fbpx Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 13 секунд

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ

 
 
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаантай холбогдуулан тус дүүргийн  ИТХ-д “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичиг хүргүүллээ.
 
Уг албан бичигт: Баянзүрх дүүргийн  ИТХ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчийг оролцуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах”, “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” зэрэг иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг ноцтой зөрчсөн байгааг сануулаад 41 мандаттай Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчийг дүүргийн 2018 оны төсвийг батлах хуралдаанд оролцуулаагүй явдал нь 327.0 мянга орчим оршин суугчтай тус дүүргийн 152.0 мянган иргэд буюу 46% орчим хувийн төлөөллийн дуу хоолой, саналыг боомилсон, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн зарчимд үл нийцэх, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхэд оролцох иргэдийн эрхэд халдсан туйлын бүдүүлэг үйлдэл боллоо гэдгийг онцолжээ.
 
Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх” зарчмыг баримтлах шаардлагатай бөгөөд гаргасан шийдвэр нь уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй байгааг мэдэгдсэн байна.
 
Үүнээс гадна, тус хуралдаанд оролцсон иргэн Х.Өлзийхорол, А.Эрдэнэсайхан нарыг орон нутгийн хурлын 2016 оны сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө, эд зүйл тараасныг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн тогтоосон бөгөөд тэднийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хассан сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар, 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолууд хүчинтэй хэвээр байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд оролцуулаагүй 19 төлөөлөгч болон хуулийн дагуу төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан хоёр төлөөлөгчийг оролцуулан тооцоход нийт 21 төлөөлөгч буюу олонхи нь оролцоогүй байхад хурал хуралдуулж, төсөв баталсан явдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шаардлагуудыг хангаагүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.6 дахь хэсэгт заасан төсвийн түр горимыг тус дүүрэгт тогтоож, мөрдүүлэх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг анхаарах шаардлагатай болно.
 
Иймд Баянзүрх дүүргийн иргэдээс сонгогдсон, дээр дурдсан 19 төлөөлөгчийн хурлын үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрэн хангаж, хуралдаанаа Монгол Улсын хууль тогтоомжид заасан зарчим, журмын хүрээнд зохион байгуулан ажиллах шаардлагатай байгаа талаар хотын дарга албан бичигтээ дурдсан байна.
Хэрэглээнд дөрөөлж ШАНТААЧИЛЖ сурсан “Мандал голомт” ХХК
Хэрэглээнд дөрөөлж ШАНТААЧИЛЖ сурсан “Мандал голомт” ХХК
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​