Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад, "Нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл худлаа. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна" гэв.