fbpx “Капитал”-ын дампуурлын сүүдэр Худалдаа хөгжлийн банкийг дайрах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 45 секунд

“Капитал”-ын дампуурлын сүүдэр Худалдаа хөгжлийн банкийг дайрах уу?

Банк дампууруулах замаар хөрөнгө завшдаг хар технологи хэдийнэ бий болсныг Капитал банкны дампуурал батлан харууллаа. Энэ тухай эдийн засагч, шинжээчид ч онцолсоор байна. Сэргээн босголтын банкаар эхэлж Хоточ, Зоос, Анод, Хадгаламж гээд үргэлжилсэн банкны дампуурлаас хэн хожиж, хэн хохирсныг энд тоочиход илүүц биз ээ.

Өчигдөрхөн Капитал банк 250 ажилтандаа тойрох хуудас “гардуулсан” мэдээлэл түгэв. Бас том жижиг хадгаламж эзэмшигчид хохирлоо хэрхэн нэхэмжлэх талаар хариулт эрсэн асуултууд ч энд тэндээс гарч эхэлсэн. Харин хамгийн том асуултын тэмдэгтэй байгаа нь төрийн мэдлийн 300 гаруй тэрбум төгрөгийг яаж барагдуулах, түүнийг зээлсэн нөхдийг хэрхэх тухай юм. Цаашлаад Капитал банкны дампуурал юунаас үүдэв, энэ нь цор ганц тус банкны асуудал байсан уу, Монголын банк санхүүгийн салбарын асуудал болсон уу гэдэг өргөн цар хүрээтэй асуулт бий болоод байна.

Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар аль ч банкинд 5 хувиас хэтрэх ёсгүй чанаргүй зээл Капитал банкинд гэхэд нийт зээлийнх нь 80 хувьд хүрсэн байсан нь тус банкны дампуурлыг илтгэсэн захын жишээ гэлцэж байна. Цаашлаад яривал банкинд тавигдах шаардлага хангахгүй үйл ажиллагааг олон жилийн хугацаанд явуулж ирсэн, бие дааж үйл ажиллагаа явуулах чадамжгүй хэрнээ төрийн мөнгийг их хэмжээгээр байршуулж эхэлснийг ч шүүмжлэх хүмүүс байна.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д банк дараах шаардлагыг хангаж ажиллана гэжээ. Үүнд:

• 16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаа“Капитал”-ын дампуурлын сүүдэр Худалдаа хөгжлийн банкийг дайрах уу? тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

 

• 16.1.2.өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй

алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх... гэсэн байгаа юм.

Гэвч Капитал банк өөрийн бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамж муутай байтал 2007 оноос эхлэн төрийн мөнгийг байршуулж эхэлсэн нь анхаарал татна. Нэг үгээр банкны дампуурлын зохион байгуулалтын хэлбэр ингэж эхэлдэг гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Харин үүнийг хянах үүрэгтэй байгууллага болох Монголбанк өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй нь хачирхалтай.

ОУВС Монгол Улсыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө хамруулахын өмнө аудитын шалгалт хийж, банк санхүүгийн салбарын тогтолцоо чинь гажуудалтай байна, банкууд дампуурах эрсдэлтэй байгааг сануулан арга хэмжээ авч засах үүргийг Монголбанкинд өгсөн байдаг. Учир нь дээр өгүүлснээр чанаргүй зээлийн хэмжээ нэг банкинд 5 хувиас хэтрэхгүй байх зарчим байдаг ч манай улсын хувьд энэ хувь хэтэрхий өндөр байсаар байгааг эдийн засагчид онцлох болсон. Тодруулбал, чанаргүй зээлийн хэмжээ нийт банкуудын дундаж хувь 8-9 хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэлдэв. Дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бас 8-9 хувьтай байна. Нийтдээ нийт зээлийн 20 хувийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа нь Монгол Улсын банк санхүүгийн систем хямралд орсныг илэрхийлэх жишээ юм.

Өөрөөр хэлбэл, Капитал банкны араас дампуурлаа зарлах банк байгаа гэсэн үг. Үүнийг ОУВС-гийн хэмжээнд анхааруулж байсныг дахин сануулъя. Тэгвэл дампуурах эрсдэлтэй нүүр тулаад байгаа дараагийн банк аль нь вэ?

Сүүлийн өдрүүдэд телевизийн суваг бүрээр банк санхүүгийн салбарт шинэчлэл эхлүүлж байсан гэх утга бүхий сурталчилгааг бялууртал цацаж байгаа нэгэн банк бий. Тэр бол Худалдаа хөгжлийн банк. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Капитал банкны дампууралтай зэрэгцэн ийм их сурталчилгааг цаг наргүй цацах болсон нь тус банк асуудалд орсны дохио. Үүнийг улс төр хийгээд эдийн засгийн хүрээнд аль эртнээс ярьж эхэлжээ.

Худалдаа хөгжлийн банк дампуурах эрсдэлтэй банкуудыг тэргүүлэх болсон нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хууль бус асуудалтай шууд холбоотой гэлцэж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авах үйл ажиллагааг Засгийн газрын хүрээнд, бүр цаашлаад хил дамнан үргэлжлүүлсэн нь гол шалтгаанаар нэрлэгдэж байгаа сурагтай. Дампуурлын шалтгаан зөвхөн үүгээр дуусахгүй.

ОУВС-аас 2017 онд манай улсын банкуудад 784 сая ам.долларын өөрийн хөрөнгийн зузаатгал хэрэгтэй байна гэж зөвлөсөн байдаг. Тэгвэл хөрөнгийн зузаатгал шаардлагатай хамгийн гол банк нь Худалдаа хөгжлийн банк байсан аж. Бүр нарийн яривал дээрх 784 сая ам.долларын хагас буюу 300 гаруй сая ам.долларын хөрөнгийн зузаатгал зөвхөн ганц банк болох Худалдаа хөгжлийн банкинд шаардагдаж байжээ.

Өнөөдрийг хүртэл ОУВС-гаас зөвлөсөн зөвлөмжид ахиц гараагүйг нэг банкны дампуурал харуулав. Тиймээс банк санхүүгийн салбарын хямрал үргэлжилсээр байх прогноз ч биеллээ олох шинжтэй болжээ.

Б.Отгонзаяа

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=20035

ГССҮТ “ХҮҮХДИЙН ЧӨМӨГТ ЯСНЫ ЭМГЭГ ХУГАРЛЫГ СУНАДАГ ХАДААСААР БЭХЛЭХ” МЭС ЗАСЛЫН АРГЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ
ГССҮТ “ХҮҮХДИЙН ЧӨМӨГТ ЯСНЫ ЭМГЭГ ХУГАРЛЫГ СУНАДАГ ХАДААСААР БЭХЛЭХ” МЭС ЗАСЛЫН АРГЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​