fbpx Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллынхаа “сорилт” нь болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 19 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллынхаа “сорилт” нь болж байна

“Блүүмберг” цахим хуудаст “Чингис хааны хамгийн том шүтэн бишрэгч Монгол Улсын ардчиллын сорилтыг бий болгож байна” гэсэн нийтлэл өчигдөр тавигдсан байлаа. Энэ нийтлэлээс зарим онцлох хэсгийг сийрүүлэн хүргэж байна. Монгол Улсад нисэх буудал, төв гудамж, цэцэрлэгт хүрээлэн, тэр бүү хэл уушийн газрын хаягт XIII зууны их байлдан дагуулагчийн нэр тодоос тод харагдана. 

Энэ их хааны нүд гялбам өндөр барилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүндэрлүүлсэн билээ. Түүнийг сонгогдсоноос хойш хоёр жил өнгөрөөгүй байхад алдар суу нь түгэхтэй зэрэгцээд авлигыг үндсээр нь устгах кампанит ажил нь хүчтэй өрнөж буй. Парламентын тусламжтайгаар Х.Баттулга өөрийнхөө хүчийг зузаатгах алсын хараа бүхий хуулийг батлуулсан.

Энэхүү зохицуулалт нь шүүгч нар болон үндэсний хууль зүйн системийн дээд албан тушаалтнуудын эрх мэдлийг ч давах хэмжээнд хүрч мэднэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэрээр тэргүүлж байгаагаас үүнийг харж болохоор байна. Учир нь түүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг суудлаас нь буулгахад цаг үрэх хэрэг ч байсангүй. Үүний дараа Авлигатай тэмцэх газрын орлогч даргын томилгоо ч яригдаж мэднэ хэмээн сурвалжууд үзэж байгаа.

Тэгвэл авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Transparency International болон хүний эрхийн олон улсын байгууллага “Amnesty International”-ийн зүгээс энэ халаа сэлгээ нь тухайн улсын ардчилалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн юм.

Сонгогчид агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын хөтөлбөрүүдийн бүтэлгүйтэл, орлогын тэгш бус байдал улам бүр гүнзгийрч буйд бухимдах болжээ. Харин Х.Баттулгын шийдэмгий төрх болон авлигыг онилсон популист кампани нь түүний цуу алдрыг түгээх гүүр нь болж буй.

Монгол Улсын хувьд олон улсын тавцанд Хятад, Орос, Америк гэсэн гурван талын түвэгтэй харилцааны тэнцвэрийг олох нь имижээ бүрдүүлэх чухал зүйл. Барууны ардчилсан улсууд Монголыг шинэ ардчиллын баянбүрд хэмээн харах зуур Орос, Хятадын дунд хавчуулагдсан энэ орон хөршүүддээ байгалийн баялгаа худалдах, хөрөнгө оруулалт хүртэхэд анхаарлаа төвлөрүүлсээр ирлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 86 хувийг Хятад эзэлж байв.

Энэ сард АНУ-ын конгресст танилцуулсан худалдааны гэрээний дагуу Монгол Улсын ноолуур зэрэг экспортын бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэснээр ашигт малтмал гэлтгүй экспортоо төрөлжүүлэхэд тустай юм. АНУ-ын сенатор Бен Кардин “Монгол Улс бол тогтвортой ардчиллыг хэрэгжүүлж буй орон” хэмээн онцолж байлаа.

Гэвч Х.Баттулга Азид төвтэй аюулгүй байдал, эдийн засгийн хөтөлбөр бүхий, Орос, Хятад улсыг нэгтгэсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зарим гишүүн оронтой ойр харилцаатай байхыг хүсдэг. Өнгөрсөн есдүгээр сард Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ Х.Баттулга “ОХУ-тай харилцах харьцаа нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой” хэмээсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн давуу тал бол түүний улс төрийн дэмжлэг юм. Дэлхийн тэргүүлэх ардчилал бүхий улс орнууд парламентын хэт туйлширсан бэрхшээлтэй тулгарч байхад Х.Баттулгын хувьд тийм бартаа саад байсангүй. Авлигыг үгүй хийх талаарх түүний амлалтууд нь байр сууриа хүчирхэгээр хадгалахад нь тусалсан гэж хэлж болох билээ.

Монголын хоёр их намын нэгдэл бүхий МАНАН-гийн бүлгийг эсэргүүцсэн монголчууд өнгөрсөн нэгдүгээр сард 20 хэмийн хүйтэнд гадаа жагсаж байв. Тэгвэл Х.Баттулга улс төрийн олигархиудыг шүүмжлэх гол хүн нь болсон төдийгүй Засгийн газрын эрх мэдлээ хууль бусаар ашиглахын эсрэг хүчтэй дуу хоолой хэмээн сонгогчид дүгнэж байв. Учир нь түүний гадаад төрх шийдэмгий, итгэлтэй, улс төрийн бохир системээс тусгаар хүн гэж харагдуулж байлаа. Тэрээр өөрийн хүчээр хөрөнгөжсөн төдийгүй самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан юм. Монголын жүдогийн холбооны тэргүүн байсан бөгөөд 2008 оны Олимпоос эх орондоо анх удаа алтан медаль авчирсан жүдо бөхийн багийг ахалж явсан билээ. Суу алдар, хөрөнгөнөөсөө илүүтэйгээр Х.Баттулга бол ард түмний хүн хэмээн монголчуудад танигдсан нэгэн юм.

“Би түүнийг хүндэлдэг. Яагаад гэвэл тэр бидний нэг, бас жирийн л нэг иргэн” гэж энэ сарын 10-нд Засгийн газрын ойролцоо болсон жагсаалд оролцогч, Ардчилсан намын дэмжигч 53 настай Б.Наранцэцэг хэлсэн.Ерөнхийлөгчийн Ардчилсан нам өнгөрсөн жилийн сонгуульд олонхиороо бүтэлгүйтэж, 76 төлөөлөгч бүхий хууль тогтоох дээд байгууллага УИХ-д ердөө л есөн суудал авсан юм.

Үндэсний аюулгүй байдлын гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хоёул МАН-ын хүмүүс. Монголд Ерөнхий сайд нь удирдан гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгчтэй хамт шүүх засаглалын томилгоо болон үндэсний зэвсэгт хүчний мэдлийг хамт эзэмшдэг. Гэвч өнгөрсөн 10 жилийн турш Ерөнхийлөгч нарын нөлөөлөл нэмэгдэж, Ерөнхий сайдынхаа өрсөлдөгч нь болж хувираад буй.

“Тэд одоо нэг баг болсон. Энэ нь сэтгэл зовоосон асуудал болоод байна. Түүнчлэн Монгол дахь ардчиллын нэг сорилт болчихоод байна” гэж “Глоб” интернэшнл төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Х.Наранжаргал хэлж байна.

“Ардчилсан нам Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэхийн эсрэг байгаа. Бид парламетын системийг сайжруулан, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэж тус намын гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэллээ.

Ард түмний хүн гэх Ерөнхийлөг­чийн өнөөгийн имижийг үл харгалзвал, түүний хөрөнгө зочид буудал, жуулчны компани, мах боловсруулах үйлдвэрээр хэмжигдэж буй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн талаар УИХ-ын гишүүн Ганбаатар “Би тэдэнд итгэж байна. Энэ гурван хүн цаашид тус зөвлөлийг үргэлж удирдан ажиллана гэвэл мэдээж муу талтай. Бүх асуудлаа шийдсэний дараа зөв шийдлийг олж чадна” гэж хэлсэн юм.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН “ЦАГИЙН ЗӨРҮҮ” ФОРУМ
ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН “ЦАГИЙН ЗӨРҮҮ” ФОРУМ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​