fbpx Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг бид ойлгох цаг нь болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 3 секунд

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг бид ойлгох цаг нь болсон

Олон улсын конвенцид тодорхой нэг гадаадын төсөл аливаа нэг улсад  хэрэгжээд тухайн улсын эдийн засаг хямрах юм бол тэр гэрээг цуцлах ёстой байдаг. Оюутолгой өөрөө 400 миллиард долларын өртөгтэй төсөл. Өнөөдрийн энэ байдлаас харахад бид тэндээс юу ч авахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Оюутолгой цаашид энэ байдлаараа явах юм бол Монголын эдийн засаг хэзээ ч босохгүй нь ойлгомжтой юм. Тэгээд яваандаа төрийн эргэлт хийхэд ч хүрч болзошгүй нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм байдалд оруулахгүйн тулд Оюутолгойн төслийг зогсоохоос өөр аргагүй.
Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг олон түмэн болоод эрдэмтэн докторууд нэгэн дуугаар илэрхийлж байсан.

Энэ гэрээн дээр эмзэглэж байсан нэгэн зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц тодорхойгүй байна гэдгийг тэд хэлж байлаа. Өмнөговь аймаг 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэдэг нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Энэ байдлаараа цаашаагаа явбал Рио Тинто компани говийн усны нөөцийг дуусгахаар байна. Тэр үүднээсээ эрдэмтэн мэргэд усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна. Тэгээд ч Монгол улс Оюутолгойгоос 44 жилийн дараа л ашиг хүртэнэ гэж ярьж байгаа. Ийм юм дэлхийд хаана ч байхгүй гэдгийг хэлье.

Оюутолгойн төсөл Монгол улсад ашигтай байвал явах ёстой. Энэ бол гол асуудал нь. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн өрөнд орчихоод байна. Үүнээс Монгол улс өгөөжөө авахгүй. Ногдол ашгийг 2040 он хүртэл хараад хэрэггүй. Горьдоод ч хэрэггүй. Тэр үед нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь хөрөнгө оруулагч тал нь авсан байна. Тэрнээс цааш нь ашгийн тухай ярих ямар ч боломжгүй. Ийм байдалд оруулсан учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай.  Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригдаж байна. Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл,  Энтэри гоулд гэх мэтчилэн маш олон компаниуд хөрөнгө оруулалтын гэрээн дээр янз бүрийн төлөөний  хүмүүс нь гарын үсэг зурдаг.

Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурдаг. Өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Дээрээс нь тэнд нь голлон тоглогч гэгддэг Рио тинтогийн эздүүд нөгөө яриад байсан Фридланд энэ тэр улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс байна уу. Хаа ч байхгүй. Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүргүүд нь байхгүй, хөрөнгө оруулсан биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон. Бас олон улсын банкууд дунд нь зуучилж маш их хожсон, ашгаа хүртсэн. Энэ нь зүгээр л зээл олж өгсөн зуучлалын үйлчилгээ юм.

Энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа хийчихсэн байна гэсэн үг. Дээрээс нь олж авах ашгаа 3 тэрбум ам доллараа олоод ашгаа хүртчихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд хангалттай орлого олсон. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнэ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд бас маш их мөнгө авсан. Менежмент хийсний урамшуулал гээд бас маш их хувь авсан. Бас хувь нийлүүлэгчдийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэрээний гүйцэтгэлд босгосон мөнгөөрөө тэрнийгээ ашиглахад нь оролцож маш их мөнгө авсан байдаг. Мөн Монгол улсад давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна.

Бас янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байна. Өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байна. Рио Тинтогийнхон гаднаас маш хямдхан юм аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулаад Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм юм маш их бий. Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү авдаг. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа шиг зүйл явуулж байна. Гаднаас бага хүүтэй босгоод Монголд өгөхдөө өндөр хүүгээр өгөөд ингэж мөнгө хийж байна. Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүдийг шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцох замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулж, дээрээс нь Монголын талд өрийн дарамт үүсгэж байна. Энэ бүх утгагүй зүйлийг харах юм бол ерөөсөө энэ нь яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Тийм болохоор анхнаасаа зуучлалын гэрээ эсвэл менежментийн гэрээ л хийх ёстой байсан.

Анх энэ талаар гэрээ байгуулж байх үед маш их хэлж ярьж байсан.  Уул уурхайн бизнес эрхэлдэг барууны томоохон хөрөнгө оруулагч нар энэ аргаа африкийн орнуудад 50, 60 жил хэрэгжүүлээд ирчихсэн зуу гаруй жилийн хур туршлагатай компаниуд байдаг. Гэтэл тэр том компаний эсрэг манайд туршлагатай ганц ч баг байхгүй, бэлтгэсэн өөрийн команд ч байхгүй, тэр ч битгий хэл удирдамж ч байхгүй гэж байгаа. Дээрээс нь Монгол улс анх энэ гэрээг хийхдээ өөрийн талын гэрээний хувилбар ч байхгүй орсон байдаг. Тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь ч анзаарч  харалгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ байдаг.

Тэрний гор өнөөдөр гарч байна. Цаашид ч гарах болно. Яг энэ байдлаараа Монгол улс ашиг хүртэх ямар ч боломж байхгүй. Яахав хэдэн төгрөг татварт авна, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлчихнө. Тэгээд л болоо. Нөгөө талаар Оюутолгойн гэрээ бол туйлын их алдаатай гэрээ болсон. Үнэхээр харамсмаар. Тийм учраас Оюутолгойн үндсэн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ бүх юмыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Харин тэрний төлөө бол монголын ард түмэн Мухулай жанжны хэлсэн “Их үйлсийн төлөө энэ биеийг цөлөв” гэж хэлсэнтэй адил шаардлагатай бол тэгж өөрийгөө зориулах сэтгэлийн хат зориг зүрхтэй байх ёстой.

Ж.Батдорж

Эх сурвалж:  Guren.mn

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙГДСЭНЭЭР ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ ХЭМНЭХ, АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ХЯЛБАРЧЛАХ БОЛОМЖТОЙ
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙГДСЭНЭЭР ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ ХЭМНЭХ, АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ХЯЛБАРЧЛАХ БОЛОМЖТОЙ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​