fbpx Б.Ундармаа охиныг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 1 секунд

Б.Ундармаа охиныг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болжээ. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын засаг даргад мэдэгдсэн байна.

Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулж байгаа аж. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Эрлийн ажиллагааг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байгаа талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Б.Ундармаа охин алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсан аж.

Охины ээж Б.Цогтдэлгэр “Охиныхоо алга болсныг 19:30 цагийн үед л мэдсэн. Усанд орчихоод л жаахан гадаа тоглоод ирье гээд гарсан. Хөдөө газар нам тайван байдаг болохоор би нэг их тоогоогүй гаргачихсан юм. Сүүлд хоёр жаахан хүүхэдтэй тоглож байгаад л сураггүй болчихлоо. Та бүхэн минь туслаад олонд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн юм. Б.Ундармаа охин хоёр хүүхэдтэй айлын бага нь юм байна.

Охины аав Д.Бибиш “Охин алга болдог өдөр хөдөө явж айлын ажил хийсэн л дээ. Ирээд эхнэрээс “Охин хаана байна” гэж асуухад “Арын тоглоомын талбайд тоглож байна, би саяхан харсан" гэсэн юм. Үүнд нь би тайвширчихсан юм. Гараад хайя гэж бодоогүй. Энэ л их буруутлаа. 19:30 цагийн орчимд гарч хайгаад сумын бүх айлуудаар сурагласан ч барааг нь хараагүй” гэж хэлэв.

Охин алга болсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Хойд бүст нутаглах залгаагүй Жавхлант сум Замын-Үүдээс ялгаагүй хөдөлгөөнтэй газар юм байна.

Туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, шаргал үстэй Б.Ундармаа охиныг харсан хүн 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгөх юм байна.

Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгалах аж.

Өдрийн сонин 

Д.ОЮУНХОРОЛ: ДЭЛХИЙ НИЙТ 21-Р ЗУУНЫГ "ЦЭНХЭР АЛТНЫ ТӨЛӨӨХ ЗУУН" ГЭЖ НЭРЛЭЖ БАЙНА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​