fbpx ЭРҮҮЛ МЭНДИЙН УС УНДААНЫ ЗАХ ЗЭЭЛД  ХИЙГДЭХ ТЭСРЭЛТ БУЮУ “МОНОС ХҮНС”-ИЙН IPO
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 18 секунд

ЭРҮҮЛ МЭНДИЙН УС УНДААНЫ ЗАХ ЗЭЭЛД  ХИЙГДЭХ ТЭСРЭЛТ БУЮУ “МОНОС ХҮНС”-ИЙН IPO

Өвчин зовлонгүй, элэг бүтэн, энх тунх амьдрах шалтгааны 80 хувь нь хүнснээс хамаардаг тул сүүлийн үед эрүүл хүнсийг эрхэмлэгчид олширсны нэг нь би . Нөгөө талаар эрүүл хүнсэнд дурлагсдын хувьд сонголт их болсон нь талархууштай юм. Хар талх гэхэд л гурилтай, гурилгүй, тараг гэхэд л илчлэггүй, жимстэй, баяжуулсан гээд төрөл бүрээрээ лангуун дээр өрөөстэй байх болжээ. Харин ундаа, усны хувьд  чацаргана, нэрсний шүүс, эрсдэсжүүлсэн ус гэсхийгээд сонголт дуусчихдаг. Тэгвэл саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос IPO гаргах зөвшөөрлөө авсан Монос Хүнсийнхэн эрүүл мэндийн хүнсний  зах зээл дэх өөрсдийн тамгалсан байр сууриа бататгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байна.  Алга ташиж, олзуурхмаар шийдэл. Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зорьж байна.

ХӨЛС ОРЛУУЛАГЧТАЙ УС ТАНЫ АЛДСАН ЭРДСИЙГ НӨХНӨ ГЭЭД БОД ДОО

  

Миний хувьд байсхийгээд л цээжинд гал дүрэлзэх мэт гашуу оргиж, байж суухын аргагүй болдог. Аргаа бараад сода хутгасан усаар гал намжааж, зориулалтын эмийг нь уусан ч төд удалгүй мөнөөх зовлон эхэлдэг юм.  Харин Монос Хүнсийн Экос шүлтлэг  усыг өдөр бүр уудаг болсноос хойш энэ зовлон маань арилсан. Харамсалтай нь би энэ усыг дэлгүүрийн лангуунаас олж чаддаггүй болохоор заавал Моносын эмийн сан орох нь төвөгтэй байдаг юм. Харин Монос хүнсийнхэн эрүүл мэндийн ус ундааныхаа үйлдвэрлэлээ өргөтгөснөөр, зөвхөн эмийнд санд худалдаалагддаг  энэхүү шидэт ус нь дэлгүүрийн лангуун дээр залардаг болох нь ээ.  Гэхдээ бүүр цоо шинэ, нэмэлт найрлагатайгаар буюу Экосын шинэ төрөл нь хөлс орлуулагч орцтойгоор үйлдвэрлэгдэх юм байна.

Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед хөлсөөрөө дамжуулж төмөр, зэс, магни, кальци, сода, потасиум гэсэн зургаан төрлийн хэрэгцээтэй эрдэс бодисоо алддаг. Тэгэхээр хөлс орлуулагч орцтой Экос усны шинэ төрөл нь хөлсөөр гадагшилсан эрдсийг нөхөж өгөх нь. Аштай юу.

ТОВЧХОНДОО БАЯЖУУЛСАН ХҮНС ГЭДЭГ НЬ...

Энэ мэтчилэн Монос Хүнсийнхэн иргэдийн өдөр тутмын хоол хүнсийг шаардлагатай амин дэмжээр баяжуулснаар иргэд өвчлөхгүй байх боломжтой гэж үздэг.

Та бодоод үз дээ. Хүүхэд ч гэлтгүй бид бүгдээрээ л амттанд дуртай. Гэхдээ өнгө будаг, амт, үнэр оруулагчтай, элсэн чихрийн агууламж өндөр, хаанаас хэн тээвэрлэж ирсэн,  хэзээ хугацаа нь дуусахыг үл мэдэх элдэв төрлийн амттан идэж байснаас эх орныхоо хөрсөнд ургасан зэрлэг жимс, эмийн ургамлаар баяжуулсан хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эм болох нь лавтай. Дэлхийн хүнсний чиг хандлага нь байгалийн гаралтай, эрүүл органик хүнсэнд чиглэсэн байгааг бид өдөр тутмын мэдээ мэдээллээс авдаг. Монгол улс маань ч энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаагийг тод жишээ нь, Баяжуулсан хүнсний тухай хууль, Органик хүнсний тухай хуулиуд батлагдсан явдал яалтачгүй мөн. Цаад утга санаа нь эрүүл, аюулгүй хүнс хэрэглээд зогсохгүй хүнсээрээ дамжуулан эрүүл мэндээ тэтгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм уу гэж харж байна. Бид агаарын бохирдол ихэслээ гээд амны хаалт зүүгээд ч тусыг олохоо байсан цаг. Учир нь агаарын бохирдол нь уушиг гэмтээхээс гадна хүний цусанд нэвчиж бүхий л биеийг хордуулдаг ажээ.  Энхжин эрүүл мэндийн цайны  Уушиг цэвэрлэх цай ууснаар энэ бохирдлыг тайлж, ханиад хүрч, хатгаа тусахгүй. Жирийн цай ууснаас дээр байгаа биз. Дээрх бүх жишээ бол хүнсийг хүний биед нэн шаардлагатай эрдэс бодис, амин дэмээр баяжуулсны ашиг тус юм.

НЭГ САВ ВИТАМИН С-ТЭЙ УС ТАНЫ С ВИТАМИНЫ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ НӨХНӨ 

Миний хувьд Монос Хүнсийнхний үйлдвэрлэхээр төлөвлөж буй дархлааны хоол гэгддэг витамин C-тэй усны байнгын хэрэглэгч нь болохоор хүлээж байна. Учир нь насанд хүрсэн хүн өдөрт багадаа 90-100 мг витамин С авбал дархлаа нь хамгаалагддаг гэж эмч нар зөвлөдөг. Тамхи татдаг хүмүүс, жирэмсэн бүсгүйчүүд үүнээс хавьгүй их буюу 120 мг-аас илүү С витамин авч чадвал эрүүл амьдарна. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх С витамины тун бол 2000 мг. Мах, гурил, будаа төдийхнөөр хүнсний хэрэглээ нь хязгаарлагддаг бидний хүнсэнд С витамины агууламж бараг байдаггүй.  Монос Хүнсийн худалдаанд гаргах энэ ус нь 240 мг С-гийн агууламжтай байх тул өдөрт нэгийг аваад уучихад л хоногийн хэрэглээгээ өлхөн нөхчихнө гэсэн үг. Усаа уугаад витаминаа нөхнө гэдэг хялбар, аятайхан шийдэл.

Чацарганын шүүсэнд витамин С их хэмжээгээр агуулагддаг ч дэлгүүрийн лангуун дээрх жүүснүүдийн элсэн чихрийн агууламж нь их гэсэн гэм бий. Бага насны хүүхэд өдөрт 5гр, сургуулийн насныхан 6-8гр элсэн чихэр хэрэглэх нормтой. Энэ хэмжээнээс хэтэрвэл жингийн илүүдэл үүсэж, чихрийн шижин, хорт хавдар тусах гээд аюултай өвчний суурь тавигдах эрсдэлтэйг эмч нар анхааруулдаг. Гэтэл дэлгүүрт худалдаалж буй жүүсний 100 мг тутамд 31 гр элсэн чихэр  агуулагдаж байгааг шошгоноос нь харахад л болно. 330 граммын жижиг савлагаатай ундаа л гэхэд 95 граммын элсэн чихэр агуулж байна гэсэн үг.

“ЦЭНЭГ”-ИЙГ УУХАД УЛАМ ХЯЛБАР БОЛНО

Шингэн хүнсийг дотор нь өдөр тутам хэрэглэдэг, биологийн идэвхтэй гэж хоёр ангилдаг. Манайхны өргөн хэрэглэдэг Солонгосын жижиг бор шилтэй бэлдмэлүүд бол биологийн идэвхтэй гэсэн ангилалд багтана. Дотоодын биологийн идэвхт шингэн хүнс гэвэл Монос хүнсийн  Цэнэгийг уншигчид андахгүй байх. Яаралтай үед уугаад ашиг тусыг нь биеэрээ мэдэрсэн нь ч олон биз ээ.

Цэнэгийн үнэнч хэрэглэгчдэд сонордуулахад  Монос хүнсийнхэн удахгүй баяртай мэдээ дуулгахаар зэхжээ. Тэд эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөтгөснөөр, Цэнэг брэндийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, савлагааг нь шинэчлэн зах зээлд гаргах гэж байна. Цэнэг L-power бэлдмэлийн  хувьд элэгний хор тайлах  үйлчилгээтэй бол Дархлаа сэргээх Цэнэг бэлдмэл нь говьд ургадаг шинэсэрхүү бударгана ургамлын хандтай, харин Бөөрний үйл ажиллагааг дэмждэг Цэнэг бэлдмэл нь нарийн навчит цахилдагтай гэдгээрээ танигдсан бүтээгдэхүүнүүд. Шинэ савлагааны хувьд тагийг нь эргүүлээд л уухуйц хялбар болох нь ээ.

ХАР САРИМСНЫ ШИНГЭН БЭЛДМЭЛ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ

Монголчууд жилдээ 250 сая литр шингэн хүнс хэрэглэдэг. Үүний талаас илүү буюу 56 хувь нь болох 125 сая литр хийжүүлсэн ундааг улсаараа уучихдаг байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд гэж бодохоор сэтгэл эмзэглэмээр. Хийжүүлсэн ундааны хувьд элсэн чихрийн агууламж нь бүр өндөр учраас таргалалт хэмээх том асуудал Америк орныг бүхэлд нь нөмөрсөн. Тиймээс сургуулиудад нь хийжүүлсэн ундааны автомат машин тавихыг хоригложээ.  

Монос Хүнсийнхэн эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбартаа байгуулагдсан цагаасаа  хойш толгой цохиж байна. Тэд Монголдоо анхдагч Эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнсний үйлдвэрийг байгуулж, эрдэмтэн, судлаачдын томоохон багийн ажлын үр дүнд бий болсон биологийн идэвхт шингэн хүнсийг GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлыг хангасан урсгалын дагуу үйлдвэрлэх гэж байна. Мөн бүтээгдэхүүнийхээ найрлагад ордог эмийн ургамлаа өөрсдийн талбайд тариалж, жилийн турш ургацаа хураадаг байна. 

Монос Хүнс компанийн Монголчууддаа зориулан гаргаж буй нэг шинэ бүтээгдэхүүн нь хар саримсны бэлдмэл юм. Энгийнээр тайлбарлавал саримсыг химийн ямар ч нэмэлтгүйгээр тусгай төхөөрөмжид сарын хугацаанд дарахад өнгө нь хувирч хар болдог аж. Чавга шиг чихэрлэг амттай, тас хар өнгөтэй тус саримс нь энгийн саримсанд байдаггүй элементүүдтэй. Товчхондоо харшлыг дарж, хорт хавдрын эсрэг үйчлэл үзүүлж, дархлаа дэмжих, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, супер хүнс болж хувирдаг шидтэй.

Монос Хүнсийнхэн энэ ид шидтэй хар саримсаа хандалж, шот хэлбэрээр зах зээлд нийлүүлэхээр болж. Шидэт хар саримсыг хандалж, бэлтгэсэн энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед шингэхдээ түргэн тул үйлчлэл сайтай байх нь. Мөн тус хэлбэрээр худалдаалах бас нэг бүтээгдэхүүн нь чага мөөг. Дашрамд дурьдахад, шот гэж нэрлэгдэх энэхүү савлагаа нь Монголд анх удаа үйлдвэрлэлд нэвтэрч байгаа бөгөөд 20 мл-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн агуулсан, шилэн савлагаа байх юм.

ХӨГШРӨЛТ, ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ БОЛОМЖ

 Сүүлийн үед бүсгүйчүүд гэлтгүй хүн бүрийн толгойны өвчин болсон жингийн асуудлыг шийдсэн шот бүтээгдэхүүн ч эрдэмтэн, судлаачдын судалгааны өрөөнөөс дэлгүүрийн лангуун дээр очих нь тодорхой болжээ. Бүр тодруулж хэлбэл өөхийг хашраагч L carnitine  болон бусад ургамлын нэгдлүүдтэй шотууд тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх нь. Бүсгүйчүүдийн залуу сайхан төрхөө хэвээр хадгалахын тулд хэрэглэдэг коллаген ч шот хэлбэрээр худалдаалагдаж эхлэх тухай мэдээг Монос Хүнсийнхэн ч өгч байна. Цүнх эсвэл халаасандаа залуу сайхан өнгө төрхөө хадгалах шидэт бүтээгдэхүүнээ аваад явж болох нь.  

Ийнхүү Монос Хүнсийнхэн IPO гаргаж, эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөтгөснөөр тус зах зээлд тэсрэлт хийхээр зэхэж байна. Компанийн алсын хараа нь ч “Эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх” гэсэн гэгээлэг уриатай.  Энэ бол яах аргагүй эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүнд дурлагсдын хувьд итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх томоохон боломж юм.

 

Ц.БААСАНСҮРЭН

Шуурхай.мн

Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо
Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо
 
МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ
МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ

МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ

МАН-ын Удирдах Зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн Газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ

МАН-ын Удирдах Зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн Газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ

Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

3x3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн маргааш эхэлнэ

3x3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн маргааш эхэлнэ

113 гэгч этгээд уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулна гэв

113 гэгч этгээд уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулна гэв

АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

Өнөөдөр Засгийн газрын бүтэц батлагдаж магадгүй

Өнөөдөр Засгийн газрын бүтэц батлагдаж магадгүй

“Монгол-В” баг блицийн төрөлд ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

“Монгол-В” баг блицийн төрөлд ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Н.Алтанхуяг: Амь шигээ хайрлаж сургасан морьддоо долоон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулсан даа

Н.Алтанхуяг: Амь шигээ хайрлаж сургасан морьддоо долоон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулсан даа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

К. ЁОЛК: “Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж“ боддог байлаа

К. ЁОЛК: “Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж“ боддог байлаа

Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“Койны хэрэг“-т холбогдсон О.Мөнхжин, Б.Гантиг нарыг прокуророос нэг зүйл ангиар ялласан тул тэд “торгох ял“ сонсож магадгүй

“Койны хэрэг“-т холбогдсон О.Мөнхжин, Б.Гантиг нарыг прокуророос нэг зүйл ангиар ялласан тул тэд “торгох ял“ сонсож магадгүй

“Путины хамтрагч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг гүтгэж огцруулсан“ юм гэнэ

“Путины хамтрагч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг гүтгэж огцруулсан“ юм гэнэ

Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй

Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Засгийн газарт туршлага үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй

Засгийн газарт туршлага үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

АН-ын бүлгийн хуралд суусан 32 гишүүнээс 19 нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжинэ гэсэн байрь суурьтай байна

АН-ын бүлгийн хуралд суусан 32 гишүүнээс 19 нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжинэ гэсэн байрь суурьтай байна

САЙД С.ОДОНТУЯА МАЗААЛАЙН НУТАГТ 1.6 ТЭРБУМААР УРГАМАЛ ТАРЬЖ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР “НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ НЭЭЖ, МАЗААЛАЙГ “УСТГАНА” ГЭВ ҮҮ

САЙД С.ОДОНТУЯА МАЗААЛАЙН НУТАГТ 1.6 ТЭРБУМААР УРГАМАЛ ТАРЬЖ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР “НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ НЭЭЖ, МАЗААЛАЙГ “УСТГАНА” ГЭВ ҮҮ

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу

Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл

Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл

Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг

Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​