fbpx Арилжааны банкны захирлуудын цалинг ил болгоё!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 17 секунд

Арилжааны банкны захирлуудын цалинг ил болгоё!

Монголд аливаа ашиг орлогын гарал үүслийг “шилэн” болгох чимээгүй “дажин” өрнөж, урьд нь нууц байсан бүхэн ил болж олон нийт ч үүнийг талархалтай хүлээн авах болов. Харин хамгийн гол зүйл буюу өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан дотор эд эс болон нуугдаж буй арилжааныбанкны захирлуудын цалинг “мартсан” бололтой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой нууц биш. Дэлхийн олон оронд банкны захирлууд цалингаа зарладаг. Гэтэл манайд хав дарсан нууц болдог. Тиймдээ ч захирлын чинь цалинтийм байна, танайх үйл ажиллагааны зардлаа хумих боломжтой гэдэг шаардлага, саналыг хэн ч хэзээ ч тавьж үзээгүй хаалттай бүс болчихсон байдаг. Ямар сайндаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын цалин жилд 160 сая төгрөг байдгийг тухайн үед Байнгын хорооны хуралдаан дээр Үндэсний аудитын газраас мэдээлэхэд хэсэгтээ шаагилдаж байх вэ. Асуудлын гол нь тэдний цалин өндөр гэдэгтээ биш, нууц гэдэгтээ байсан хэрэгл дээ.

 

Тэр үед "Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журмуудыг шинэчлэх шаардлагатай байна" гэх хэсгийнхээ 1.56 дахь хэсэгтээ "Тухайлбал, гүйцэтгэх захирал сарын цалин 10 сая төгрөг дээр нэмж улирал тутам 10.0 сая төгрөг, газрын захирал сарын 6.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 6.0 сая төгрөг, хэлтсийн захирал сарын цалин 3.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 3.0 сая төгрөг авч байсныг" аудитын шалгалтаар тогтоож байв. Тэгвэл арилжааны банкныхны цалинд аудит хийдэг үү, олон нийтэд мэдээлдэг үү. Үүнтэй уялдуулж зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг тодорхойлох тогтоох байгууллага байна уу. Ингэж асуудал тавихын учир нь гэвэл арилжааны банк гэдэг нь олон нийтээс мөнгө татаж, олон нийтэд мөнгө хүүтэй зээлдэг гэдэг утгаараа тэнд болж байгаа бүхий л үйл явдал та бидний халаасыг тэмтэрдэг учраас энэ асуудлыг бид заавал хөндөх ёстой. 

Мөн өнгөрсөн намар “Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. .  УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна” гэж хэвлэлүүд мэдээлж байв. 

Дээрх хоёр банк бол төрийн өмчит гэдгээрээ арилжааны банкнаас өөр. Гэхдээ хэвлэлийнхний эрэн сурвалжилж олсон энэ мэдээлэл тухайн банкнаас эсвэл төрийн байгууллагаас өгдөг мэдээллээс үнийн дүнгээр хавьгүй илүү байгаа биз. Энэ бол тухайн байгууллага дотроос өгсөн бодитой мэдээллээр гарч ирсэн цалингийн хэмжээ юм.Тэгвэл арилжааны банкны захирлын цалинг хэрхэн мэдэх вэ. 

Жишээ нь, гурван жилийн өмнө “Хас”-ын Ч.Ганхуягтай ярилцлага хийж байхдаа цалинг нь хэлүүлэх гэж оролдсоор тус банкны гүйцэтгэх захирал сард 50 сая төгрөгний цалин, нэмж улирал тутамд 50 сая төгрөг, ТУЗ-ийн дарга нь сард 30 сая төгрөгний цалин, нэмж улирал тутамд 30 сая төгрөгийн цалин авдаг гэж хэлүүлсэн ч байгууллагын дотоод нууц гээд ярилцлагаас хасуулж байв. Одоо хэрхэн нэмэгдсэн нь тодорхойгүй.Тэгэхээр арилжааны банкны ядахдаа удирдлагын багийнхны цалин тус банкны харилцагчдад, олон нийтэд огт хүртээлгүй өндөр зэрэглэлтэй нууц мөн үү. Хэрэв үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой байсан ч тас нууцлаад хадгаламжийн хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал хоёр өндөр хэвээрээ гээд зээлийн хүүгээ буулгахгүй байвал хэн ч олж мэдэх боломжгүй гэсэн үг үү. Цаашилбал хэрэв арилжааны аль нэг банкны захирал “мөнгө угаасан байж болзошгүй” хэрэг үйлдээд явж байвал, эсвэл “бохир мөнгө”-ийгцалин, урамшуулал гээд нуусан тохиолдолд хэн ч шалгах эрхгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ. 

Төрийн банк, Хөгжлийн банкны тухайд тэд төрийн өмчит компанийн хэлбэрээр ажилладаг учраас шалгуулж байна. Харин арилжааны банкуудын захирлуудыг шалгах эрх, шалгасан тохиолдолд үнэн зөвөөр мэдээллээ өгнө гэдэгт итгэхэд бэрх. Тиймээс “хүү залгигчид”-аа шалгаж байж зээлийн хүүг бууруулах боломж тэдэнд өөрсдөд нь байсан эсэхийг тогтоож олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Үүнийг ч Банкны тухай хууль хэлэлцэж, зээлийн хүүг бууруулах боломжийг зах зээлийн бус хуулийн арга замаар эрэлхийлж буй энэ өдрүүдэд арилжааны банкуудын захиралууд цалингаа ил тод мэдээлдэг байх тухай боломжит хэмжээнд шаардлага болгон тавих нь чухал гэдгийг сануулъя.

Нийтлэлч У.Оргилмаа

Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​