fbpx Гадаад орнуудад элчин сайдаар томилогдох хүмүүсийн нэрс тодорчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 35 секунд

Гадаад орнуудад элчин сайдаар томилогдох хүмүүсийн нэрс тодорчээ

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэнгүүт нэлээд хэдэн улсад суух Элчин сайдыг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох талаар зөвшилцөх тухай сураг дуулдаад  эхэллэв. Гадаад оронд улсаа төлөөллөн суух Элчин сайдаар томилогдох дипломатуудад   яг үнэндээ шахааны “ цагаан гартнууд” зарим нэг нь гэмт хэрэгт холбогдож өршөөлийн хуулиар ял завшсан  “сайн эр” ч багтжээ.

Одоо  Монгол Улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлж, шинэ түвшинд гаргаж ирж чада,х ядаж ганц төсөл чирээд ирэх хүмүүс л хэрэгтэй. Бусад орон ч дүүрч шахааныхаа хүмүүсийг явуулдаг юм байгаа биз.Харин хоёр хөршдөө илгээх элчүүдэдээ онцгой анхаарах хэрэгтэй.  Жишээ нь ОХУ-тай харилцдаг хоёрхон л сэдэв бий. Энэ нь шатахууны  импорт, УБТЗ-ын асуудал. ОХУ нь Монгол Улсын шатахууны импортын 95 хувийг  нийлүүлж байна. Харин БНХАУ-тай уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь туйлын чухал асуудал болж байна. Ийм том голлох асуудлыг шийдэж чадах эрхэмүүдийг томилж эдийн засгаа өөд нь татмаар байна.   Тэгвэл ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу Засгийн газрын ээлжит хуралдаанд зарим улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг танилцуулахаар тогтжээ. Засгийн газар тэднийг дэмжвэл УИХ-тай зөвшилцөх ажил даруй эхэлнэ. Чухам хэн хэнийг Элчин сайдад нэр дэвшүүлж буй талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд нууцалж байгаа ч Засгийн газрын түвшинд үндсэндээ ойлголцсон тул татгалзалгүй, УИХ-д саналаа хүргүүлэх бололтой.

Дипломат албаны тухай хуульд заасанчлан Монгол Улсаа төлөөлөн хилийн чанадад ажиллаж байгаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газрыг ерөнхийд нь “Дипломат төлөөлөгчийн газар” хэмээдэг. Одоогоор нийт Дипломат төлөөлөгчийн 49 газар ажиллаж буй бөгөөд 29 нь Элчин сайдын яам юм. 

Энэ удаа 18 Элчин сайдыг өөрчлөх гэнэ. Үндсэндээ Элчин сайд нарын гуравны хоёрыг нь нэгэн зэрэг өөрчлөх гэж байгаа аж. Тодруулбал, Австралид Н.Анхбаяр, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт В.Энхболд, Тайландад А.Төмөр, Унгарт Б.Баярсайхан, Италид Х.Мандахцэцэг, Энэтхэгт Э.Сарантогос, Египетэд М.Цэнгэг, Шведэд Ц.Даваасүрэн, Кубад Ж.Сэрээжав, Хятадад С.Энхбаяр, Орост Х.Наранхүү, Туркт Э.Мөнх-Очир, БНСУ-д С.Эрдэнийг Элчин сайдаар томилуулах гэж буй юм байна.

                                                   ХЭН НЬ ХЭН БЭ

Н.Анхбаяр нь өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү. Хуульч мэргэжилтэй тэрбээр 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан бол Гадаад харилцааны яам, дипломат албанд 2007 оноос хойш тасралтгүй хүчин зүтгэжээ. 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар сууж байв.

Н.Анхбаяраас гадна өдгөө Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын захирлаар ажиллаж буй хэд хэдэн хүн бий. Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нь олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй, Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Ийнхүү салбартаа ажиллаж байгаад М.Энхболдыг Ерөнхий сайд болоход нь гадаад бодлогын зөвлөхөөр нь томилогджээ. Улмаар М.Энхболдыг МАН-ын дарга болоход тус намын Удирдах зөвлөлийн Эдийн засгийн хөгжлийн бодлого болон Улс төр, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос уг албанд томилогджээ.

Харин В.Энхболд нь Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, М.Цэнгэг нь Европын газар, Э.Сарантогос нь Ази, Номхон далайн орнуудын газар, А.Төмөр нь Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Х.Мандахцэцэг нь Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, Б.Баярсайхан нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрыг удирдаж байгаа юм. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн болон долоон газрын захирал нь ийнхүү Элчин сайдаар томилогдох бололтой. Гадаад харилцааны яамны удирдлагад сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаас гадна 13 газрын захирал нь багтдаг юм. Газрын захирлаар ажиллаж буй нэр дэвшигчдийн хувьд мэргэжил хийгээд туршлагын хувьд гадаад харилцаа, дипломатын салбарт гологдохгүй нь намтраас нь харахад илт аж. Ташрамд дурдахад, Х.Мандахцэцэг нь “элэгний” хэмээх Ж.Хатанбаатар эмчийн охин юм байна.

Өмнө нь Япон, Канад, дараа нь Тайланд, Австралид Элчин сайдаар суулгахаар зүтгүүлсэн Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар нэр дэвшигчийн жагсаалтаас үүгээр хасагдаж байх шиг. Нөгөө талаас албан тушаалын “бялуу” хувааж, “Англи хэл ч мэдэхгүй хүнийг Элчин сайд болгодог” гэх наад захын гомдол, шүүмжлэлийг дипломат томилгооноос холдуулах нь гэх итгэл төрж байна.

Ж.Сэрээжав нь Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Төрийн ёслолын албанд даргын алба хашиж байсан төдийгүй Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан нэгэн. С.Энхбаяр нь 2008-2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан, мэргэжлийн дипломатч болохыг эх сурвалж хэлэв.

Х.Наранхүү нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, Үйлдвэр, худалдааны сайдаар томилогдож явсан тэрээр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан бол С.Эрдэнэ нь өдгөө Хонконгод Ерөнхий консулаар сууж буй. С.Эрдэнэ нь Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал цолтой.

Тэрбээр 2002 онд буюу Австрид атташегаар ажиллаж байхдаа ХБНГУ руу их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, саатуулагдаж байсан талаар 2013 онд ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдох үед хэвлэлийнхэн нэлээд шуугьсан. Э.Мөнх-Очир нь Туркийн Истанбулд Ерөнхий консулаар ажиллаж буй бөгөөд Элчин сайд болж дэвших бололтой. Тэрбээр УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү, мөн парламентын гишүүнээр сонгогдож байв.

БҮГДИЙНХ НЬ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУССАН ГЭВЭЛ ХУДЛАА

Элчин сайд нарыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сард Лаос, Сингапур, Куба, Энэтхэг, Египет, Австрали, Польш, Тайланд улс болон НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг шинээр томилсон бөгөөд өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй юм. Өөрөөр хэлбэл, Лаос, Сингапур, Польшид суух Элчин сайд нарыг ч ойрын үед шинээр томилно гэсэн үг.

Мөн оны сүүлчээр Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилсон ч түүнийг эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч албан ёсоор уламжлаад гурав хонож байна. АН-ын дэд даргаар томилогдож, улс төрийн албан тушаал хаших болсон нь холбогдох хууль зөрчиж буй гэх шалтгаанаар түүнийг эгүүлэн татаж байгаагаа тайлбарласан ч өмнө нь түүний талаар янз бүрийн гомдол, шүүмжлэл хөвөрдөг байв.

Хятад, Унгар, Италид суугаа Элчин сайд нарыг 2016 оны эхээр, Туркт суугаа Элчин сайдыг мөн оны сүүлчээр томилж байлаа. Тэднийг Элчин сайдаар томилсон зарлигт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурж, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны хавар буюу халаагаа өгөхөөсөө өмнө Унгарт суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татахаар санал гаргаад байсан юм.

Тухайн үед Төрийн тэргүүн чухам ямар шалтгаанаар эгүүлэн татах хүсэлтэй буйгаа тайлбарлаагүй ч дараагийн Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул З.Батбаяр өнөөдрийг хүртэл Элчин сайдаар сууж байгаа хэрэг. Үндсэндээ Хятад, Унгар, Италид суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа хараахан дуусаагүй гэж ойлгож болно. Гэхдээ тэдэнтэй холбоотой зарим шүүмжлэл Элчин сайдын албанаас нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэл болсон байхыг үгүйсгэхгүй. 

Тухайлбал, БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулахдаа их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэрбээр Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, АСЕМ-ыг зохион байгуулахад гардан оролцсон. Тодруулбал, тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, АСЕМ-ын уулзалтад бэлтгэх ажлын албыг ахалсан. Тиймээс АСЕМ-ыг зохион байгуулахад зориулсан хэдэн зуун тэрбум төгрөгийг дур зоргоороо зарцуулсан гэх хардлага, шүүмжлэл түүнийг илүүтэй дагалдсан байж мэднэ.

Харин жил хүрэхгүйн өмнө Шведэд суух Элчин сайдаар О.Энхцэцэгийг томилж байв. Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэгийг хүлээн авагч орон нь “хөөсөн” гэх мэдээлэл гарсан даруйд тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд таван сарын нүүр үзэж байна. Манай урдаа барьдаг дипломатчдын нэг, гадаад харилцааны салбар, дипломат албанд 30 гаруй жил ажиллаж, томилогдох хүртлээ Гадаад харилцааны яаманд газрын захирлын алба хашиж байсан түүний салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг үгүйсгэх хүн гараагүй ч тэрбээр дипломат ёсонд мөрддөг наад захын дэг жаягийг зөрчсөн төдийгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж Шведийн тал үзсэн юм билээ. 

Түүнээс өмнө тус улсад Элчин сайдаар сууж асан М.Энхсайханыг эгүүлэн татсанаар дараагийн хүнийг нь томилохгүй нэлээд удсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сард сонгогдон, Төрийн тэргүүний тангараг өргөсөн даруйдаа түүнийг эгүүлэн татах байр сууриа илэрхийлснийг сануулъя.

Итгэмжлэх жуухаа хүлээсээр эцэст нь өөр хүнд албаа өгөх гэж буй хүн бол ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц. Түүнийг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ жил гаруйн өмнө дэмжсэн ч түүнийг хүлээн авах, эсэх хариугаа Өмнөд Солонгосоос өнөө хэр ирүүлээгүйг албаныхан хэлдэг. Ерөнхийлөгч ч итгэмжлэх жуухыг нь өгөхгүйгээ шулуухан илэрхийлчихсэн.

Эх сурвалж. Unuudur.mn

САЙД Д.СУМЪЯАБАЗАР САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН ДЭД САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
САЙД Д.СУМЪЯАБАЗАР САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН ДЭД САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​