fbpx Л.Оюун-Эрдэнэ “Хоолны хордлого хөл рүү ороод” гэж худлаа шаасан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 29 секунд

Л.Оюун-Эрдэнэ “Хоолны хордлого хөл рүү ороод” гэж худлаа шаасан уу

Худал ярих муухай. Муухайгаар барахгүй бүр зөрчлийн шинжтэй муу зүйл. Харамсалтай нь манай зарим улс төрчид амны зоргоор худлаа шаах юм. Энд шаах гэсэн үг хэрэглэхийн учир гэвэл өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимд ийм үгээр бусдыгаа дайрч давшилж байсан нь санаанд буухаар нь зориуд дуурайж буй ухаантай юм шүү дээ.

Саяхан Засгийн Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ гэнэт алга болчихов. Цахим хуудсуудаар түүний фанатууд “Хөл нь гэмтээд эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу ниссэн” хэмээж байлаа. Тэгснээ төд удалгүй нөгөөдүүл нь “Л.Оюун-Эрдэнэ дарга хоолны хордлогонд орсон байна”, “Хэн нэгэн этгээд түүний амийг хорлох гэж оролджээ” гээд л цуурч өгөв. Ингээд дөрөв тав хоногийн турш цахимаар иймэрхүү үл ойлгогдох зүйлүүд эх адаггүй хөврөх нь тэр.

Тэгээд хэд хоногийн дараа Л.Оюун-Эрдэнэ дарга нь  Солонгосоос Монголдоо морилж ирлээ. Эргэлзээтэй олон асуудлын эзэн болж буй төрийн түшээ, сайдыг сэтгүүлчид бүчээд авалгүй яав гэж. Хамгийн түрүүнд нүүр тулсан сэтгүүлч бүсгүй түүнээс “Таныг хордлуулсан юм уу” гэж асуулаа. Мань сайд сэтгүүлчийн энэ асуултанд тодорхой хариу өгсөнгүй. Харин хоолны хорлого тусан эмчилгээ хийгээд явж байтал хорлого хөл рүү ороод, мэл засал хийлгээд ирсэн” ухааны юм ярьжээ.

Сайд Л.Оюун-Эрдэнэд тохиолдсон гэх ийм сонин адал явдлын цаана харин арай өөр санаа зорилго нууцлагдаж үлдсэн болов уу гэсэн таамаг төдий зүйлүүд одоо хүмүүсийн амнаас ам дамжин ид яригдаж байна. Үүнтэй холбоотой өөр бас нэг сонирхолтой юм гэвэл  Л.Оюун-Эрдэнэ сайд Солонгосоос ирсэн даруйдаа “Ард түмнээсээ уучлалт хүсье” гэв. Энэ нь нэг ёсондоо “Би онцын хүнд өвчин тусаагүй, зүгээр л хувийн ажил гараад Солонгос руу ажлаа таслан байж нисээд ирсэнд уучлаарай” гэсэн үг ажээ. Учир нь мань эр хэрвээ үнэхээр хоолны хордлого туссан бол Монголдоо эмчлүүлж болох байлаа. Манай цэргийн төв эмнэлэгт хордлогын эсрэг яаралтай тусламж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг тусгай тасаг олон жилийн өмнөөс ажиллаж, овоо туршлагатай, чанартай эмчилдэг болоод байгаа. Тэнд очсон бол Солонгос руу нисэж мөнгө үрэхгүй амар байхгүй юу.

Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үеийн анхаарал татсан өвчлөл буюу түүний өөрийнх нь хэсэнчлэн хоолны хордлого хөл рүү орж хөнгөн мэс засал хийлгэсэн гэдэг нь яг үнэндээ худлаа шаасан хэрэг бололтой. Тэгээд ч нарийн мэргэжлийн эмч нараас лавлахад лав хоолны хордлогоор өвдсөн үед өвчин нь даамжирч хөл рүү ороод булгаа хаван ч юм уу, янз бүрийн сэдрэлтээр мэс засал хийхэд хүргэдэггүй юм байна. Ерөөсөө монголчууд  ийм хачирхалтай тохиолдлыг урьд нь огт сонсож байгаагүй юм билээ. Жилийн 365 хоногийн гуравны хоёроос илүү хоног тутамд шахуу баярлаж цэнгэдэг муу зуршилтай манайхан идэж уухаа хэтрүүлээд голцуу хоолны хордлого тусаж эмч рүү гүйлддэг улс. Тэдгээр золгүй хүмүүсээс харин нэг нь ч хоолны хордлого хөл рүү ороод энэ тэрээ гэж юм ярьж байгаагүй, эмчлэгч эмч нар нь ч тийм гайхалтай онош тавиагүй байдаг аж. Тэгэхээр мань төрийн түшээ, сайд гуай энэ удаа яалт ч үгүй худлаа шаасан болж таараад байна. Муухай явдал шүү.

О.Баяр  

Шуурхай.мн 

Авилгатай тэмцэх Хятадын арга барил
Авилгатай тэмцэх Хятадын арга барил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​