fbpx УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
4 минут 24 секунд

УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархав

МАН-ын угшилтай НАМЗХ- нь Монголын залуучууддаа чиглэсэн бодлого, шийдлээ тодорхойлсон, хүн хүчээ нэмж эв нэгдлээ эрхэм болгоход  чиглэгдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд нэр хүнд нь урьд өмнөхөөсөө уналтанд ороод байгаа гэхэд болно.  Учир нь энэ холбооны удирдлагад ихэнхдээ ааваараа хөтлүүлж улстөрд орж ирсэн улстөрчдийн залгамж халаа “ХҮҮД” нар санаархсаар ирсэн.  Мөн МАН-ын толгойд байгаа хэн нэгэн улстөрч нь өөрийн хүнээ "сойдог" дүр зураг харагдах болов.

Одоо НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сууж байгаа бөгөөд түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь  дуусч байгаа юм.

Тиймээс дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох талаар ярьж эхэлжээ. Гэхдээ ээлжит Их хурал ирэх сард болохоор товлосон ч хурал болох өдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулжээ. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошхи тус намын гишүүн өрсөлдөх боломжтой.

Тэгвэл дараагийн Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг,  УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир нарын нэр яригдаж байна. Б.Баттүшигийн хувьд өөрөө НАМЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн бол  УИХ-ын гишүүн Н.Учралын тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг холбоонд зургийг нь зурсан гэж ярьцгааж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Их Засаг”-ийн захирлын хүү гэхээсээ илүүтэйгээр МАН-ын хүү болон ажиллаж байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн залуус.  Н.Учрал нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах хугацаанд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. Тиймээ У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н. Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ээс ялалт байгуулж УИХ-д суусан,  олон мянган иргэдийн итгэл найдварыг хүлээсэн төрийн хүү өнөөдөр намын ах нарын даалгавараар НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархаж байгаа нь төдийлөн ёс зүйд нийцэхгүй байлтай.

Түүнд “Mongolian Royal Academy”-ийн ерөнхийлөгч, “Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, “Рояаль олон улсын дээд сургууль”-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Н. Учрал энэ олон албан тушаал, бизнестээ ханаад зогсохгүй дахин НАМЗХ-нд ерөнхийлөгч суухаар санаархаж эхэлсэн нь хачирхалтай.

“Ах нар ёс суртахуунтай байх ёстой” хэмээн ярьдаг тэрбээр НАМЗХ-г удирдаад явах боломжтой жирийн залуусаа дэмжихгүй байгаа нь өдгөө тус холбоонд бараан сүүдэр үлдээж байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл НАМЗХ-г МАН-ын ах нар нь чиглүүлж, Монголын улс төрийг залгиж магадгүй нь. Н.Учрал мэтийн олон мэтийн хариуцлагатай олон албан тушаал хашиж яваа залуус  бусаддаа боломж олгодог баймаар байна.

Ер нь МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Монголын төрийг цөөн хэдэн олигархиудын үр хүүхэд, өв залгамжлагчид  удирдах тогтолцоо руу улс төр орохгүй гэсэн баталгаа байхгүй шүү.

Ямартай ч МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэгдсэн түүнд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн байр суурь чухал бололтой. НАМЗХ-г удирдаад явах олон чадварлаг залуус бий. Итгэл хүлээлгэн сонгосон тойргийнхоо иргэддээ хүрч ажиллах учиртай бус уу. Бусаддаа боломж олгоё Н.Учрал гишүүнээ...

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

С.Эрдэнэ Б.Хурцыг  ҮЗХ-ндоо шахаж, жирийн гишүүдээ басамжлав
С.Эрдэнэ Б.Хурцыг  ҮЗХ-ндоо шахаж, жирийн гишүүдээ басамжлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​