fbpx Д.АРИУНТУЯА: ДАЯН ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САНГААС МАНАЙ УЛСАД ОЛГОХ ЕСӨН САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ДӨРВӨН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОДОРХОЙЛСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 22 секунд

Д.АРИУНТУЯА: ДАЯН ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САНГААС МАНАЙ УЛСАД ОЛГОХ ЕСӨН САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ДӨРВӨН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОДОРХОЙЛСОН

Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 23-26-ны өнрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү  арга хэмжээнд 14 орны 130 гаруй  төлөөлөгч оролцож байна. Даян дэлхийн байгаль орчны сан /ДДБОС/ нь хөгжиж буй орнуудад байгаль орчны салбарт төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт олгох замаар дэлхий нийтийн хэмжээнд хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт тогтвортой амьжиргааг бий болгох зорилго бүхий бие даасан санхүүгийн байгууллага юм.Ингэхдээ НҮБ-ын суурь конвенцууд болох Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулан ажилладаг төдийгүй удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, мөнгөн усны Минаматагийн конвенцуудын хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн туслалцаа үзүүлдэг байна.

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа:

-Өнөөдөр олон улсын хэмжээнд байгаль орчны өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн механизмыг шийдвэрлэх Даян дэлхийн байгаль орчны сангийн уулзалт болж байна. Манай улсад оногдсон есөн сая ам.долларын хүрээнд одоогоор дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлсон байгаа. Засгийн газрын зүгээс Монгол Улсын байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, алс ирээдүйд үр дүнтэй, өндөр ач холбогдолтой гэсэн төслүүдийг хэрэгжүүлэх юм. Одоогоор манай улсад оногдсон есөн сая ам.доллараас дөрвөн саяын өртгөөр бүтэх нэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид сайн төсөл хэрэгжүүлж, бүс нутгийн хэмжээнд болон олон улсад хувь нэмэр оруулах тусам нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр татах боломжтой юм. Үүнд манай яамны зүгээс маш баяртай байгаа.

Даян дэлхийн байгаль орчны сангийн Нарийн бичгийн дарга нарын Стратеги болон үйл ажиллагааны газрын хэлтсийн дарга Прансэйс Клоут /Francoise Clottes/:

Монгол Улсад анх удаа ирж байна. Франц улсаас гурав дахин том нутаг дэвсгэртэй энэ өргөн уудам газар нутгийн иргэд өнөөдөр тусгаар тогтносон улс үндэстэн байна гэдгээр бахархахгүй байхын аргагүй юм. Сайхан сэтгэгдэл төрлөө. Мөн өнөөдрийн хурлаар дэлхийн 14 орны төлөөлөгч уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа баяртай байна. Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн цаашид үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр олон улсын өмнө тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлыг хэлэлцэж байгаа ч Монгол орны хувьд бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүнгээ өгөх маш өндөр боломжтой юм.

Тус сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд төрийн бус байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож салбар дундын зохицуулалттай арга хэмжээг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, нутгийн иргэдийн ололт амжилтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж буй юм.

Монгол Улсын хувьд тус санд 1994 онд нэгдэн орсноос хойш олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин энэ удаагийн 7 дугаар санхүүжилтийн циклийн хүрээний төслүүдийн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тодорхойлоод байна.

Энэ удаагийн Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хурлаар 2018-2021 онуудад хэрэгжих 7 дугаар санхүүжилтийн хүрээнд тус сангаас баримталж буй бодлого, олон улсын байгаль орчны тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд улс орнуудын анхаарах стратеги болон үйл ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэн талууд нэгдсэн шийдэлд хүрэх юм.

 

 

БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​