fbpx Эрүүл мэндийн ус ундаа гэж юу вэ?           
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 16 секунд

Эрүүл мэндийн ус ундаа гэж юу вэ?           

Монголчууд гэхээрээ л бүгдийг гаднаас импортолдог гэж та боддог уу? Тэгвэл бас үгүй юм. Манай үндэсний үйлдвэрлэгчид шингэн хүнсний зах зээлийнхээ 94 хувийг өөрсдөө хангаж, ердөө зургаахан хувийг л гаднаас импортолдог гэхээр догь байгаа биз?

Тэгвэл танаас шингэн хүнсэнд ямар бүтээгдэхүүн багтдаг вэ? гэж асуувал юу гэж хариулах вэ? Мэдээж таны зөв. Хийжүүлсэн ундаа, цай, шүүс, цэвэр ус гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн бий. Гэвч дэлхийд тав дахь төрөл хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн шингэн хүнс манай улсад тун цөөн байна. Нэрлэ гэхээр Хужирт, Экос эрдэсжүүлсэн ус гэсхийгээд л дуусчихаад байгаа юм.

            Монголчууд 2017 онд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг нь шүүс, 8 хувийг нь цай, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа, 12 хувийг нь ус эзэлж байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа толгой цохиж байгаа биз. Харин үүнийг эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус түлхүү хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. Олзуурхмаар нэг зүйл байгаа нь сүүлийн жилүүдэд эрүүл мэнд болон идэж, ууж буй зүйлсдээ анхаардаг хүмүүс ихэссэн ч тэдэнд хэрэгтэй ус ундааных нь олдоц муу байна. 

Тиймээс хөгжингүй орнуудад нэг хүнд ногдох эрүүл мэндийг дэмжигч усны хэрэглээ жилд 4-15 литр байгаа бол Монголд ердөө 0.8 литр байна. Өөрөөр хэлбэл, шүлтлэг ус, эрдэст ус, хөлс орлуулах үйлдэлтэй усны зах зээл ирэх жилүүдэд багадаа 5 дахин өсөх боломжтой байгаа юм. Үүнийг ердийн усны үнээр тооцоход л 18.4 тэрбум төгрөгийн багтаамжтай зах зээл байна гэсэн үг.

Харин Монос Хүнс компанийнхан IPO гаргаж, Эрүүл мэндийн ус, ундааны үйлдвэрлэлээ өргөжүүлснээр тус зах зээлийн 2 хувийг эзлэхээр зорьж байна. Цаана нь дахиад л 98 хувийн хоосон орон зай үлдэж буйг, үүний өгөөж хир байхыг ухаалаг хөрөнгө оруулагчид тооцоолж буй биз ээ.

Дэлхий нийтийн хандлагыг харсан ч элсэн чихрийн агууламжгүй ус, ундааг илүүд үзэх болж, цэвэр усны зах зээл жил бүр 10 хувиар өсөж байна. Австралид л гэхэд эрүүл мэндэд хортой ус ундаанд онцгой албан татвар ногдуулаад эхэлж. Манай улсын хувьд архи, тамхи зэрэг бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авдаг бол өндөр хөгжилтэй орнууд хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг архи тамхины хор хөнөөлтэй адилтган үзэх болжээ.

Элсэн чихрийн агууламж өндөртэй ус, ундаанаас болж таргалалт газар авч буй орны тод жишээ бол АНУ. Жингийн илүүдэлтэй цэргүүд нь  Америкийн армийн толгойн өвчин болтлоо асуудал хурцдаж эхэлсэн. Тиймээс ч Америкчууд энэхүү буруу хэв маягаасаа татгалзаж, дунд сургуулиуддаа л гэхэд  хийжүүлсэн ундааны автомат машин тавихыг хоригложээ. Wall Street Journal-д мэдээлснээр 2000 онд Америкчууд савласан цэвэр уснаас 3,2 дахин их хийжүүлсэн ундаа уудаг байсан бол 2017 онд энэ хоёрын хэрэглээ тэнцсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд савласан цэвэр усны зах зээл эрчимтэй тэлж буйн жишээ юм.

Тодруулбал дэлхийн савласан цэвэр усны зах зээл 437 тэрбум литр буюу 238.5 тэрбум ам доллараар хэмжигдэж байна.0.5 литрийн савтай усны дундаж үнэ 27.3 цент буюу 717 төгрөг байна.

Та хийжүүлсэн ундаа уухаа больчихвол болоо юм биш үү гэж бодож байна уу. Тэгвэл энэ нь тун өрөөсгөл ойлголт юм. Учир нь элсэн чихэргүй гэх ундаа, шүүсэнд сахар орлуулагч багтдаг. Эрдэмтдийн дунд сахар орлуулагч хортой, хоргүй гэсэн маргаан өнөөг хүртэл өрнөж байна. Гэвч “no sugar”, “zero sugar” гэсэн тайлбартай ундаа үйлдвэрлэгч компаниуд “Яагаад сахаргүй хэрнээ чихэр амтагддаг вэ?” гэсэн асуултад шинжлэх ухаанч хариу өгөөгүй л байгаа нь эргэлзээ дагуулсаар байгаа юм.

Харин манай улсын шингэн хүнсний салбар тун удахгүй хөгжлийнхөө дараагийн шатанд гарах нь гэж хэлэхэд болно. Хэрэглэгчид эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонгох болсон энэ цагт Монос хүнсийн гаргах гэж буй IPO нь цагаа мэдэрсэн, зах зээлээ зөв таньсан, хэрэглэгчдийн хэрэглээг дагасан, шингэн хүнсний ирээдүйг олоод харчихсан ухаалаг алхам л гэж хэлэх гээд байгаа юм.

Эдүгээ Монос Хүнсийнхэн эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry-Vit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Гэсэн ч үйлдвэрийн хүчин чадлаасаа шалтгаалж, зөвхөн Моносын эмийн сангуудаар болон цөөн тооны дэлгүүрүүдээр л борлуулалтаа хийдэг.   

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг олон улсын стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүчин чадал нь 24 дахин нэмэгдэж, бүх хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болох нь. Мөн шинээр нэмж 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашилбал олон улсын зах зээлд гаргахаар  төлөвлөжээ.

Дэлхийн шингэн хүнсний зах зээл химийн нэмэлтүүдээс татгалзсан органик бүтээгдэхүүн рүү чиглэж байгаа энэ цагт Монос Хүнсийнхэн витамин C-тэй уснаас эхлээд уудаг ногоо хүртэл үйлдвэрлэх алсын бодолтой ажиллаж байгаа юм билээ.   Ингэснээр хэрэглэгчид хүнсээрээ дамжуулан эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Тийм цагийн эхлэлийг тавьж буй учраас Монос Хүнсийн IPO олон хүний анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд Монос Хүнсийн IPO шингэн хүнсний зах зээлд тун удахгүй шинэ өнгө авчрах нь ээ. Энэ бол Монголын шингэн хүнсний хөгжил дэлхийтэй хөл нийлүүлж буйн тод зураг болох нь гэж олзуурхаж байна.

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн хувьд Монос Хүнсийн эрүүл мэндийг дэмжих шингэн хүнсний зах зээлийг онилсон IPO нь алдаж боломгүй алтан боломж гэж харагдаад байгаа юм даа.

	 НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нар нэр дэвшинэ
НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учрал, Б.Баттүшиг, О.Гэрэлт-Од нар нэр дэвшинэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​