fbpx БАЯРЛАЛАА ТА НАРТАА ГЭХИЙН ОРОНД БАЯРЛАХ ЁСТОЙ ТА НАР Ч ГЭХ ШИГ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 56 секунд

БАЯРЛАЛАА ТА НАРТАА ГЭХИЙН ОРОНД БАЯРЛАХ ЁСТОЙ ТА НАР Ч ГЭХ ШИГ...

Амьдрал мэдэхгүй хөөрүү “бацаан” Ө.Энхтүвшин “ЖАСТ-ын өрийг 40-хөн сая ам.доллараар дарчихлаа, та нар баярлах ёстой шүү бидэнд” гэж “далдганав”. Мань эр улс төрд насаараа явчихаад ингэж хэлдэг нь яаж байгаа юм бол доо. Зөөлхөн хэлэхэд тохуурхаж байна гэсэн үг үү. Ер нь МАН-д насаараа дарга хийсэн ч амьдрал мэдэхгүй, цагаан гартай, өнгөн дээрээ цайлган гэмээр юм шиг хэрнээ төрөөс идэх болохоороо хувалзнаас дор авирладаг мань хүн шиг “настнууд” хэтэрхий олон. Наад захын жишээ гэхэд л Т.Очирхүү, Д.Сугар, Ж.Бямбадорж, Н.Энхболд нар байна. Тээр жил “Их өр дарчихлаа” гээд “дээд эзэн” нь дундаас нь 50 сая ам.доллар туучихаж билээ. Тэгж идчихээд цадсан муур аятай малийж суухад нь манай цагаан гартнууд жинхэнэ жүжиг тавьж байв. Т.Очирхүү, Ж.Бямбадорж хоёр дэвхцэж уйлалдаад бөөн юм болсныг өнөө ч зарим хүн тод санаж мушийж явдаг байх. Мань хоёр “Их багш”-аа тэвэрч аваад жигтэйхэн мэлмэрүүлж байсан санагддаг юм.

Харин өнөөдөр Ө.Энхтүвшин нь өнөө хоёр шигээ авир гаргаж байна.МАН-ын гишүүдийн “буян”-аар хэцүү байдалд орсон “Хадгаламж” банкинд яг ингэж хандсан нь түүх болоод үлдсэн. Тухайн үеийн хэвлэлийн хуудсыг сөхөөд харвал МАН яг өнөөдрийнх шиг увайгүй авирлаж явсан үйл явдлууд цагаан дээр хараар бичээтэй бий. Өдгөө Ерөнхий сайд,УИХ-ын даргын албыг хашиж яваа хоёр нөхөр төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэрэгт буруутгагдаж тухайн үедээ шуугианы гол сэдэв болж байв. Хэргийг эргэн сануулахад 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг хаашаа ч юм алга болсныг илрүүлж байсан юм. Төрийн мөнгийг тэрбум тэрбумаар ашигласан хүн нь тэр цагт МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчээр ажиллаж явсан улсын нэг болж таарсан. Бүр тодруулж хэлбэл “Хадгаламж” банкинд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн. Ц.Чимэдцэрэнд хэрэг үүсгэж шалгах үеэр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай гурвын нэр гарч ирж байв. МАН-ын гурав Солонгост казино тоглож төрийн өмчит банкны өчнөөн тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэх дуулианыг мөн л төрийн мөнгөөр барагдуулж байв. Хэрэгт холбогдсон МАН-ын томчууд одоо төрийн томчууд болчихсон тууж яваа.

“Хадгаламж”-ийг анх Чингис хаан банк, Монгол даатгал компани, ОХУ-ын Народный братский банкны консорциум хувьчилж аваад дараахан нь ОХУ-ын “Коалка” группт худалдаж, өнөө групп нь “Жаст”-тай наймаалцаж байсан түүхтэй. Хадгаламж банк 100 хувь “Жаст”-ынх болсон түүхийг ухъя гэвэл “Хүрээний бузар булайг дэлгэж барахгүй” гэдэг шиг юм болно. Г.Алтан “Жаст”-ын эзнээс авлагатай, банк дампуурах бүрд энэ хоёр нэр холбоо үг шиг гараад ирдэг гэж хэвлэлээр шүүмжилж бичээд байгаа нь бүр дээрээс угшилтай. Бизнесийн элдэв яриа хөөрөө, тэдний хоорондын мөнгөний асуудал МАН-ын томчуудын нэртэй хэрхэн холбогддог тухай нэг бүрчлэн бичье гэвэл өчнөөн үйл явдал хөврүүлэх хэрэг гарна. Ингэсгээд орхиё.

Ямартаа ч “Хадгаламж”-ийг дампууруулсан “Жаст” энэ удаа бас нэг банкийг дампууруулахад түүхэн үүрэг гүйцэтгэчихлээ. “Жаст”-ын банк дампууруулсан түүх энэ хоёр банкаар ч тогтохгүй гэдэг. Сэдэв хазайх учраас дэлгэрүүлж тоочоод яахав.

Үндсэн сэдэв рүүгээ оръё. Нэг л асуултыг Ө.Энхтүвшин ба түүний нөхдөд онцгойлж тавимаар байна. “Жаст”-ын мөнгийг биднээс гаргуулж, Стандарт банкны өрийг дарсанд тэгээд бид өөрсдөө баярлах ёстой юу. Жирийн иргэн Бат, Дулмаа, компани толгойлж яваа бизнес эрхлэгчид аль аль нь хөлсөө урсгаж олсон хэдээсээ төрд татвар гэж өгдөг юм. Илүүдсэндээ биш, өгөх ёстой учраас, тэр мөнгөөр нь төр хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээр хангаж, зам барьдаг учраас өгдөг юм. Хэн ч ойлгохоор хэтэрхий энгийн логик. Ингэж өгсөн мөнгийг энэ мэт дэмий зүйлд зарцуулж улайрч хадуураад яваад нь баярлалаа гээд бөхөлзөх хэрэг үү, тэгээд?

МАН-ын дээр байгаа нөхөд ийм гэнэн хөнгөн учраас 65-уулаа засаг барьчихсан хэрнээ нэг хүнд мад тавиулаад яваа юм. Ингэж авирлаж байгаа хүмүүсийг нөгөө намаас нь нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга тоглоомоо болголгүй хаачихав. Толгойд нь суугаа нөхөд энэ мэт муйхарлаж, тэс хөндлөнтөж, илжиг мэт авирлаад яваа намыг удирдах шиг амархан юм хаана байхав. Хөтөлж залж яваанууд нь ийм хөнгөн байхаар нэг нам байтугай бүхэл бүтэн улс орон, тивийг ганцхан хүн дөрлөөд явчихдаг жишээ дэлхийгээр нэг байна.

МАН-ын толгойгүй, үнэ цэнэгүй, увайгүй, муйхар улстөрчдийн дэргэд Х.Баттулга гэдэг хүн хал үзэж халуун чулуу долоосон, хар бор амьдралд өсч өндийсөн, гахай үүрч, нохой нүцгэн зүтгэсэн хүн шүү дээ. 65-уулаа УИХ-д сонгогдчихоод байгаа намыг дөрлөсөн юм шиг залж байгаагийн цаад шалтгааныг ухвал ердөө л энэ. Цагаан гартай, цагаан захтай, даргаас өөр ажил хийж үзээгүй, хал дол амсаагүй МАН-ын хөгшин, залуу улстөрчдийг ганцхан хүн хөтөлж чиглүүлж, мад тавиад байгаа нь ийм учиртай.

Тэд иймдээ л “Та нарынхаа мөнгөнөөс өр төлчихлөө. Өөрсдийнхөө буруугаас үүссэн өрийг та бүхнийг аятай таатай амьдруулахад зарах ёстой байсан мөнгөнөөс хумслаад дарчихлаа. Биднийгээ уучлаарай, харин та бүхэндээ үнэхээр баярлалаа” гэж мэхийж, талархаж чадахгүй байгаа хэрэг. Зүй нь талархаад ч зогсохгүй “Бидний буруугаас үүссэн “Стандарт”-ын өрийг та нарын боломжоос хулгайлж дарсандаа уучлал гуйя” гэчихсэн бол Ө.Энхтүвшин нас намбандаа харагдах байв. Учир нь “Стандарт банк”-ны өр үүссэн шалтгаан МАН-ыг засаг барих үед тавигдаж байв.Тухайн үед засгийн эрх барьж явсан МАН-ын томчууд Эрдэнэт үйлдвэрийн өмнөөс баталгаа гаргаж өгөөгүй бол Монгол Улс 40 сая ам.доллараа салхинд хийсгэхгүй байсан юм. Өөрсдөө идэж уучихаад, идэж уусан өрөө иргэдийнхээ халаасыг тэмтэрч дээрэмдэж дарчихаад, ганцхан хүний олз болж, дөрлүүлж, хөтлүүлээд яваа улсыг одоо ч юу ч гэмээр юм бэ дээ. Лав л гэнэн гэхэд гоёдоно, тэнэг гэхэд зөөлдөнө.

Өдрийн сонин 

БОЛГООМЖИЛ: 9911, 8811-тэй дугаар авна хэмээн хуурамч зараар залилжээ
БОЛГООМЖИЛ: 9911, 8811-тэй дугаар авна хэмээн хуурамч зараар залилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​