fbpx ЛОМБАРДУУД ИРЭХ САРААС ШИНЭ СТАНДАРТ ДАГАЖ МӨРДӨНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 9 секунд

ЛОМБАРДУУД ИРЭХ САРААС ШИНЭ СТАНДАРТ ДАГАЖ МӨРДӨНӨ

Монгол Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар улсын бүртгэлд 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг. Үүнээс нийслэлд 6800,  орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг ломбардын бүртгэл тодорхойгүй байдаг гэнэ.

Нийслэлийн тамгын газраас 560 гаруй ломбард улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлсэн. Ломбардуудыг цэгцлэх зорилгоор өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг байгуулагдан ломбардын үйл ажиллагааны стандартад өөрчлөлт оруулсан. Ту-хайлбал, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS:5274:2003”  гэсэн стандартыг “MNS:5247:2017” стандарттай болгосон юм. Ирэх сарын нэгнээс лом-бардууд шинэчлэгдсэн стан-дартын дагуу үйл ажиллагаа явуулах болсон талаар дараах эх сурвалжуудаас тодрууллаа.

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх журмаар бидний эрх ашгийг орхигдуулж байна
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим ломбардын ажилтнаас стандартын тухай тодрууллаа. 
“F1” компьютер, гар утас, телевизийн ломбардын ажилтан “Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Манай захирал хэдэн камер суурилуулсан. Ирэх сараас чангалах сураг байсан. Манай ломбард цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Хул-гайн эд зүйлсийг бид таньж мэдэхэд хүндрэлтэй. Цагдаа-гаас алга болсон эд зүйлсийг мэдэгддэг. Хэрвээ тийм шинж тэмдэгтэй эд зүйлс орж ирвэл шууд цагдаад мэдэгддэг. Шинээр хэрэгжих стандартын тухай мэдээлэл сурталчилгаа дутмаг санаг-даж байна” гэв.
Мөн хажуухан талд нь үйл ажиллагаа эрхлээд дөрвөн жил болсон “Аравт” үнэт эдлэл, цахилгаан барааны ломбардын ажилт-наас тодруулахад тэрбээр “Шинээр хэрэгжиж эхлэх гэж байгаа стандартыг мөрдө-хөөс өөр аргагүй байдалд оруулж байна. Гол зорилго нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх журмаар бидний эрх ашгийг орхигдуулаад байгаа юм. Биднийг их хэмжээний орлого олдог гэж хүмүүс андуураад байдаг. Бодит байдал дээрээ эхнэр хүүхдээ тэжээх гээд л бусадтай адилхан л амьдарч байна. Татвар, түрээс төлдөг. Сарын дундаж орлого нэг сая 200 мянган төгрөг гэж хэлж болно. Мөн хулгайн эд зүйлсийг мэдэхгүй  авснаас болоод цагдаагийн байгууллага шууд эд зүйлийг хураагаад авчихдаг. Тэгэхээр бид хулгайчаас эд зүйл худалдаж авснаараа хохирч үлддэг. Ирэх сараас хэрэгжих стандартыг дагаж мөрдөх бэлтгэл ажлын сануулга ирсэн. Ер нь ирэх жилээс ломбард ажиллуулахаа болих санаатай байгаа” хэмээв. Харин яг дээрх асуудлаар дөрвөн ломбард орсон ч “Мэдэхгүй байна. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг” гэж хэлэхээс цааш тайлбар өгсөнгүй.

Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг ломбардууд хулгайн эд зүйлс авдаг 
Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Ууганбаяр "Энэ онд Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо MNS 5274-2003 гэх стандартын төсөл дээр ажилласан. Мөн барьцаалан зээлдүүлэх үйл-чилгээ эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн системийг хийсэн. Одоогийн байдлаар 75 орчим барьцаалан зээл-дүүлэгчид туршилтын байд-лаар нэгдсэн системийг ашиглаж байгаа. Мөн энэ онд улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн. Ойролцоогоор 560 гаруй ломбард судалгаанд хамрагдсан. Судалгаагаар шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хулгайн зүйл авах нь элбэг  байна" гэв. 

насанд хүрээгүй хүүхдэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэхийг хатуу хориглоно
Шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын тухай Монголын хэрэглэгч-дийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал М.Тойвгоо "Барьцаалан зээлдүүлэх ажлыг зохицуу-лах стандарт анх 2003 онд батлагдаж, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тус стандартыг дагаж байгаа ломбардууд цөөхөн байна. Тиймээс энэ стандартын агуулгыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Иргэдэд үйлчилдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ мөнгө угааж, хураадаг газар байж болохгүй. Гэхдээ өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашигт нийцэхгүй байна.  Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх газар хэрэглэгч барьцаалсан эд зүйлээ авахгүй удвал ямар ч зөвшөөрөлгүйгээр зарчихдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд MNS 5274-2017 стандартаар шинэчилж, нэмж тусгасан байгаа. Мөн насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хориглосон. Ломбард хотын хөдөлгөөн ихтэй бүсэд байрладаг. Стандартын дагуу энэ байдлыг хориглож байгаа. Мөн цагийн хувьд зөвхөн ажлын цагаар ажиллана. Энэ байдлаар ломбардын эрх ашгийг хааж байгаа биш, харин шинэ төвшинд ажиллах боломжийг бүрдүүлж байна" гэсэн юм.

Стандартыг мөрдөхгүй бол тухайн ломбардын үйл ажиллагааг нь зогсооно
Шинээр мөрдөгдөх стан-дарт нь хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хулгайчийг эрэн сурвалжилж, илрүүлэхэд ач холбогдолтой юм байна. Энэ тухай Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн, чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир “Хулгайчид тэрбум  төгрөгийн эд зүйл хулгайлчихаад ломбард, ченж нарт  2-3 дахин бага үнээр зардаг. Ломбардын ажилчин, ченж нар хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авчихаад цааш дамлан илүү үнэтэй зардаг. Эрүүгийн хуулийн 18.6 зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, зарсан, эзэмшсэн бол 6-12 сар хүртэлх хугацаагаар хорих ялтай, хүндрүүлэх нөхцөл байдалд зааснаар 5-12 жил хүртэлх хугацаанд хорино” гэж заасан байдаг. Шинэчлэгдсэн стандартад тусгаснаар ломбардад авч буй эд зүйлсийнхээ зургийг аваад, эд зүйлээ тавьж байгаа хүнийхээ мэдээлэлтэй нь нэгдсэн сүлжээнд байрлуулах. Тэр сүлжээнд цагдаагийн ажилтнууд нэвтрэх эрхтэй. Тэгэхээр алдагдсан эд зүйлийнхээ зургийг нэг сүлжээнд байршуулснаар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх маш том гарц болох юм. Дээрх стандартыг мөрдөхгүй бол тухайн ломбардын үйл ажиллагааг нь зогсооно” гэв.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлнэ
Архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​