fbpx 6.52 САЯ ГА ГАЗАР НУТГИЙГ ЦӨЛЖИЛТӨӨС ХАМГААЛЖ, 78600 ГА ТАЛБАЙН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 8 секунд

6.52 САЯ ГА ГАЗАР НУТГИЙГ ЦӨЛЖИЛТӨӨС ХАМГААЛЖ, 78600 ГА ТАЛБАЙН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ

“Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэх хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хаалтын уулзалт семинар боллоо. Уг хурлыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга, төслийн удирдах хорооны дарга  Ц.Цэнгэл, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкманн нар үг хэлэв.

Газрын доройтол нь цөлжилтийн эрчмийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах, биологийн олон янз байдал хомсдох зэрэг аюулыг бий болгодог. Монгол орны баруун бүс нь уул уурхайн нөлөөнд харьцангуй бага өртсөн, экологийн өвөрмөц тогтоц бүхий ховор амьтан, ургамлын амьдрах орчин, гол мөрний урсац бүхий дэлхийд ховордсон газруудын нэг юм. Энэ бүс нутаг нь нүүдлийн болон хагас нүүдлийн уламжлалт аж ахуйтай 38000 гаруй өрхийн амьжиргааг бэлчээр, экосистемийн үйлчилгээгээр хангадаг.

Газрын доройтлын үндсэн шалтгаан нь ургамлын сэргэх чадвар болон даац, үр шимийг хэтрүүлэн ашиглах мөн уул уурхайн салбартай шууд холбоотой. Уул уурхайн хөгжил нь газар, усны нөөцөд олон эрсдэл дагуулахын зэрэгцээ экосистемийн болон биологийн олон янз байдал болон хүн амын амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тус бүс нутагт уул уурхай харьцангуй бага хөгжсөн хэдий ч ойрын жилүүдэд эрчимтэй хөгжих төлөвтэйг харгалзсан энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газарт “газрын доройтолд үзүүлж буй нөлөөллийг бууруулах шатлал, дүйцүүлэн хамгааллыг газар зохион байгуулалтын төлөвлөлтэд нэвтрүүлэх замаар бэлчээрт уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулахад” дэмжлэг үзүүлж гурван жилийн хугацаанд хэрэгжсэн юм.

Төслийн үр дүнгүүдээс онцолвол орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 16 хувьд хүрч нийт 6.52 сая га газар нутгийг хөгжлийн сөрөг нөлөөллөөс зайлсхийлгүүлж, тодорхой хугацаанд урьдчилан сэргийлэн хамгаалалтанд авсан байна. Мөн Завхан, Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр болон шинэчлэн, Ховд аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг тус тус хамтран боловсруулж, баруун 5 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд экологийн бүс нутгийн  үр дүнг тусгаж,  ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бодлого, төлөвлөлтийн баримт бичигт уг асуудлаарх олон эерэг өөрчлөлтийг оруулан батлуулжээ.

Мөн үндэсний, бүс нутгийн, аймгийн сумын түвшинд шат дараалсан 16 удаагийн сургалт, 8 зөвлөгөөн, 12 хурал, 60 гаруй уулзалтыг иргэдийн дунд зохион байгуулсан байна.

Бэлчээрийн менежментийг сайжруулах түвшинд 78600 га,  чацарганын талбайн нөхөн сэргээлтээр 400 га газрын сэргээж, уул уурхайн 3 төслийн талбайд нийт 28000 га талбайг дүйцүүлэн хамгаалжээ.

Төслийн бүх үйл ажиллагаа хамтарсан оролцоо, санхүүжилтийн хэлбэрээр зохион байгуулагдаж, улмаар төслийн үр дүнг орон нутгийн болон төрийн бус байгууллагууд тогтвортойгоор цааш нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хянах бодит нөхцөл бүрдсэн байна.

Тус төслийг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн зорилтот газар нутгийн аймаг, сумын засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд иргэд олон нийтийн байгууллага 3 жилийн туршид хамтран ажиллажээ.

 

 

 

 

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ
“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​