fbpx ZERO.MN - КИНОНЫ ТАСАЛБАРЫГ ХАМГИЙН ХУРДНААР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 43 секунд

ZERO.MN - КИНОНЫ ТАСАЛБАРЫГ ХАМГИЙН ХУРДНААР

Энэ удаагийн дугаартаа бид Өргөө, Тэнгис, Гэгээнтэн зэрэг 6 кинотеатрын тасалбарыг нэг дороос, маш хурднаар захиалах боломжийг олгосон Zero.mn-ийг онцолж байна. Zero.mn нь Social Pay, LendMN, QPay зэрэг цахим төлбөрийн хэрэгсэл, апп-уудын цэсэнд сууж өгсөн бөгөөд танд үзэхийг хүссэн киногоо ямар ч шимтгэлгүйгээр захиалах боломжийг санал болгож, алтан цагийг тань хэмнэнэ. Ингээд өнөөгийн завгүй амьдралын хэв маягт төгс нийцсэн Zero.mn-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэжаргал, гүйцэтгэх захирал 

 

Г.Эрдэнэбаатар, үйл ажиллагаа хариуцсан захирал, ахлах хөгжүүлэгч Э.Баттулга нартай хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: Zero.mn 
Хаяг: Peace Tower 1404 тоот
Чиглэл: Онлайн тасалбар худалдаа 
Хэзээ байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: Б.Эрдэнэжаргал, Г.Эрдэнэбаатар, Э.Баттулга, А.Анхбаяр
Сошиал хуудсууд: Zero.mn (Фэйсбүүк)

Зүүн гар талаас Г.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэжаргал, Э.Баттулга

БИЗНЕСИЙН САНААГАА ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ? 

Кинотеатрын тасалбарыг онлайнаар худалдаалдаг болох юм сан гэж 5 жилийн өмнөөс бодож, төсөл бичиж, Zero.mn гэсэн домайн нэрээ авч байлаа. Тэр үед театруудын сайтыг хайж олж тус бүрт нь юу гарч байгааг мэдэх гэж их төвөгтэй байсан.Тэгээд л бодож яваад гурван жилийн өмнөөс төсөл маань бодит ажил болж эхэлсэн. Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг цаг үе нь таарч байж л амжилттай болдог юм шиг санагддаг. Цагаасаа өмнө эхэлбэл бүтэлгүйтнэ, цагтаа эхлэхгүй бол хоцорчихно. Монголд бүх салбар цахим руу шилжиж, цахим хэрэглээ сайн хөгжиж байгаа болохоор Zero.mn-ийн эрэлт хэрэгцээ их, хөгжих боломж ч бүрэн байгаа гэж бодож байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Зарим хүмүүс мөнгө л байвал амжилттай бизнес эхлүүлж болох юм шиг боддог. Гэтэл тийм биш тохиолдлууд олон. Гол нь хамгийн бага зардлаар шийдэх ухаалаг арга замыг олох хэрэгтэй. Бидний хувьд анхны санхүүжилтээ өөрсдөөсөө гаргасан. Үүнд ур чадвар, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон зүйлс багтана.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ, СОНГОСОН БЭ?

 

Хамтрагч чинь чиний хоёр дахь эхнэр гэдэг үг байдаг даа. Хүн бүр бүх зүйлийг төгс хийж чадахгүйгээс хойш сайн чаддаг хамтрагчтай хамт урагшлах хэрэгтэй гэж боддог. Нэлээд цаг зарцуулж байсан сайн баг хамт олныг бүрдүүллээ. Сайн менежментийн компани, кинотеатрууд, банкууд, хэрэглээ өндөртэй апп-ууд гээд чаддаг компаниуд, хүмүүстэй нь хамтраад урагшилсаар байгаа. 

ТАНАЙ БИЗНЕСИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Нийгэмд амжилттай яваа төслүүдтэй хамтарч чадсан нь манай хамгийн том давуу тал. Одоогоор Өргөө, Тэнгис, Гэгээнтэн кинотеатрууд, Social Pay, LendMN, QPay-тэй хамтарч ажиллаж байна. Бид дангаараа амжилт олох гэж зүтгэхээс илүүтэй амжилттай яваа төслүүдтэй хамтран илүү их үнэ цэнийг нэмж болох юм байна гэж үзсэн. Манай сайтаас Өргөө, Тэнгис, Гэгээнтэн дээр яг одоо гарч байгаа бүхий л үзвэрийн цагийн хуваарь, суудал сонголтыг харж, төлбөрөө онлайнаар, Qpay-ээр төлж болно. Хэрвээ Social Pay, Lend - ийн хэрэглэгч бол цахим түрийвчнээсээ гүйлгээ хийж болно гээд бүх зүйлийг энгийн, хялбар байхаар шийдэж өгсөн.

Хамгийн чухал нь орчин үеийн завгүй хүмүүст цагаа хэмнэх боломжийг олгох явдал юм. Киноны тасалбар, ундаа попкорндоо дугаарлаж өнгөрүүлдэг хоёр цагийг хэдхэн секунд болгон хэмнэж байгаагаараа онцлог. 

Мөн бид апп-тай болохоор тэгж их яарсангүй. Манай үйлчилгээ хэрэглэгчид аль хэдийн хэрэглээд сурчихсан Social Pay, Lend зэрэг апп-д цэс болон сууж өгсөн нь олон стартап, олон компанид урам зориг өгөх байх гэж найдаж байна. Ихэнх кинотеатрын сайт өнгө, дизайн дээрээ голлон анхаарч, хэрэглэх хялбар байдлыг жаахан орхигдуулах хандлагатай байдаг бол Zero.mn хэрэглэхэд хялбар байдлыг ихэд чухалчилсан байгаа. Мөн кинотеатр, Сошиал Пэй, Лэнд апп-ууд, Zero.mn-ийн алинаас нь ч авсан нэмэлт шимтгэлгүй, цаасан тасалбар заавал авах шаардлагагүй гэдгээрээ давуу талтай. 

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?

Киноныхоо тасалбарыг хамгийн энгийн, хялбараар авах боломжийг хэрэглээнд нэвтрүүлчихлээ. Технологийн тал дээр тасралтгүй шинэчлэл хийгдээд явж байна. Одоо хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, тэднийг урамшуулах, сонирхлыг нь таамаглан удахгүй гарах киног санал болгох зорилгоор хөгжүүлэлт хийж байгаа. 
Үзчихсэн киног нь санал болгох биш үзэх боломжтой, сонирхох зүйлийг нь тооцоолон санал болгох, киног мэдээлэл байдлаар хүргэх, амар хялбар байдлыг сонгох алгоритм бий болгох зэрэг чухал зүйлсийг хийх хүсэлтэй байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэлсэндээ байх, хариуцлагатай байх, амласандаа хүрэх гэсэн гурван зарчим байдаг. Бид олон газартай хамтарсны үр дүнд төслөө бодитоор хэрэгжүүлж байна. Гурван кинотеатр, Сошиал пэй, Лэнд зэрэг олон апп-тай хамтарч ажиллахын тулд өндөр хариуцлагатай байх ёстой. Шинэ үеийн залуучуудаас компаниуд хариуцлагатай байхыг л хүсэж байна. Мөн бид хурдтай байхыг хичээж байгаа. Өнөө цагт хурд маш чухал гэдгийг хэлэх илүүц биз ээ.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хүмүүс хэрэглэдэг цахим түрийвчээсээ шууд худалдан авалт хийж болж байгаа. Иймд бид хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлж, залуусыг ухаалаг утасаа зориулалтаар ашиглаж цаг заваа хэмнээсэй гэж хүсэж байна. Хэрэв нэг удаа хэрэглэж үзвэл кино театрт очиж урт дараалалд зогссоноос тэр цаг хугацаагаа өөр олон сонирхолтой зүйлд зарцуулж болно шүү дээ. Өөрөөр хэлвэл бид бүтээгдэхүүндээ нэг хүнд ч гэсэн нэмж хүргэхээр л ажиллаж байна даа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? 

Бид олон газаруудтай хамтран, харилцан уялдаатай ажилладаг тул нэг газар нь доголдол үүсэхэд бидний ажилд шууд нөлөөлдөг. Гэхдээ энэ нь асуудал гэхээсээ илүү бидэнд илүү хариуцлагатай байхыг сануулдаг. 

Сайхан зүйлсийн нэг нь хүмүүсийн магтаал, хүндлэл. Social Pay дээр оны өмнө шинэ цэс болж нэмэгдсэнээс хойш манай борлуулалт сар тутам өсөж байгаа. Манай цэс тэдний хамгийн эрэлттэй гүйлгээнд орсон гэж хэлж байсан нь их урам зориг өгсөн шүү. LendMN дээр өнгөрсөн сарын 14-нд цэс болон нэмэгдсэн. Тэднийхэн төгс програм болжээ гэж үнэлсэнд их баяртай байгаа. Дэлхий ертөнц, бусад улс орны хөгжлийг харахад бидэнд хийх зүйлс маш их байна. 

ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ, ЭХЛҮҮЛСЭН ЗАЛУУЧУУДАД ХАНДАЖ ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА ВЭ?

Залуу байхад галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байдаг. Зоригтой байгаад эхлүүлээд үз гэж хэлмээр байна. Мөн сайн хамтрагч бол амжилтын гараа гэдгийг онцолъё. Хамтрагчаа зөв сонгох, өөрөө сайн хамтрагч байх нь тун чухал. Тэгвэл асар их цаг, хөрөнгийг хэмнэж, хүссэн зүйлээ хурдан бүтээж чадна. Технологийн хувьд төгс төгөлдөр зүйлийг хэрэглэгчдэд харуулах гэж удах биш, хэрэглэж болох хувилбарыг гаргаад, явц дундаа байнга сайжруулалт хийх хэрэгтэй юм билээ. 

“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?
“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​