fbpx Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээний талаар цухас өгүүлхэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээний талаар цухас өгүүлхэд

“Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээний  талаар нэвтрүүлэг хийж, нийгэмд томоохон шуугиан дэгдээсэн гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх билээ. Тэрээр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсний дараахан хэлэхдээ “Панамын баримтаар олны дунд нэр нь ил болсон оффшорчдын хойноос 1 жил 7 сарын турш уйгагүй явлаа, үнэхээр ч их юм тууллаа, асар их цаг хугацаа байлаа, хавчлага дарамт сүрдүүлгийн доор тэсвэр тэвчээрийг заан байж энэхүү нэвтрүүлгийг  та бүхэнд хүргэхийн төлөө явлаа, өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөөгөө авахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлч сурвалжлагчдийг мохоож, тэд нарыг дарамталж нэвтрүүлгээ хийхгүй болгох, үгийг нь  хэлүүлэхгүй байх зэргээр биднийг муухай дарамталлаа” хэмээн мэдэгдэж байв. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр нэр бүхий  оффшорчид сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд 10-15 жилийн хорих ялтай зохиомол хэргийг тохох гэж оролдон, тэрхүү нууц ажиллагаа нь бүтэн 6 сарын турш үргэлжилсэн ажээ.

Гэвч энэ бүх үйл явдал нэгэн өдөр төгсгөл болж, оффшорчдыг эрэн сурвалжлах багийнхан энэхүү судалгааг эхлүүлснээс хойш нэг жил 3 сарын дараа АНУ-д хөл тавьж, Вашингтонд төвтэй олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд очин тус байгууллагатай хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсан нь том амжилт болсон юм. Тус багийнхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхонтой уулзах үеэрээ тус төвийн эрдэмтэн Николас Жианнакопулостой уулзан зөвлөгөө авсан нь ихэд олзуурхууштай явдал болсон байна.

Ерөөс оффшор бүсэд бүртгэлтэй пүүс компани, хувьцаа эзэмшигчид нь хууль бусаар олсон орлогоо нуух чин эрмэлзлэлтэй байдаг нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. 

Өнөөдөр Монгол улсад оффшор бүсэд данстай төрийн өндөр албан тушаалтнууд  маш олон байгаа нь хэнд ч нууц биш болсон бөгөөд тэдний дундаас хамгийн сүр дуулиантайгаар зарлагдсан нь Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд гэгч гэдгийг та бүхэн маш сайн мэдэх байх. Харин тэрээр энэхүү асуудлын талаар хэлэхдээ “оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс эзэмшигчдийн дотор миний нэр огтхон ч байхгүй, хэрвээ та бүхэн шалгахыг хүсвэл ямар ч асуудалгүй  шалгах боломжтой” хэмээн хэлсэн байдаг.  Тэгвэл эрэн сурвалжлах багийн сурвалжлага, тэдний явуулсан судалгаа өөр зүйлийг өгүүлж байгаа ба баттай эх сурвалжаар УИХ-ын гишүүн Сү.Батболд нь 2003 оны 9-р сарын 15-нд   Batu Mining ХХК-ийг байгуулан уул уурхайн ашиглалт болон геологийн зөвлөгөө өгнө гэж Монгол улсаас бүртгэлийн гэрчилгээ авсан нь шалгалтын явцад илэрсэн байна.

Тус компани нь Монгол улсад байгуулагдсанаас хойш ердөө хоёрхон сарын дараа Панамын оффшор бүсэд Batu Mining Limited хэмээх компанийг байгуулж, тухайн үеийн гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд уг компанид хувь эзэмших болсон нь нэгэнт тодорхой болсон ажээ.

Сү.Батболд 2003 оны 11-р сарын 21-нд  Batu Mining Limited компанид 18771 доллар шилжүүлэн, 4923,216 ширхэг хувьцаа худалдан авч тус компаний 11 хувийг эзэмшсэн бөгөөд эрэн сурвалжлах багийнхны судалгаагаар түүний байгуулсан энэхүү компанитай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон түүний эхнэр, хамаатан садан мөн түүнчлэн Петровисийн Ж.Оюунгэрэл нарын зэрэг хүмүүс  холбоотой байсан нь тодорхой болсон байна.

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Batu Mining Mongolia ХХК нь 465 сая га буюу 45.7 мянган км кв газар нутгийг эзэмшдэг гэх бөгөөд тус компаний толгой компани нь Их Британы Виржины арлуудад бүртгэлтэй Batu Mining Limited гэдэг компани байдаг юм байна. Түүний гол үнэ цэнэ, үндсэн хөрөнгө нь мэдээжийн хэрэг Монгол улсын газрын хэвлий дэх баялаг гэдэг ойлгомжтой ба тэдний энэхүү оффшор бүлэглэлд нэгэн цагт Монгол улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж явсан эрхэм болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Энэбиш нар ч холбоотой байсан нь тогтоогдсон аж.  

Харин энэхүү Б.Энэбиш гэгч нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дараа гадаадад оргон гарч эдүгээ Канад улсад амьдарч байгаа тун ноцтой мэдээлэл бидэнд байгаа юм. Өнөөдөр Сү.Батболдын оффшор бүлэглэлийн аалзны шүлс шиг хэрэн сүлжсэн сүлжээ хаа сайгүй өргөн тархаад байгаа бөгөөд өдгөө түүнд холбогдсон хүмүүсийн зарим нь гадаадад оргон зайлж, зарим нь шоронд ял эдэлж байгаа  нэгэнт ил болжээ.  Монгол улсад авлигал өнө эртний түүхтэй ч авлигалын оргил үеийг Н.Энхбаярын засаглалийн үед хамгийн хүчтэй байсан гэж ярьцгаадаг билээ.  Харин эдгээр хүмүүсийн өнгөрсөн үеийг судлаад үзэхэд тэд бүгдээрээ Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллаж, Н.Энхбаяр гуайгаасаа их зүйл сурсан авсан нь тодорхой болж байх шиг байна.  Энд гайхаад байх зүйл үгүй мэт санагдаж байгаа ч дээр өгүүлсэн жишээ баримтуудаас харахад өнөөдөр Монгол улсад авлига, хээл хахууль, оффшорын асуудал ямархуу хэмжээнд байгааг та бүхэн төвөггүйхэн ойлгож болох юм. Тэр үүднээсээ иймэрхүү хүмүүс өнөөдөр төр засгийн өндөр албан тушаалд томилогдож, жирийн ард түмэн бид бүхэн тэдгээр луйварчдаар  удирдуулж байгаагаа эргэцүүлж та бүхэн минь тунгаах хэрэгтэй болж байна.                                             

Ж.Бат

МОНОС ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
МОНОС ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​