fbpx Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 54 секунд

Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!

Хүн төрөлхтний анхны мэргэжил юу вэ гэхээр “Тулаанч” гэж олон хүн хариулдаг. Тийм ч байх. Өөрийгөө хамгаалах, хоол хүнс олж идэхийн тулд тэмцэлдэх хэрэгцээ үргэлж гарч, тэр болгонд туршлага мэдлэг хуримтлуулсан байж таарна. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө ихэнх хугацаанд асуудлыг ухаанаар биш, хүчээр шийдэх гэж оролдож ирсэн гашуун үнэнийг бодолцох юм бол зэвсэгтэй зэвсэггүй зодоон тулаан хаа сайгүй цаг үргэлжид л болж байсан нь мэдээж. Гэхдээ газар газрын нөхцөл байдлаас болоод гардан тулаан өөр өөрийн онцлогтойгоор хөгжсөн нь мэдээж. Тийм болохоор  тэнд энд анх үүссэн гэж оноож түүхчлэх нь маргаантай асуудал.  Системчлэн сургалт болгосон тухайд бол арай өөр зүйл яригдана.

 

Монголчуудын тухайд гардан тулаан бас л эртний түүхтэй. Монгол бөхийн барилдаан бол  хүч чадлаас гадна сэтгэлгээний хурд, тооцоо, техник гээд асар олон хүчин зүйлийг өөртөө цогцоор нь агуулсан спорт. Спорт болгож хөгжүүлсэн л болохоос биш тулааны л нэг хэлбэр.

 

Морин дэл дээрээс тулалдах тухайд монголчууд мөн л олон мянганаар ярих түүхтэй. Ногт, цулбуур, дөрөө, ташуураа хүртэл зэвсэг болгон ашиглана. Унаа хүлгээ дайн тулааны өрнөл дунд эзнээ мэдэрч захирагдахад сургана. Хүүхдүүдийнхээ бие бялдрын болоод сэтгэлзүйн бэлтгэлийг хар багаас нь гэрийн сургалтаар олгодог байв. Хожим хойно дэлгэрсэн хүрээ зодооны тухай ч үлгэр домог мэт түүх олон.

 

 

Харин Монголд орчин цагийн тулааны сургалт хөгжсөн түүх их тодорхой. Амьд домог болсон бие төлөөлөл нь өнөөдөр  хүртэл та бидний дунд амьдарч ажиллаж, хийж бүтээж л явна. Тэр бол Урианхан овогт Санжхүүгийн Хаянгарваа.

 

Түүнийг Цагдаагийн хурандаа Хаянгарваа гэдгээр нь олон хүн мэднэ. Гардан тулааны Хаянгарваа гэвэл бүр олон хүн мэднэ. Гэхдээ дэлхийн гардан тулааны сургалтад ямар хувь нэмэр оруулсан, Монголынхоо төлөө юу хийсэн хүн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн ойлгодог,  үнэлдэг хүн цөөхөн бололтой.

Хэн нэгнийг шагналд урамшилд нэрийг нь дэвшүүлэх болохоор л үгээ олохгүй магтдаг хуурай магтаалаас миний үгийг ялгаж ойлгоорой. Би түүний тухай өөрийн мэдэх хэмжээнд л өгүүлэх гэсэн юм. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир, оршихуй нь  гардан тулааны сургалт.  Түүнийг гардан тулааны сургалтаас салгаж  ойлгохын аргагүй.

Ер нь бол гардан тулааны сургалт дэлхийн улс орнуудад уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Орчин үеийн төрөл дотроо тодорхой хувь хүмүүсийн бий болгож хөгжүүлсэн дэг сургалт гэж тусгайлан авч үздэг хэсэг бий.  

 

С.Хаянгарваа өнөөдөр дэлхий дахинаа хөгжиж буй 1600 орчим тулааны урлаг дотор “Хаянгарваа школ” гэдгийг бий болгож, дэлхийн тулааны урлагийн мастерууд, судлаачдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Үүнд л түүний гавьяа оршино.

 

Тэр бол туулсан зам, хүрсэн амжилт, хийж бүтээсэн үйл хэргийнх нь талаар тоочин өгүүлэхэд л магтаал мэт сонсогддог алдар гавьяатай хүмүүсийн нэг.

Гэхдээ энэхүү алдар гавьяа түүнд аяндаа олдчихоогүй. Сурагч ахуйдаа үндэсний бөхөөр хичээллэж, дараа нь ЗХУ-д хилийн цэргийн дээд сургуульд суралцахдаа байлдааны самбо, гардан тулааны хичээлийг В.Ю.Заражевский багшаар заалгажээ. Энгийн сонсогчид анхан шатны сургалтад хамрагдаад л болчихдог бол С.Хаянгарваа дунд, дээд шатных нь сургалтыг дүүргэж, багшлах эрхтэй төгссөнөөр энэ чиглэлийн мэргэжилтэн гэж нэрлэгдэх эрхийг албан ёсоор олж авсан хүн. Гэхдээ л гардан тулааны мөн чанарыг бүрэн ойлгоогүй явсныг В.Ю.Заражевский багш нь эцсийн мөчид ухааруулсан нэгэн үйл явдал болжээ. С.Хаянгарваа   Монголдоо очоод хайртай дүүг нь хөнөөсөн танхай этгээдийг олж хариугаа авна гэтэл багш нь маш ихээр халаглаж “Би яах гэж чиний төлөө аяга аяга хөлсөө урсгасан гэж бодно вэ? Чи хэрхэн тулалдахыг сурсан ч гардан тулааны амин сүнс болсон өөрийгөө ялан дийлж, энэрэнгүй байх ёсыг ойлгосонгүй. Чи өшөө хорслоос ангид яв. Алдартан бол” гэсэн нь Хаянгарваагийн нүдийг нээж, тулааны урлагийг огт өөр нүдээр харахад хүргэжээ.

 

1977 оны хавар НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуулийн байлдааны самбогийн анхны албан ёсны багшаар томилогдож, гэртээ харихаа мэдэхгүй хичээн зүтгэсэн түүхийг нь дэлгэн ярина гэвэл бүхэл бүтэн ном болох биз. 1981 онд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны академид элсэн суралцахдаа энхийн цагт онцгой гавьяа байгуулсныхаа төлөө ЗХУ-ын баатар цолоор нууцаар шагнуулсан А.И.Попрядухины гарын шавь болж гардан тулааны хичээл заалгажээ. Ийнхүү тухайн үед сургалтаараа битүүхэн өрсөлддөг байсан ЗХУ-ын хоёр  том сургуулийн аль алиных нь алдартай сайн багш нарын хайр итгэлийг хүлээсэн сайн шавь нь болж, нарийн нандин эрдэм заалгаснаар С.Хаянгарваа  гардан тулааны Монголдоо бүү хэл, хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болсон түүхтэй.

 

НАХЯ-ны орлогч сайд байх үед өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн, хошууч генерал  В.И.Любин дайсны довтолгооноос өөрийгөө хамгаалах үзүүлэх сургуулийн үеэр С.Хаянгарваагийн ур чадварыг үнэлж “Ийм чадалтай багш яг үнэнийг хэлэхэд манайд ч ховор” хэмээн магтаж байсныг дэслэгч генерал Ш.Арвай гуай дурсан бичжээ.

 

Мөн Японы шин жиссэн каратэг үндэслэгч  Хиромото Мияагава түүнийг “Монголын Хаянгарваа бол гардан тулааны дэлхийн хэмжээний багш” гэж тодорхойлсон байдаг.

С.Хаянгарваа ЗХУ-ын Дотоод хэргийн яамны академийг төгсөх жилээ зодолдсоны улмаас сургуулиас хасагдан нутаг буцах болоход  А.И.Попрядухин багш нь “Чи их юм сурлаа. Сайн ч сурлаа. Чам шиг тулаанч Орост битгий хэл хаана ч цөөхөн бий. Манайд ийм хүмүүс мафитай холбогдох нь их байна. Цустай мөнгөтэй холбогдсон хүн бага амьдардаг. Чи яадаг ч байсан системдээ л ажиллаарай” хэмээн захисныг С.Хаянгарваа амьдралдаа мөрдлөг болгож, хууль хүчний салбарт олон сайхан шавь төрүүлсэн багш болжээ.

 

Тэрээр Монголын гардан тулааны холбоо байгуулж, Монголын гардан тулааны талаар судалгаа шинжилгээний ажил хийн эрдмийн зэрэг хамгаалж, “Сонсогчийн алдар” тэмцээнийг санаачлан тогтмолжуулж, хууль хүчний чиглэлийн их дээд сургуулиудад багшлан олон шавь тө­рүүлж, “Хаянгарваа дожо” сургалтын төв ажиллуулж чухамдаа нэг хүнд ахадсан олон ажил амжуулсаар явна.

Гардан тулаанаар хичээллэсэн хүн ёс зүйтэй, энэрэнгүй, шудрага, өөртөө итгэлтэй, тэсвэр тэвчээртэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй, бие бялдрын хөгжил сайтай зөв хүн болж төлөвшдөг болохыг олон жилийн туршлагаараа сайтар мэдэх болсон учраас монгол хүүхэд болгон багаасаа хичээллэж суралцах нь чухал гэдгийг тэрбээр үргэлж хэлж сануулдаг.

Гардан тулааны арга техник эзэмшихийн ач холбогдлыг хууль хүчний байгууллагуудын цэргээсээ генерал нь хүртэл ойлгож, спортын сургалт төдийгөөр хязгаарлахгүй байгаасай хэмээн тэрбээр чин сэтгэлээсээ хүсдэг. ОХУ, Казахстан, Иран, Израйль зэрэг олон орон гардан тулааны сургалтад ач холбогдол өгч, хөгжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байгаа жишээнээс бүтээлчээр суралцаасай гэж хүсдэг. Сүүлд гэхэд л гардан тулаан, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэргэжлийн хүний сэтгэл зовнилоо илэрхийлсэн  захидал бичиж, хариуг нь авчээ.

Гардан тулаанаар 45 дахь жилдээ хичээллэж, сурсан мэдсэнээ эх орныхоо төлөө гэсэн халуун сэтгэлээр олон хүнд зааж, “Үхлээс биш, харин үхдэл мэт амьдрахаас л ай!” хэмээн сургадаг түүний “Хаянгарваа школ” Монголын гардан тулааны түүхнээ өөрийн зайгаа нэгэнт эзэлжээ. Ийм л нэгэн эрхэм та бидний дунд эгэл гэгээнээр амьдарч, сайн багш нарынхаа өвлүүлсэн эрдмийг түгээсээр явна.

 

 

Б.ГАЛААРИД

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

2020 онд Токиогийн зуны олимпод оролцох Монголын жүдочдыг З.Энхболд ахлана
2020 онд Токиогийн зуны олимпод оролцох Монголын жүдочдыг З.Энхболд ахлана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​