fbpx Ерөнхийлөгч Х.Баттулга, МАК-ийн Б.Нямтайшир хоёр нэг эгнээнд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 20 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга, МАК-ийн Б.Нямтайшир хоёр нэг эгнээнд...

Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн өргөө” ордны шав тавих ёслол өчигдөр болов. Уг ордныг барихад “МАК”, “Ачит-Ихт”, “UPC”, “Степпе купер” зэрэг үндэсний компаниуд хөрөнгө оруулан хамтарч байгаа аж. “Мөсөн өргөө” төслийн санаачлагч нь “Степпе Арена” ХХК-ийн УЗ-ийн дарга П.Цагаан. Түүний урилгаар уг арга хэмжээний нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм” гэж тодотгоод үндэсний компаниуддаа баяр хүргэж, амжилт хүсч байв. Гэхдээ өвлийн спортын ордноосоо илүү анхаарал татсан зүйл бол “МАК”-ийн эзэн Б.Нямтайшир, Ерөнхийлөгч Х.Баттулга нар их л дотночлон хамтдаа явж байсан нь юм. Юу нь сонин бэ гэхээр Ерөнхийлөгчийн олны ярианд оруулсан “30 гэр бүл” гэдэг ойлголтоос одоогийн байдлаар “илрээд” байгаа ганц нь “МАК” гэдэг утгаараа шүү дээ. 

Эхнээс нь тайлбарлая. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны тавдугаар сарын 27-нд СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн үнэмлэхээ авсныхаа дараа “Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэрийг гаргахад cap хүрэхгүй хугацаа үлдээд байна” хэмээж байлаа. Мөн 2017 оны аравдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох асуудалд хориг тавьсан шалтгаанаа “30 гэр бүлийн төлөөлөл тул” гэж тайлбарлаж байсан юм. Харин УИХ-ын гишүүд “30 гэр бүл гэдэгт хэн, хэн багтаж байгааг хэл” хэмээн шаардахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тэр 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо” гэсэн удаатай. Тэгвэл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Засгийн газрыг огцруулах эсэхийг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 гэр бүл”-ийн нэгээр МАК корпорацийг зарласан нь өнөөг хүртэл “илрээд” байгаа эхнийх бөгөөд эцсийнх болсон билээ. Тухайн үед чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуултад хариулахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз авсан. Цагаан суварга байна. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний өмч. Харин Цагаан суваргыг би буцааж авна гэж хэлье.

Нэг гэр бүл 36 лиценз эзэмшинэ гэж байх уу. Гэтэл ганц ч лицензгүй гурван сая ард иргэд байгаа. 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр та” гэж байлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархуудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна. Монголын 3.2 сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчхаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Ийм олигархиудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Байгалийн баялгийгхураалгачихвий гэхээс гол нь харлаж тэмцэж байгаа. Төр авах ёстой юмаа авна” гэсэн юм. Товчхондоо, Ерөнхийлөгчийн хэлсэн “30 гэр бүл”-ийн нэгийг МАК корпораци гэдгийг Ерөнхий сайд дахин тодотгосон явдал л даа.

Үүнд нь дэмжлэг болох үйл явдал ч өрнөсөн. Тухайлбал, өнгөрсөн сарын 7-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ “Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн хамгийн эхэнд байгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордуудыг улсын мэдэлд буцаан авах гэдэг үгтэй тэр томьёоллыг би маш сайн санаж байгаа юм.

Буцаан авна гэдэг бол улсын мэдэлд байсан зүйлээ буцаан авна гэсэн үг. Тэрний дагуу авна. Луйврын замаар авсан 400 орчим ордын тухай яригдаж байгаа юм. Түүнд элс хайрга түгээмэл тархацтай ордууд байна. Асгатын орд, Салхитын мөнгөний орд , Цагаан суваргын орд, Эрдэнэс тавантолгой гээд хувьд ашиглуулдаг ордууд байгаа. Энэ болгон улсад очно. Луйврын замаар 1997 оны хуулийг ашиглаж авсан. 1997 оны хууль бол хоосон газар дээр хайгуул хийдэг зөвшөөрөл өгдөг болохоос юмтай газар дээр зөвшөөрөл өгөхгүй хууль байсан. Одоо Ашигт малтмалын тухай хууль хэвээрээ байгаа. Тэгэхээр хуулийг гажуудуулж авлигал өгч дороо алт мөнгөтэй ордуудыг хувьд өгсөн буруутай хүмүүс л хариуцна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ хууль буцааж хэрэглэгдэхгүй гэдгийг маш сайн ойлголцсон.

Цагаан суваргын ордын жишээн дээр маш тодорхой ярихад бид Цагаан суваргын ордыг буцаан авахын тулд мөнгө төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 400 гаруй ордын алинд ч уурхай баригдаагүй байгаа. Улс өмчөө авна” гэж байв.

Гэтэл гуравдугаар сарын 15-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын хийсэн “Ил тод, нээлттэй уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр албаныхан “2014 онд УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхаар тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө хуваарийн дагуу төлөөд явж байна” хэмээн хариулж байлаа. Нэг үгээр Ерөнхий сайд хурааж авна гэсэн боловч салбар яам нь тэгэх боломжгүй гэсэн хэрэг.

Ийнхүү Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “30 гэр бүл”-ийн тухай яриа өрнөсөөр “МАК”-ийн эзэмшилд байдаг Цагаан суваргын ордын лиценз дээр тулаад үйл явдал намжсан. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч, МАК-ийн эзэн хоёр зэрэгцэн зогсож байгаа дүр зураг магадгүй Цагаан суваргын асуудлаар дээгүүрээ учраа олчхов уу гэдэг асуулт үүсгэж байна. Бүр цаашилбал, Ерөнхийлөгч үндэсний компаниуддаа хатуурхахаа зогсоосон ч юм билүү. Ер нь тэгээд Ерөнхийлөгч 30 гэр бүл, оффшорчдын асуудлыг өөрийнхөө амаар хэлээгүй удаж байгаагаас ч харсан шүү дээ. Өнгөрсөн хэдэн жил юу эс болов доо. Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төр, намдаа цэвэрлэгээ хийх” тухай яриа, Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргаж ирсэн “30 гэр бүл”, “оффшорчид” гэсэн шошго болон бүтээн байгуулалтад цэрэг ашиглах санаачилга олон нийтийг баахан талцуулсан. Нийгмийн сэхээтэн хэсэг “Арай нийгэмчлэх чиг баримжааг барьж, яваандаа диктатур тогтоох гээд байгаа юм биш биз” хэмээн болгоомжилж эхлээд байв. Хажуугаар нь улстөрчдийн “МАНАН мафи, олигарх бүлэглэл”-ийн тухай сүржин мэдэгдлүүд үргэлжилж эгээтэй л төр засаг хөрөнгө чинээтэй, бизнестэй хэсгээ нугаслан дарах гэж байгаа мэт дүр зураг бий болж байлаа.

Харин сүүлийн үйл явдлуудыг харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний компаниудаа дэмжсэн үг хэлж “МАК”-ийн Б.Нямтайширтай хамт явж олны анхааралд туслаа. Үүнээс үзэхэд манай төрийн өндөрлөгүүд улстөрчийнхөө хувьд л алхам хийснээс биш өнөөгийн ардчилсан нийгмийнхээ гол үзэл санаанаас ухраагүй юм байна гэдэг найдвар төрж байна.

Бидний гучин жилийн өмнө сонгосон зам бол хүний эрх чөлөөг ханган хамгаалах, төрийн оролцоог хязгаарлах, зах зээлийн тогтолцоог дээдлэх, парламентат ёс, олон ургалч үзлийг хөгжүүлэх билээ. Ийм нийгмийн хөрс суурин дээр өөрөө өндийж, хувийн бизнес толгойлж амжилттай ажилласан хүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга ч эргээд эвийг хайж эхэлсэн болов уу.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Сонгино хайрханы хишиг барилдаанд Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүллээ
Сонгино хайрханы хишиг барилдаанд Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​