fbpx Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдтой нэр холбогдож явсан Ж.Дамдинцэрэнг албан тушаалаас зайлуулъя  
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 5 секунд

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдтой нэр холбогдож явсан Ж.Дамдинцэрэнг албан тушаалаас зайлуулъя  

Төрийн байгууллагын ажил өөдтэй, өнгөтэй, олон нийтийн дунд нэр хүнд сайтай байх эсэх нь тухайн газрыг ямар хүн толгойлж байгаагаас ихээхэн шалтгаалдаг билээ. Ёс жудаггүй, хувийн эрх ямба, ашиг хожоо хайсан хоноцын сэтгэлтэй хүнээр удирдуулсан аль ч байгууллага уруудаж доройтно уу гэхээс дэвжиж дээшилдэггүй нь жам ёсных гэлтэй.

Тэгвэл Ж.Дамдинцэрэн гэгч зэрлэг балмад, хувийн шунал нь хэтэрсэн нөхрөөр  удирдуулсан Нийслэлийн Соёл, урлагийн газарт өнөөдөр эрүүл саруул  ухаантай хүн байтугай амьтан араатан ч тогтоход төвөгтэй болоод байна. Тэрбээр өөрөө ажил хийдэггүй, хийсэн ч хувьдаа авч завшихын төлөө хийсэн болж оромддог атлаа доод албан тушаалтнуудаа “Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй” хэмээн барьж аваад зодож балбан, үйл тамыг нь үздэг ажээ. Түүний гарт цөөнгүй хүн өртөж эрх нь зөрчигдсөн ч харамсалтай нь тэдгээр хүмүүс ажилдаа үлдэхийн тулд цагдаа, шүүхэд хандалгүй хав дарж өнгөрүүлсээр өдий хүрсэн бололтой. Гэхдээ даравч дардайж, булавч бултайна гэгчээр саяхан түүнд зодуулсан нэгэн ажлаасаа арга буюу халагдсан бөгөөд харин хамт олон нь мань эрийг өмөөрч Ж.Дамдинцэрэнгийн бусад зөрчлүүдийг бөөгнүүлэн бацаж нэгтгээд албан тушаалаас зайлуулахыг шаардан Нийслэлийн Засаг даргад хандсан байх юм.

Ж.Дамдинцэрэнд зодуулсан эрийг Б.Балжинням гэдэг аж. Тэрбээр тус газрын Соёлын үйлчилгээ, оюуны өмчийн асуудал хариуцаж байсан бөгөөд Ж.Дамдинцэрэн дарга нь түүнийг өрөөндөө дуудаж оруулан тийнхүү зодож танхайрсан байв. Ямарч гэм зэмгүй мөрөөрөө ажлаа хийж яваад даргадаа зодуулсныхаа дараа ч тэр бас маш их дарамт шахалтанд өртөж байсан юм шиг байна. Б.Балжинням нь тухайн өдөр даргадаа “Болор Эгшиг” компанид цэнгээт үйлчилгээний газрын тусгай зөвшөөрөл олгож НИТХ-ын тогтоолыг зөрчиж болохгүй, энэ компанийн талаар иргэдээс маш олон гомдол ирсэн” гэж шударгаар үнэнийг хэлснийхээ төлөө зодуулсан гэдгийг хожим гэрчүүд нь нотлоод өгсөн тул тийнхүү хавчигдан гадуурхагдаж, ажлаа амар тайван, чөлөөтэй хийх боломжгүй болж халагджээ.

2016 оны сонгуулийн дараа хотын захирагчаар томилогдсон С.Батболдын ар өвөрт орж гүйж явсаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын суудалд заларсан, урьд нь төрийн байгууллагад ажиллаж үзээгүй, хөгжимчин, загвар өмсөгчөөс өөр ажил хийж яваагүй Ж.Дамдинцэрэн гэгч нь сав л хийвэл хувийнхаа ашиг завшааныг урьтал болгож, төсвийн хөрөнгө мөнгө завших дон шүглэсэн мэт болоод байгаа нь түүнийг албан тушаалаас зайлуулах түр хороо байгуулагдахад хүрснээс бэлхнээ харагдаж байна.  Тэрбээр 2017 онд эхнэртээ өндөр үнэтэй автомашин бэлэг болгож өгсөн бөгөөд  энэхүү хөрөнгө, орлогоо хуулийн дагуу үнэн зөвөөр мэдүүлээгүй тул АТГ-аас түүнд хариуцлага тооцон ажлаас халах, эсвэл албан тушаал бууруулахаар албан бичиг илгээсэн боловч Нийслэлийн тухайн үеийн дарга нар нь цалингийн 30 хувийг хасаж шийтгээд үлдээсэн байв. Мөн 2017 онд Сөүлийн гудамжинд байгуулагдсан “Гэрэлт гудамж” төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах ажилд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, өөрийн найз нөхөдтэйгөө хамтарч байгуулсан “Юнайтед Инвестмент Партнерс” компаниа оруулаад Нийслэлийн төсвөөс 200 гаруй сая төгрөг гаргуулж авсан байжээ.

Ж.Дамдинцэрэнг албан тушаалаас зайлуулах түр хорооноос Нийслэлийн Засаг даргад илгээсэн шаардах бичигт “2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан С.Батболдтой нэр холбогдож, элдэв янзын нэр хоч зүүсэн нь нийслэлийн Соёл, урлагийн газар болон харъяа 11 байгууллага, түүний 300 гаруй ажилчид төдийгүй салбарын нэр хүндийг унагасан, байж боломгүй үйл явдал болсон” гэжээ. Энд “...С.Батболдтой нэр холбогдож...” гэсэн нь ихээхэн анхаарал татаж байна.  Энэ талаар зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол “ор хөнжлийн явдал” байхаа магадгүй ажээ. Ер нь түүнийг үтэр түргэн албан тушаалаас зайлуулъя.

О.Баяр

Шуурхай.мн 

Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өслөө
Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өслөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​