fbpx Д.Пүрэвдаваа: Ямар ч хууль зөрчөөгүй атлаа яагаад бид “хөөгдөх” ёстой юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 27 секунд

Д.Пүрэвдаваа: Ямар ч хууль зөрчөөгүй атлаа яагаад бид “хөөгдөх” ёстой юм

Баянзүрх дүүргийн  АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд АН оролцоогүй.Гэвч бие даан нэр дэвшсэн хүнийг дэмжиж, мөнгө тараасан гэх асуудал гарч ирлээ. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?

 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн төлбөртэй, захиалгат мэдээллүүдийг санаатайгаар цацаж эхлээд байна. Үндсэн хуульдаа хүний гэм буруутайг шүүх нотолно гээд заасан байхад төлбөрөө төлөөд л нэг хүнийг харлуулдаг болчихлоо.

Гэм буруутай мэт олон нийтэд ойлгуулдаг тийм зүйл газар авч байна. Энэ бол улс төрийн муухай арга, 2020 оны сонгууль дөхөж байгаагийн шинж юм.  МАН төрийн эрх барихдаа өнгөрсөн хугацаанд сандал суудлын хэрүүлээс өөр юуг ч хийсэнгүй. Тэд 2020 онд дүнгээ тавиулахаасаа үнэндээ айж байгаа.  Тиймээс ийм бохир заваан аргаар сонгуульд оролцож өрсөлдөгч намаа муухай харагдуулах гэж улайрч эхэллээ. Ийм арга сонгосон эрх баригч намд харамсч байна.

 

-Тухайн нэвтрүүлэгт таныг “мөнгө тараа” гэж даалгавар өгсөн гэсэн байна лээ?

 

-Маш сайн найруулсан тавилттай жүжиг гэх юм уу даа. Тийм л зүйл байна лээ. Иргэний хувиараа хуулийн байгууллагад хандана. Монгол Улсад аливаа маргаан шүүхээр явдаг. Тэр дагуу хандана. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгууль эхлэх гэж байхад 2015 оны сүүлчээр над руу яг ингэж дайрч байсан. Тухайн үед миний улс төрийн туршлага муу байсан. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байлаа. Яг ийм аргаар, зохиомлоор над руу дайрсан даа.  Энэ жил ч тэр компанит ажил эхэллээ л гэж би харж байна. Үүний сайн тал нь намайг нийтэд таниулж, муу тал нь намайг буруугаар ойлгуулж байна даа.  Энэ дундаас юу үнэн бэ гэвэл Нийслэлийн МАН Баянзүрх дүүргийн эрх мэдлийг хууль бус аргаар авах төлөвлөгөөт ажил явагдаж байгаа нь үнэн.

 

С.Амарсайхан Хотын дарга болохдоо  зарим  хүнд албан тушаал амласан юм шиг байгаа юм. Засаг дарга болоод хоёр сар хүрэхгүй хугацаанд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж, БЗД-т дахин сонгууль зохион байгуулсан. Мөн хурлаар биш намын шийдвэр гарган шинэ хурлын дарга, Засаг даргыг томилсон. Тиймээс энэ үйлдлийн эсрэг бид шүүхэд хандахаас өөр арга алга. Тэд ингэж л хүч түрэн, хууль зөрчин, дүүргийн эрх мэдлийг авах гэж улайрч байна.

 

-Ер нь БЗД-ийн сонгууль утгаа алдлаа.  Одоо байдал ямар байгаа вэ. Тухайлбал дахин сонгуулийн дараа?

 

-УИХ-д нэгэнт сонгогдсон хүнийг сонгуулийн хороо татах эрх байдаггүй. УИХ бусад шатны эрх мэдэл нь тийм байтал ганц дүүргийг шүүхээр буулгаж болно гэсэн хуулийн заалт байсан. Тэгэнгүүт нөхдүүд тэр заалтыг эрх мэдлээ далимдуулан ашиглаж хоёр жил  ажиллалаа. Тэгээд эрх мэдэлдээ хүрч, бүр Цэцийн шийдвэр гараад хууль хүчингүй болчихоод байхад хүчингүй болсон хуулийг ашиглаад дахин сонгууль хийсэн.  Хэрэв энэ сонгуульд бид хууль бус шийдвэртэй нийцээд орсон бол бөөн маргаан үүснэ. Манайх дүүргийн хэмжээнд ямар нэгэн буруу шийдвэр гаргасан бол НЗДТГ, УИХ-ын гишүүд яаж шуугиж байгаа бол. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс хуулийг буруу хэрэглээд сонгууль явуулж, нэг дүүргийг бусниулж байхад  юу ч дуугарахгүй байна.

 

-МАН тэр дүүрэг рүү яагаад ингэтлээ дайраад байдаг юм бэ?

 

-Яагаад гэдэг ганц л шалтгаан байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийлээд Улаанбаатар хотын сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг. СХД гэхэд УИХ-д зургаан суудалтай. Нийслэлд есөн мандаттай, тэр нь бүгд МАН.  Дүүрэгтээ 41 мандаттайгаас 39 нь МАН.  Эрх баригчид дүүргийн Засаг захиргааны нэгжийг авснаараа эрх мэдлээ ашиглан ийм болгож байна. Тэгэхээр БЗД-ийн эрхийг авчихвал 2020 оны сонгуульд нийслэлд ялалт байгуулна гэсэн санаа л яваад байгаа юм. Хүн ам ихтэй, сонгуулийн тойрог олонтой Засаг захиргааны нэгжийг ямар ч  үнээр хамаагүй авах улс төрийн шийдвэр тэд гаргачихсан. Түүнийгээ биелүүлэх гээд зүтгэж байгаа хэлбэр нь энэ л дээ. БЗД чинь ЖДҮХС-гаас хамгийн их зээл авсан УИХ-ын гишүүдтэй. Энэ дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч,  МАН-ын генсек нь мөн л зээл авсан. Одоо дүүргийн 2,3 төлөөлөгч нь эрүүгийн хэрэгт татагдчихаад байна. Энэ намын гишүүдэд болж байгаа зүйл үнэндээ алга. Өрөөлийн буруутайг нийтэд харуулбал өөрийнх нь буруу мартагдана гэж л ойлгоод байх шиг байна.

 

-Таны ярианаас МАН өөрсдийн эрх ашгийн үүднээс дүүргийн үйл ажиллагааг бусниулаад байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ нь эргээд улс төрийн тогтолцоотой холбоотой юм биш үү?

 

-Тийм ээ. Нэгдүгээрт  хэт дээшээ төвлөрсөн эрх мэдэл байгаа. УИХ-ын гишүүд нь дүүргээс сонгогдлоо гэж бодоход бүх босоо удирдлагын ААН-ийн удирдлагуудыг томилдог. Татварын хэлтэс, цагдаагийн хэлтэс, халамж гэх зэрэг яамдаас томилогддог энэ удирдлагуудаа өөрийнхөө сонгуульд ажиллаж байсан хүмүүсээс томилж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзориг гэхэд өөрийнх нь сонгуульд ажиллаж байсан  хүнийг дүүргийн бүртгэлийн хэлтэст дарга болгосон байх жишээтэй. Ингээд хуваарилаад томилчихдог юм байна. Нийслэлийн хүмүүс мөн адил. БЗД-ийн газрын албаны даргыг Хотын дарга томиллоо. Яс юман дээр нийслэлийн томилгоо биш улс төрийн томилгоо л байхгүй юу. Тэгэхээр хүчээр засаг захиргааны нэгжийг булааж байгаа нь дараагийн сонгуулийг будлиантуулахыг зорьж байна л гэсэн үг.

 

-Ардчилсан нам бас олонхи байсан. Тухайн үед ийм явдал гарч байсан юм уу?

 

-2012 онд Сонгинохайрхан дүүрэгт МАН олонх болж байсан.  Гэхдээ Засаг дарга нь АН-ын хүн ажилласан байдаг.   Тэд тохиролоод л хурлынхаа шийдвэрээр асуудалд хандаад ажлаа явуулаад болоод л байсан шүү дээ. Одоо манайх эсрэгээрээ байна. АН олонхи байгаад байна. Гэтэл бид нартай ойлголцлын аргаар явахгүй хүчирхийллийн аргаар яваад байна. Шинээр ИТХ байгуулчихаж байна. Засаг даргыг улс төрийн аргаар хүчээр томилж байна.  Энэ нь өөрөө  Үндсэн хуулийн төвшинд яригдана.  Иргэдийн сонгох сонгогдох эрхэнд халдаж байгаа асуудал.

 

-Танай нам одоо яах уу, энэ асуудал яаж үргэлжлэх бол?

 

-Хонь шиг амьдарвал чоно шиг удирдагч төрүүлнэ. Бид ямар ч буруу үйлдэл хийгээгүй, ямар ч хууль зөрчөөгүй байж яагаад “хөөгдөх” ёстой юм. Яагаад муулуулах ёстой юм. Нийгэмд хараар будуулах ёстой юм. Бүх зүйл хуулийн дагуу л явагдах учиртай.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Чингисийн талбайгаа “сахал” Д.Эрдэнэбилэгээс чөлөөлж аваад алдарт Парис шиг тохижуулахсан
Чингисийн талбайгаа “сахал” Д.Эрдэнэбилэгээс чөлөөлж аваад алдарт Парис шиг тохижуулахсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​