fbpx "Эрдэнэт" үйлдвэрт нэр нөлөөгөө тогтоосон "Ocean Partners" компанийн эзэн Д.Мөнхбаярыг хэн хамгаалдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 49 секунд

“Эрдэнэт“ үйлдвэрт нэр нөлөөгөө тогтоосон “Ocean Partners” компанийн эзэн Д.Мөнхбаярыг хэн хамгаалдаг вэ?

“Ocean Partners” гэх нэртэй компани сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Тус компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс Хятад руу зэсийн баяжмал зардаг трейдер компани юм байна. Дээрх компанитай холбоотой хоёр ч ноцтой асуудал олон нийтэд ил болоод байна.

Тодруулбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү МАН-ын нэр нөлөө бүхий гишүүдийн дэмжлэгтэйгээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаанд тавьж, 50 гаруй сая ам.доллар зээлсэн хэргийн гол зохион байгуулагч нь дээрх компани болоод байгаа. Мөн өөр нэг ноцтой асуудал нь анх зээл авахад зуучлагчаар ажиллаж байсан дээрх компани Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг эргүүлэн төлөх үйл явцад мөн л гар бие оролцож, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй 20 гаруй жилийн өмнөөс хувь заяа нь холбогдсон “Ocean Partners” компанийн түүх олны анхаарлыг маш ихээр татаж байна. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрээс хамгийн их зэсийн баяжмал худалдаж авдаг байсан “Ocean Partners” компанийнхан МАН-ын нэр бүхий улстөрчидтэй нийлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж магадгүй гэх хардлага олны дунд төрөөд байна. Тэгвэл дээрх компанийн талаар ноцтой баримтыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж олон нийтэд саяхан мэдэгдсэн.

Тэрбээр “Жаст”-ын Ш.Батхүүд 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 15,15-аар нийт 30 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас аваад, гурван өдрийн дараа буюу 26-ны өдөр “Жаст” компанийн данс руу шилжүүлсэн байдаг юм. Энэ зээлийг авахад “Ocean Partners” компани зуучилсан. Зуучилсан гэж байгаагийн гол үндэслэл нь тодорхой хугацааны дараа зээл төлөхөд “Ocean Partners” өөрөө 48 сая ам.доллар төлсөн. Өөрөөр хэлбэл, эхлээд авсан 30, сүүлд “Эрдэнэт” баталгаа гаргаж авсан 20, нийтдээ 50 сая ам.долларын 48-ыг нь “Ocean Partners” компани өөрийнхөө зэсийн баяжмалын төлбөрөөс “Стандарт”банкинд төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Энэ албан ёсны мэдээлэл. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд АН-ын Зөвлөлд гаргаж өгсөн материапд төлбөр төлсөн гэдэг мэдээлэл бий.

 

Анхнаасаа зээл авахад “Ocean Partners” гэдэг компани тодорхой улстөрчдийн нөлөөгөөр зуучилсан нь эндээс харагдаж байгаа юм. “Ocean Partners” компани “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдаж авдаг хамгийн том худалдан авагч байсан. Энэ компани нийтдээ 2.3 сая тонн зэсийн баяжмал “Эрдэнэт” үйлдвэрээс авсан, 1998 оноос өнөөдрийг хүртэл шүү дээ.2.3 сая тонн зэсийн баяжмалын төлбөр нь 3.2 тэрбум ам.доллар гэсэн үг.

 

Тэгэхээр энэ компани том нөлөөтэй, улстөрчдөд нөлөөлж чадахуйц компани гэдэг нь харагдаж байгаа юм. Сая “Стандарт” банкны өрийг төлөхөөр болоход энэ компани дахиад зуучлагчаар ажилласан. Зээл авахад ч, төлөхөд ч зуучилж байна гэдэг том асуудал байна гэдгийг харуулж байгаа биз. “Стандарт” банктай холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. 115 сая ам.доллар манайхаас авах нь тодорхой байхад яагаад энэ мөнгөнөөсөө татгалзаж, 40 сая ам.доллар аваад салж байна вэ. Ямар ч эрүүл компани, банк ингэж ажиллахгүй. “Эрдэнэт” олон сая ам.долларын борлуулалт хийдэг компани. Тийм ч учраас “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь трейдер компаниудаас энэ мөнгийг суутгаад авчих боломжтой. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө авахаас татгалзаад, 40 сая ам.доллар төлөөд асуудал шийдэгдэж байгаа нь эхнээсээ л “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад, өөрсдөө зээлээ өгчээ. Дараа нь зээлээ төлүүлж авчээ гэдэг схем харагдаж байгаа” гэсэн билээ.

 

“OCEAN PARTNERS” КОМПАНИЙН ЭЗЭН ДАМДИНСҮРЭНГИЙН МӨНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ

 

Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт" банкнаас зээл авахад зуучлагч компаниар ажиллаж байсан, өдгөө “Стандарт” банкны өрийг төлөх үйл ажиллагаанд мөн л оролцож байгаа “Ocean Partners” компанийн эзэн хэн болохыг нэхэн сурвалжиллаа. Дээрх компанийн хувьцаа эзэмшигч нь Дамдинсүрэн овогтой Мөнхбаяр гэх Монгол Улсын иргэн аж. Албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр олны анхааралд өртөөд байгаа дээрх компанийн захирал Д.Мөнхбаяр нь АНУ-аас ирэн очин байдаг юм байна. Д.Мөнхбаяр гэх хүн улстөрчдийн хэнтэй холбоотой, түүний удирддаг компани “Эрдэнэт" үйлдвэрээс зэсийн баяжмал худалдаж авахад ямар хүн нөлөөлдөг, эрх ашгийг нь улс төрийн ямар бүлэглэл хариуццаг вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “Таван богд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай олон талаар холбоотой ажилладаг гэх мэдээлэл гараад байгаа. Д.Мөнхбаяр нь Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулантай найман жилийн турш компани хамтран эзэмшиж байсан нь баримтаар тодорхой болоод байгаа гэх. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудаст дурдсанаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр “Прайм софт” гэх нэртэй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг компанийн хувьцааг эзэмшдэг. 2011 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр иргэн Д.Мөнхбаяр, хуулийн этгээд “Таванбогд трейд” хэмээсэн байдаг юм байна. Тэгвэл “Таван богд трэйд” нь Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулангийн компани гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм. Өөр нэг мэдээлэл нь УИХ- ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Д.Мөнхбаяртай ажил хэргийн олон жилийн холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа.

Дамдинсүрэнгийн Мөнхбаярын хариуцдаг “Ocean Partners" компани нь “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж авсан зэсийн баяжмалаа БНХАУ-ын нэр бүхий компаниудад худалдан борлуулдаг нь, тодорхой юм. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг хэний ч мэдэхгүй, сураггүй компани худапдан авах боломж байхгүй.

 

Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн захирал, дарга, цэргүүд зөвхөн “Ocean Partners" компанитай 20 жил тасралтгүй ажиллаж ирсэнд учир бий гэх хүмүүс байна. Тэгэхээр дээрх компанийн ард нэр нөлөө бүхий улстөрчид байх магадлал өндөр байгаа юм. Тиймдээ ч тус үйлдвэрийн зэсийн баяжмалын нийт борлуулалтад жин дарахуйцыг байнга худалдаж авдаг, цаашлаад тус үйлдвэрийг гадны компанид барьцаанд тавих, өр зээлийг нь барагдуулах зэрэг том ажлуудад гар хөлөө гүнзгий дүрдэг биз ээ.

 

Э.БААТАР

Бөх тайлбарлагч Б.Цогтбаатар: Хамгийн цэцэн цэлмэг нь Ц.Бадамсэрээжид, хамгийн мэдрэмжтэй нь Ш.Чанарав
Бөх тайлбарлагч Б.Цогтбаатар: Хамгийн цэцэн цэлмэг нь Ц.Бадамсэрээжид, хамгийн мэдрэмжтэй нь Ш.Чанарав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​