчим хүчний үнэ тарифт нөлөөлөх олон хүчин зүйл бий. 2015 оноос  хойш эрчим хүчний үндсэн үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифт өөрчлөлт орсон. Гэтэл энэ хугацаанд  нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөн нэмэгдэж байхад эрчим хүчний үнэ тариф хэвээрээ байгаа. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар,  дулааны эрчим хүчний үнэ 2 дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байна.

Шуурхай.мн 

БСШУС-ын сайд Этүгэн их сургуультай танилцлаа
БСШУС-ын сайд Этүгэн их сургуультай танилцлаа
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​