fbpx Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Багш нар бусдыг манлайлан ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 0 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Багш нар бусдыг манлайлан ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна

/Монголын багш нарын VII хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна/

Эрхэм хүндэт Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэмтэн мэргэд, доктор профессорууд аа,

Их хурлын төлөөлөгчид өө,

 Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ.

 Монгол улсын тусгаар тогтнол, хөгжлийн дэвшлийн баталгаа нь Эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, Эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, Эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, Эх оронч - Эрэлхэг зоригтой, Эрүүл чийрэг, Эрдэм мэдлэгтэй Монгол хүн, Монгол улсын иргэн юм.

 Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрлөхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн   алхаж чадахуйц эрдэм боловсролтой, Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэн хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард тvмнээ хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн түүхтэй. 

 Ерөнхий боловсролын сургуулийн жирийн нэгэн багш надад хандаж, Монголын Багш нарын их хурлыг зохион байгуулж, боловсролын шинэчлэл, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн захидал ирүүлснийг миний бие дэмжиж талархан хүлээж авсан юм.

Улмаар багш нарын 7-р их хурлыг зохион байгуулах чиглэлийг БСШУС-ын сайдад өгсөн юм.

 Өнөөдөр энэхүү санал санаачлага ажил хэрэг болон эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 50  гаруй мянган багш нараа төлөөлөн Та бид төрийн ордонд их хуралаа хийхээр хуран цуглараад байна.

 Монгол Улсын хөгжил дэвшлийн эх ундрага, хүн ардын сайн сайхан амьдралын эх үндэс нь багш нарын хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монгол хүнийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралаа умартан зүтгэдэг багш Та бүхнээрээ Монголын ард түмэн бахархахгүй байхын аргагүй.

 Сайн сайхны гэрэл гэгээ болсон эрхэм хүндэт багш нартаа Монгол улсын засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, соён гэгээрүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсье.

 Эрхэм хүндэт багш нар аа,

 Монгол улсын эзэн нь болсон иргэн бүрийг эрүүл энх, эрдэм боловсролтой, ажил орлоготой, элбэг хангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөл боломжыг хангахийн төлөө Монгол улсын засгийн газар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн  хангаж, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.

 Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 ондуудад өрнөх болно.

Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, 7 дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан бол 2019, 2020 онуудад 61406 суудлын хүчин чадалтай 138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна.

 Манай улсын сургуулийн өмнөх боловсролын бодлого, үйл ажиллагаа зохих түвшинд үнэлэгдэж олон улсад үлгэр жишээ улс орнуудын тоонд багтаж чадсан  тухай баяртай мэдээг Та бүгдтэйгээ хуваалцахад нэн таатай байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан”-д Монгол улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж, амжилттай ажиллаж байгааг онцгойлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамралтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлж, олон улсад үлгэрлэх сайн жишээ  болжээ.

Энэхүү амжилт, туршлагыг бүтээлцэж яваа эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүгддээ дахин баяр хүргэе.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн цалин, хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтлан, хэрэгжүүлж байгааг та бүгд мэднэ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор багш нарын цалинг 20-н хувиас дээш нэмэгдүүллээ.

Цаашид ч бид багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно.

Мөн өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багш бэлтгэх, хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлаж хэрэгжүүлэн ажиллах болно.

 Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчдээ,

Та бид их ажил хийж байгаа хэдий ч сургалтын чанар, үр дүн хангалттай төвшинд хүрэхгүй байгааг ард иргэд шүүмжилж байна.

Иймээс боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатны сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын нэр хүндийг өргөх талаар бидэнд хийх ажил, засаж залруулах зүйл их байгаа.

Монгол Улсад сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сургалтын хөтөлбөр өөр хоорондоо эрс ялгаатай байна.

Дээр нь сургалтын хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургалтын агуулга, сурах бичгийн бодлого тогтворгүй болж, багш нарын заах арга барилд муугаар нөлөөлж ирсэн.

 Өнөөдөр манай орны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн бараг 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэж байхад дэлхийн бусад улсуудын дундаж үзүүлэлт 30-40% байдаг.

Мөн манай улсад дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүдийн тоо өссөөр байна. Энэ нь бид тоо биш чанарт анхаарах цаг болсныг илтгэж байна.

 Иймээс мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог шинэчлэн бэхжүүлж, техник мэргэжлийн сургуулийн талаархи иргэдийн буруу хандлагыг засан залруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг улам өргөтгөх шаардлагатай байна.

Мөн орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дууриал, зөв хандлага, багшлах ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз ээ.

Багш нар сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн ажилдаа анхаарч,  боловсрол олгох үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг байх ёстой. Гэтэл багшийн ажлаас гадна олон төрлийн ажил гүйцэтгэж байгааг хэрхэн яаж багасгах талаар Та бүгд маань сайн ярилцаарай.

 Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхэд багш Та бүгд нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, нийгэм дэх үнэлэмжээ улам өсгөж бусдыг манлайлан ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. 

 Монголын багш нарын 7-р их хурлын эрхэм төлөөлөгч Та бүгд өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн мэдлэг чадвар, заах арга барил нь манай улсын ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой үр дүнтэй санал дэвшүүлнэ гэдэгт Би итгэлтэй байна.

 Багш нарынхаа их хурлаас гарсан шийдвэр, саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний бие шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллах болно.

 Багш нарын долдугаар их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

 Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

 Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр,

номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай

У.Барсболдоор мааниа уншуулсан Хөшөөтийн орд
У.Барсболдоор мааниа уншуулсан Хөшөөтийн орд
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​