fbpx С.ЛУВСАНГОМБО: ХУУЧНЫ ДУРСГАЛТ БАРИЛГЫГ ХАДГАЛАН АВЧ ҮЛДЭХЭД БХБЯ МАНЛАЙЛАН ОРОЛЦООРОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 16 секунд

С.ЛУВСАНГОМБО: ХУУЧНЫ ДУРСГАЛТ БАРИЛГЫГ ХАДГАЛАН АВЧ ҮЛДЭХЭД БХБЯ МАНЛАЙЛАН ОРОЛЦООРОЙ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 23-ны өдөр яам, агентлаг, харьяа байгууллагын газрын дарга нарын хамтаар Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан хурандаа, генерал Сономын Лувсангомбыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Хурандаа, генерал Сономын Лувсангомбо нь ЗХУ-д Барилгын инженерийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер-технологичийн мэргэжил эзэмшсэн бөгөөд 1959-1964 он, 1968-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1964-1968 он хүртэл Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, 1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж байсан юм. 

БХБ-ын сайд Х.Баделхан Монгол улсын барилгын салбар зах зээлийн давалгаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажилллагаа тэлж, эрчимжиж байна. Иргэдийн хамгийн ихээр хүлээлт үүсгэдэг орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцаар хангах чиглэлд салбар яам онцгойлон анхаарч ажиллаж байгаа төдийгүй Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогоо 10 жилээр тодорхойлон Засгийн газраар батлуулснаа танилцууллаа.

Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын хүрээнд "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар бодлого хэрэгжиж, салбарын өнөөгийн чадавхи ирэх 10 жил 4 дахин нэмэгдэж, шинэ дэвшилтэд ололт нэвтэрнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Барилгын салбарыг хөгжүүлэхэд  салбарын үе үеийн удирдлага, сэхээтнүүдийн хувь нэмэр хэмжээлшгүй их бөгөөд та бүхний үнэт зөвлөгөөг үргэлж сонсон ажиллах болохоо сайд Х.Баделхан илэрхийлсэн юм. 

Хурандаа, генерал С.Лувсангомбо “Барилгын салбар бол Монгол улсын хөгжлийн хэмжүүр болсон том салбар. 1920-иод оноос эхлэн Монголчууд өөрсдийнхөө хүч, хөдөлмөрөөр их бүтээн байгуулалтынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Тухайн үед барилгын техникийн бодлого гэж гаргадаг байлаа. Бодлогын гол зорилго нь барилгыг зөв барьж, газарт нь зөв тааруулахад л чиглэсэн юм. Монгол улсын цаг агаарын байдал, байгаль, газарзүйн онцлогт зохицсон норм нормативыг олж, шийдэхгүйгээр барилгын салбар цааш явахад хэцүү гэдгийг тухайн үеийн удирдлагууд олж харан, тодорхойлж байсан” гэж дурсан ярьсан юм. 

Өнөөдөр барилгын салбар үндэсний томоохон салбар болон хөгжиж, улс орны хөгжлийг тодорхойлох хэмжээнд хүрсэн нь үе үеийн сэхээтнүүд, барилгачид, инженерүүдийн гавьяа бөгөөд энэ салбарыг өвлөн авч өнөөдрийн хөгжилд хүргэж ажиллаж байгаа салбарын удирдлага, инженерүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Тэрбээр “Хэн дуртай хүн, хүссэн газартаа барилга барьдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн өөрийн бодлоо хуваалцсан юм. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө гэдэг бол салбар яамны амин судас нь байдаг бөгөөд хот төлөвлөлтийг нарийн тооцож хэрэгжүүлдэг байх нь чухал гэдгийг зөвлөөд барилгын салбарт ерөнхий төлөвлөгөөний журам алдагдаад байгааг хэлсэн юм. 

Эсгий хот хэмээн Улаанбаатар хотыг Барууныхан “шоолдог” байсан үе саяхан. Харин одоо Монголын залуучууд, сэхээтнүүд, барилгачид, инженерүүдийн арга ухаан, хүч хөдөлмөр  барилгын салбарыг гайхалтай сайхан хөгжүүлэн, орчин үеийн хот болгож чаджээ. Хамгийн гол нь тухайн улс эртний түүх соёлоороо гайхагдах учиртай. Монголчуудын өөрсдийн гараараа бүтээсэн хуучны дурсгалт барилгыг энэ хэвээр нь хадгалан, орчин цагийн барилгатай хослуулан нэгтгэж чадвал барилгын салбарт шинэ хэв маяг бий болно хэмээн сэтгэлдээ бодож явдагаа Хурандаа, генерал С.Лувсангомбо илэрхийллээ. 

Монголоо хамгаалах, улсынхаа түүхийг хадгалан үлдээх, өв уламжлал хуучны дурсгалаа сэргээхэд Барилга, хот байгуулалтын яам, барилгын салбар түүчээлэн,  манлайлан оролцох ёстойг зөвлөсөн юм. 

Сайд Х.Баделхан "Үнэтэй сайхан зөвлөгөөг харамгүй өгч, дурсамжаа хуваалцсанд баярлаж байгаагаа хэлээд Эрхэм хурандаа С.Лувсангомбо таны өгсөн үнэтэй зөвлөгөөг салбарын үйл ажиллагаа, бодлогодоо тусгаж, ахмадуудын хөлс хүч, сэтгэлээ шингээж барьсан хуучны дурсгалт барилгуудыг хамгаалан авч үлдэхэд  анхаарч ажиллана" гэдгээ илэрхийллээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Б.Цэрэндолгорын "эротик" төрх
Б.Цэрэндолгорын "эротик" төрх
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​