fbpx “Элбэг төрсөн” Элбэг харцага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
10 минут 28 секунд

“Элбэг төрсөн” Элбэг харцага

Улсын наадмын өсвөр бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж явсан Г.Элбэг хүү хожмоо улсын манлай харцага болох хувьтай байжээ. 

Их л багаасаа дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг даган, бэлтгэл сургууль хийдэг байсан тэрээр нийслэл хотын унаган хүүхэд. Гэсэн хэдий ч аавынхаа захиснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаар овоглон барилдах болсон байна. Улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн тэр цагаасаа тун их удалгүй томчуудтай хүчээ үзэх болжээ. Зүгээр нэг барилдсангүй, том цолтнуудыг өвдөглүүлж бас нэг “аранга” гарч ирж буйгаа харуулсан гэдэг. 

ШИЛДГҮҮДИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН НЬ

Томчуулаас гадна түүний хамгийн гол өрсөлдөгчид нь аймаг цэргийн цолтой ид “жагссан” залуус байсан нь тодорхой. Энэ залуусын барилдаан буюу аймаг цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд залуу бөх Элбэг түрүүлж байсан түүхтэй. 1996 оны тавдугаар сард тэр жилүүдийн /1995, 1996/ аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн шилдэг 12 бөхийн тойргийн барилдааныг “Бөх” сонины нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ барилдаанд тухайн үеийн аймгийн арслан Завханы Б.Адьяахүү, Увсын Д.Отгонбаатар, Сэлэнгийн Ш.Зоригт, Хөвсгөлийн Я.Адьяасүрэн, Н.Баттулга, Өвөрхангайн Д.Ганхуяг, Дорнодын аймгийн заан Б.Хатанбүүвэй, Завханы цэргийн начин У.Балжинням, залуу бөх Г.Элбэг, Д.Намдаг, Б.Ганбат, Д.Энхтөр нар оролцон барилдсан нь түүх болон үлджээ. Эдгээр 12 бөхийн найм нь эдүгээгийн улсын алдар цолтой бөхчүүд. Энэ барилдаанд залуу бөх Элбэг “шилдгүүдийн шилдэг” гэдгээ нотлож, мордох, хавирах, хөл авах мэхээр голдуу давсаар 10 даваатай түрүүлж байжээ. Тэрээр ганцхан Д.Намдагт л өвдөг шороодсон гэдэг.

Тэр жилийнхээ улсын баяр наадамд улсын начин Ө.Сумьяа, М.Чимэддорж нараар 3 давж дөрвийн даваанд улсын наадмын хүүхдийн барилдаанд үзүүр түрүүнд хүч үзэж явсан улсын залуу начин Д.Сумьяабазартай тунан барилдаад өвдөг шороодсон байна.

1997 онд анхлан зохиогдсон “Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан”-д залуу бөх Г.Элбэг 14 бөхөөс 11 дүгээр байрт шалгарсан байна. Хэдийгээр хойгуур байр эзэлсэн мэт боловч тухайн жилээ улсын баяр наадам болоод бусад барилдаанууд барилдсан чансаа, давсан давааг харгалзан гаргасан шилдэг бөхчүүлд залуу бөхөөс ганцаар багтаж бас ч нэлээн хэдийг нь өвдөг шороодуулан зургаа давж 11-т орсон нь бахархмаар амжилт юм. 

ЗАЛУУ БӨХӨӨС УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН БОЛСОН НЬ

1997 оны Ардын хувьсгалын 76 жилийн ойн их баяр наадамд залуу бөх Г.Элбэг урамтай сайхан барилдаж улсын начин И.Мөнхбаатар, Ц.Дуламсүрэн, Ш.Лхагвасүрэн, улсын заан Д.Эрдэнэбат, П.Сүхбат нарын шилдэг бөхчүүдийг дараалан давж “Монгол Улсын өсөх идэр начин” хэмээх эрхэм цолд хүрчээ. Ийнхүү 23 насандаа улсын цолд хүрч, тухайн оныхоо хамгийн залуу начнаар тодорсон тул уламжлал ёсоор хурдан удмын даагаар мялаалгасан түүхтэй. Мөн энэ амжилтаараа 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улсын харцага” цол хүртсэн билээ.

НАЧИН ЦОЛТОЙ ЗОДОГЛОСОН НААДМУУД

Начин цолд хүрсний хойтон буюу 1998 оны наадмын гурвын даваанд улсын цолгүй байхаас байнга гэмээр тунаж барилдаж байсан “онжав” Б.Адьяахүү начинтай мөн л тунаж баруун хөлдөө алдаад унажээ. 

1999 оны наадамд мөн гурвын даваанд тухайн үедээ аранга байсан “гуя” хэмээх Н.Алтансүх начинд өвдөг шороодсон бол 2000 оны наадамд Архангай аймагтаа дараалан түрүүлсэн аймгийн арслан Г.Батбаяр, урд жилийн бүх цэргийн наадамд түрүүлсэн, начны тааварт тэргүүлж байсан цэргийн арслан Б.Бадам-Очир нараар дөрөв даваад улсын заан Б.Гантогтоход зайлж татуулан унасан байна. 

2001 оны дуулиант наадмаар Г.Элбэг начин аймгийн арслан Т.Алтаншагай, Н.Баатархүү нараар дөрөв даваад Өвөрхангай аймгийн арслан Д.Батбаярт өвдөг шороодсон бол 2002 оны наадмаар өмнөх жил унасан Д.Батбаяраас даагаа нэхэж гурав давсан ч нэг нутгийн Г.Ганхуяг начинтай оноолт тааран өвдөг шорооджээ. 2003 оны наадмаар аймгийн арслан Г.Олзгэрэлд дөрвийн даваанд унасан түүхтэй.

ХАРЦАГА ЦОЛТОЙ ЗОДОГЛОЖ, ЦОЛОО БАТАЛСАН НААДМУУД

2004 оны наадмын өмнөхөн урд жилүүдийн наадамд зургаа давсан бөхчүүдэд “Монгол Улсын харцага” цол олгох ерөнхийлөгчийн зарлиг гарч, Гунгаагийн Элбэг начин 1997 онд зургаа давсан амжилтаар энэхүү цолоо хүртсэн байна.

Харцага цолтой зодоглосон анхны наадмын гурвын даваанд өмнөх жил унасан Г.Олзгэрэлийг амлан орхисон бөгөөд дөрвийн даваанд гурван жилийн өмнөх наадмын гурвын даваанд амлаад өвдөг шороодуулж байсан аймгийн арслан Т.Алтаншагайн төрсөн дүү цэргийн арслан Т.Мөнгөнцоожид өвдөг шорооджээ.

2005 оны улсын наадмаар улсын начин Б.Баянмөнхөөр гурав даваад аймгийн арслан М.Цанлигт унажээ.

Олон наадамд өвдөг шороодож цол ахиагүйдээ дүгнэлт хийсэн харцага ардын хувьсгалын 85, Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор тун ч өнгөтэй барилдаж, аймгийн арслан Ж.Оргилоор тав, улсын начин Г.Эрхэмбаяраар зургаа давж харцага цолоо батлаад үеийн анд улсын гарди Д.Сумьяабазарт амлуулж хэт шатаж барилдаад баруун хутгуулан унасныг бөх сонирхогчид маань санаж буй нь лавтай. Аварга харцагыг хутгаад хөөж буй алдартай зураг ч байдаг билээ.

Түүний хойтон жилийн наадмаар улсын харцага Г.Элбэг Сүхбаатар аймгийн арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан Ж.Отгонбаяраар зургаа давж харцага цолоо дахин батлаад улсын заан М.Баяржавхланд амлуулан барилдаж, давуулж гуядсан боловч дутуудан өвдөг шороодсоноор улсын харцага цолоо дахин баталсан юм. Энэ наадмаар наадамч олон харцагыг унахад өөрөөс нь илүү харамсаж байсан биз ээ.

Түүний хойтон жил дөрвийн даваанд аймгийн арслан Э.Энхбатад, 2009 онд аймгийн арслан Н.Ганзоригоор дөрөв даваад улсын начин Ц.Сумьяабээст, 2010 онд аймгийн арслан Ж.Чулуунбатаар дөрөв даваад улсын заан Д.Рагчаад, 2011 онд аймгийн арслан А.Даваанямаар дөрөв даваад нэг нутгийн аймгийн арслан М.Эрдэнэбатад өвдөг шорооджээ.

АВАРГА ТӨРҮҮЛСЭН БАГШ

Харахад их л хатуу чанга, зарчимч төрхтэй хүчит харцага маань амьдрал дээр үнэнч шударга зантай, алиа хошин яриатай эгэл, энгийн хүн. Эдүгээ өөрийн суралцаж төгссөн “Их шавийн дээд сургууль”-ийнхаа “Их шавь” цогцолборт багшилж олон сайхан шавь төрүүлсээр явна.

Харцага маань “Монгол Улсын Аварга” шавьтай. Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярыг бага байхаас нь дагуулан, бүхий л цаг мөчид хамт байж, заан сургасны хүчээр “Монгол Улсын Аварга” хэмээх эрхэм цолд хүрсэн билээ. Мөн аваргаас гадна улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Б.Баянмөнх, Б.Баянжаргал, Б.Бадамсүрэн, Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан, Б.Даваа-Очир нарын олон бөх харцагаар бөхийн эрдэм заалгасан юм.

“ЭЛБЭГ ТӨРСӨН” ЭЛБЭГ ХАРЦАГА

Бөхийн тухайд ахмад бөхчүүд, бөх сонирхогчид “Хадбаатар аварга шиг” хэмээн дүгнэх нь бий. Хадбаатар аваргын барилдааныг харах хувьгүй бидний үеийнхэнд “амьд жишээ” болохоор харцага маань хүнд жинтэй, лагс биетэй боловч том бөхөд баймгүй уран барилдаантай, барилдааны торгон мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг онцлогтой бөх юм.

Ид залуу байхдаа мордох, хавирах, хөл авах мэхүүдийг хийдэг байсан бол сүүл үед бусгах, мордох, өхийлдөх, тонгорох, шилдэж гуд татах, гүйлгэж татах, давуулж гуядах, хөлд орсон бөхийг сөрж дарах, хөмрөх зэрэг олон угсраа хувилбар мэх хийдэг болсон билээ. Харцагын бусгаа их өвөрмөц. 2007 оны наадмаар Ж.Отгонбаяр начныг, МБӨ-д болсон нэгэн барилдаанд улсын начин Ж.Гансүхийг бусгаж давсан барилдаануудыг үзсэн хүмүүс мартаагүй нь лавтай. Мөн тэрээр чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчдын нэг бөгөөд ОУХМ цолтой.

Цолоо хоёр дахь удаагаа баталсных нь дараа “Манлай харцага боллоо” хэмээн асуухад “Жавхаа ах бас гурван удаа зургаа давсан. Жавхлантөгс ах чинь миний дэргэд мундаг бөх байхгүй юу. Би юу ч биш” хэмээн инээсэн харцага маань худал хэлэхийг цээрлэдэг дээдсийнхээ сургаалыг ягштал биелүүлсээр, багшаасаа өвлөгдсөн сураа барьж шавь нартаа сэмхэн “жавтий” хуртээсээр, учраа залуусаа “хийстэл” бусгасаар, монгол төрийн наадмаа чимсээр явна.

Харцага нэгэнтээ “Хүн хэзээ ч авсан цолдоо багадаж болохгүй. Цолоо дүүртэл барилдах хэрэгтэй “ хэмээсэн бөгөөд өөрөө үнэхээр л Элбэг нэрэндээ таарсан элбэг бөх өө.

Т.Түмэндэмбэрэл SPS

Хачгийн идэвхжил эхэлсэн тул хачигт хазуулахаас сэргийлээрэй
Хачгийн идэвхжил эхэлсэн тул хачигт хазуулахаас сэргийлээрэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​