fbpx ЦАГ ХУГАЦАА эргэж ирэхгүйгээр одож буйг ОХИНООСОО илүүтэй мэдрэх юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 6 секунд

ЦАГ ХУГАЦАА эргэж ирэхгүйгээр одож буйг ОХИНООСОО илүүтэй мэдрэх юм

-Ээжээ та өнөөдөр эрт ирнэ гэсэн биз дээ. Яагаад оройтоод байгаа юм бэ?

- Дарга ээжид нь баахан ажил даалгаад орхичихлоо.

- Аан... Та даргынхаа өгсөн даалгавраар зөндөө баримт материал цуглуулаад, юмаа бичсэн юм уу?

Босго давуут өөд уруугүй элдэв асуултаар "булдаг” балчир охиныхоо хичнээн том болсныг сая л анзаарлаа. "Хурдан босоод цэцэрлэгтээ явахгүй бол Зулаа дарга миний охиныг дурангаараа харж байгаа шүү. Зулаа дарга тэгнэ, ингэнэ" гэж сүрдүүлдэг байсан цаг хэдийнэ өнгөрсөн бололтой. Тавхан настай түүний минь үгийн санд "баримт материал” гэх мэт мэргэжлийн үгс хэдийнээ орж, сэтгүүлчийн ажлын үндсэн арга барилыг хаанаас, яаж ухаж ойлгосон юм бүү мэд. Энэ тухай хэрэг болгон өөрт нь хандаж тайлбарласан удаа лав үгүй санагдах.

Одоогоос яг таван жилийн өмнө, наймхан сартай байхад нь буурай эмээд нь даатгаад ажилдаа орсноос хойших 1800 гаруй өдөр ээж охин хоёрын дундуур хэрхэн яаж урсан өнгөрснийг нэхэн санах гэж хичээлээ. Хөлд орох гэж ядсан тэнтэр, тунтар өдрүүдэд нь дэмнээд алхсан минь хэд билээ. Хэлд орох гэж тультачсан ангарай нялх өдрүүдэд нь дагаад хөгжөөсөн минь хичнээн билээ. Гэтэл "цэцэрлэгтээ явахгүй гэж балрах вий” хэмээн сандчиж, "Араас дагаад уйлах вий” гэхдээ ангийнх нь хаалгыг бушуухан хааж байсан өдөр хоногууд яасан олон юм бэ.

Хамгийн сүүлд охиныхоо өмнөөс маш их гэмшиж, өөрийгөө, ажлаа зүхсэн үе бол өнгөрсөн шинэ жилийн баяр. "Бэлтгэл В” бүлгийнхний хувьд тэр бол цэцэрлэгийнх нь сүүлчийн шинэ жилийн баяр юм шүү дээ. Гэтэл бас л ажлын өдөр, сониндоо бүтэн нүүр бичлэгтэй байж таараад, охиныхоо шинэ жилийн баярт оролцоогүй, олон хоног хичээнгүйлэн бэлдсэн бүжгийг нь ч үзэж чадаагүй. Сүүлд эмээгийнх нь авсан зурган дээрээс охиноо хараад "Ийм үзэсгэлэнтэй, ийм баяр хөөртэй, ийм их сэтгэл гаргасан үзүүлбэрийг нь ээж нь очоод үзсэн бол” гэхээс өөрийн эрхгүй дотроос нэг зүйл огшоод ирсэн. "Та уг нь ирж үзсэн бол гоё байхгүй юу” гэсэн охины минь үг бүр нь ихийг бодогдуулсан даа.

Хонгорхон үр минь өдөр өдрөөр өөрийн ертөнцөө бүтээж буй цаг хугацааны альхан хэсэгт ээж нь тодрон үлдэх нь вэ...

Л.АРГАМЖИН

С.Жавхлан: Тулгын гурван чулуу болж, Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэхээр шийдлээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​