fbpx ОЙ ГУТАМ ЗУЛГУЙДАЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
7 минут 7 секунд

ОЙ ГУТАМ ЗУЛГУЙДАЛТ

Сумогийн их аварга Хакухо Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч Японы иргэн болох гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр дүүрэн ой гутам зулгуйдалт явж байна. “Энэ муухай Монголд ирж яах гэсэн юм”, “Зөв ш дээ, хөөрхий амьтан”, “Монголоос гарч байж дэвжээний эзэн болно”, “Тэгж байж л эх орондоо (Монголдоо) тус болно”, “Олон сайхан монгол хөвгүүд сумогийн амьдралд орж хоолтойгоо залгана”, “Харин хөөрхий минь их тэслээ”... өөр юу юу ч гэнэ вэ, монголчууд нэр төр, алдар гавьяа, эд хөрөнгийн өмнө яаж зулгуйддагийг, зусарддагийг, яаж хэм хэмжээгээ алдтал зуйрагнадгийг харж байна. Ялангуяа нөгөө үндсэрхэг үзэлтэй эх орончид нь маш их дэмжиж байх шиг харагдана. Ер нь бол монголчуудад байж болохгүй зан авир гаргаж байна даа. Хакухогийн дотор юу бодогдож байгааг хэн ч мэдэхгүй. Тийм атал өмнөөс нь өвчигнөж буй бидний байгаа царай энэ. Түүний Японы иргэн болох тухайд бол бид аль эрт мэдсэн. Х.Баттулга, Б.Лхагвасүрэн гуай, Д.Дагвадорж, Хакухо дөрөв сууж байгаад “Монголын иргэншлээс гарна” гэдгийг шууд ярьсан. “Зуун эрхэм”-д орох үед их аварга Д.Дагвадорж өмнөөс нь хэлэхдээ “Гарч байж л цааш явна уу гэхээс өөрөөр цааш алхахгүй” гэж хэлээд нулимсаа арчаад байсандаг. Хакухогийн хувьд эцэг нь сэрүүн тунгалаг байсан бол харин юу гэх байсан бол. Амаргүй сонголттой тулгарч мэдэх л байсан байх. Ухаандаа их аварга аав нь “Наадах чинь тэгээд эх орноос чинь үнэтэй дэвжээ юу п... минь” гэх байсан ч юм билүү. Яс юман дээрээ бол энэ их зулгуйдалтыг сошиалд сэвж байгаа хүмүүсийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Харин Хакухо бол хариуцлага хүлээж байгаа. Нэг хүн сонголт хийсний төлөө бид эх орноо зүхэх хэрэггүй, худлаа зуйрагналаасаа ичих хэрэгтэй.

Магадгүй нөгөө талаар энэ их зулгуйдалт нь эх оронч Ерөнхийлөгчийнхөө гаргах шийдвэрийг зөөллөн өгч буй хар пиар юм шиг ч бодогдох боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ орны эзэн хүн шиг дуугарч “Чамайг би Монгол Улсын иргэнээс хассан зарлиг гаргаж чадахгүй нь ээ, дүү минь” гэхэд Даваажаргал Монголдоо л үлдэнэ. Ёстой нөгөө Монгол л ялна шүү дээ. Үнэндээ ардчилсан Монголд төрж өссөн хүн хаана ч амьдрах эрхтэй ч “Явалгүй яахав хөөрхий минь. Энэ муухай Монголоор овоглож харин ч их тэслээ” гэх зусарчдыг хараад дургүй хүрч байна. Жирийн нэг монгол бүсгүй Хятадын компанид орчуулагчаар ажилласны төлөө энэ олон үндсэрхэг үзэлтнүүд, босоо, хэвтээ монголчууд, монгол ялначууд түүнийг яаж доромжилж, баалж, зүхэж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга TV-ийн хөтлөгч байхдаа “Хятад руу төмөр замаар нүүрс гаргаж байя” гэсэн Уул Уурхайн Ассоциацын гүйцэтгэх захирал асан Дамбыг “Чам шиг хужаагийн бууны нохойтой ярих ч сонирхол алга” гээд нэвтрүүлгээ хаяад гарч байсан. Яг түүн шиг одоо энэ Хакухог “Японы бууны нохойтой ярих ч сонирхол алга” гээд хатуурхвал эх орноо гудаснаас дор үздэг “юм”-нуудад том цохилт болно доо.

Энэ олон зулгуйдагчдыг, энэ олон эх орноо доромжлогчдын сошиалд байгаа хандлагыг нь харахад та бид чинь тэгээд хүн амьдарч болохгүй тийм бузрын эх оронд амьдраад байгаа юм уу. Энэ хорвоогийн хамгийн хүн амьдрах аргагүй газар шороон дээр амьдраад байгаа хүмүүс юм уу. Яагаад тэд Монгол эх орноо гутааж доромжлоод байгаа юм. “Зөв ш дээ, энэ муухай элгийн Монголд ирж яах гэсэн юм” гээд байгаа чинь өнөөдрийн хамгийн том эмгэнэл биш үү. Энэ дэлхий дээр хамгийн арчаагүй, өрөвдмөөр, нийгмийн илүүдэл болсон хүмүүс бол эх оронгүй хүмүүс байдаг юм. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэсэн үгийг сана эх орноо зүхэж буй новшнууд аа. Тэгж яривал хүний амьдралын зүй тогтол, эрэмбэ дараалал хөгжлийн түүхэндээ яаж явж ирсэн гэвэл Эх орон-Ээж аав-Элгэн садан гэсэн үнэ цэнээр эрэмбэлэгдэж ирсэн юм шүү. Эх орноо зүхэж буй хүн ээжийгээ зүхэх энүүхэнд гэсэн үг. “Иргэншил солих гэдэг үхсэн баас юу юм. Цаас солихыг хэлж байгаа юм. Таны бие сэтгэл хэзээ ч монгол хүн хэвээрээ байна” гэж Бавуугийн Лхагвасүрэн хэлсэнийг “Зуун эрхэм”-ээс харсан биз дээ.

Өнөөдөр хүний нийгэмд хамгийн чухал юм нэр төр, эд хөрөнгө хоёр л байгаа. Хөрөнгөгүй нийгмийн үеийн үлдэгдлүүдэд бол хөрөнгө гэдэг нь хол сонсогдож магадгүй. Гэвч үнэн ийм л юм. Энэ хоёртой байгаа хүмүүс л нийгэмд өөрийн байр суурьтай байж, хүний сайн сайхны төлөө, нийгмийн хөгжил цэцэглэлтэд дорвитой хувь нэмэр оруулж байна. Нийгмийг өөрчилж байна. Ингэж үзвэл иргэншлээ солино гээд байгаа Хакухо Даваажаргал нь нэр төр, эд хөрөнгө л өвлөж авахын тулд усыг нь ууж, ёсыг нь дагаж байгаа үйл явц. Үүний төлөө мань эр сонголт хийлээ. Тэр нэг сонголтынх нь төлөө үхсэндээ ханаж цадахгүй зулгуйдаж, төрж өссөн эх орноо доромжилж, нийгмийг үймүүлээд байгаа юм. Гурван сая монголчууд хүн амьдарч болохооргүй эх оронд амьдарч байгаа гэж бодохгүй байна шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Ноён Бондгор сайн үйлс зохион байгуулж, БГД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт цэвэр агаар бэлэглэлээ
Ноён Бондгор сайн үйлс зохион байгуулж, БГД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт цэвэр агаар бэлэглэлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​