fbpx Б.Дэлгэрсайхан гишүүн хятадуудад барьцаалагдаад тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож чадахгүй байх шиг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 4 секунд

Б.Дэлгэрсайхан гишүүн хятадуудад барьцаалагдаад тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож чадахгүй байх шиг байна

Дорноговь аймагт гамшиг нүүрлээд удаж байна. Алт, төмрийн хүдэр, уран, нүүрс, жонш гээд газрын доорх хамаг баялгийг нь цөлмөж буй гадаад, дотодын компаниудын сүйтгэл сүүлийн үед бүр хэрээс хэтэрчээ. Энэ оны эхээр Дэлхийн энергийн төв хэмээн биширч шүтэн хаа холоос аялагчдын хөл тасрахгүй болсон Хамрын хийдийн эргэн тойрны  газрыг Хятадын компаниуд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржтой нийлэн хууль бусаар эзэгнэхийн тулд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ажилтнууд болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай хуйвалдан 2009 онд  цуцалсан лицензийг  дахин сэргээсэн  нь гай болж байгаа талаар хэвлэлүүд анх мэдээлж эхэлсэн юм. Харин  нутгийн зарим удирдлагууд нь тэр үед  “Манай аймгаас УИХ-д  сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн уг асуудлыг анхааралдаа аван лицензийг цуцлуулж, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа” гэж ярьцгааж байлаа. Гэвч үүнээс хойш дөрөв, таван сар өнгөрсөн ч сураг чимээгүй таг чиг болжээ. Тэгвэл Хятад, Монголын компаниуд Дорноговьд дан ганц Хамрын хийд гэлтгүй бусад газруудад ч улам гаарч байна. Манай сайт ч бас энэ талаар урьд нь мэдээлж байлаа.

Тус аймгийн зөвхөн Даланжаргалан сумаар жишээ татаад үзэхэд тус сумын нийт 400 мянган га газрын ихэнх хэсгийг хамарсан хайгуулын болон ашиглалтын 108 лицентэй талбайд ёстой найгаа алдсан сүйтгэл болж байна.  Тэндэхийн Их нарт хэмээх тусгай хамгаалалттай газарт амьдарч буй аргал, янгирын сүрэг саяхан болтол ховор ан амьтдын ангиллаар дэлхийд тэргүүлж байлаа. Гэвч Элдэвийн баян бүрд рүү  цуваж ирэн ундаалаад уул руугаа буцаж бэлчдэг байсан эдгээр ховор амьтадын тоо толгой ч улам цөөрсөөр байгаа аж.

МАК компани уурхай ажиллуулж эхэлснээс хойш арав гаруй километрийн горьтог дотор 14 уурхай ар араасаа цувран нээгдэж, өнгөт чулуу, нүүрс тээврийн хүнд даацын мянга гаруй машин сүүлийн жилүүдэд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, тэндээс дэгдсэн тоосонцор нь Хятадын өмнөд хэсэг хүртэл хийсдэг гээд бодоод үзэхээр үнэхээр том гамшиг нүүрэлсэн газар болоод байна. Тэгвэл саяхан “Чингисийн хар алт” компанийн нүүрс угаах үйлдвэрт технологийн горим зөрчснөөс болж, химийн хорт бодистой усан сан задарч ойр хавийнхаа газрын хөрсийг юу үгүй бохирдуулж эхэлжээ. Мөн сумын төвөөс холгүй байрласан “Кевин инвест” компанийн жонш угаах үйлдвэрийн хаягдал усны далан зад тавьж, гурван төрлийн химийн бодисын хольцтой урссан бохир усанд нь амьтай болгон хордох аюул нүүрлээд байна.     

Түүнчлэн Дорноговийн Айраг сумын нутагт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Дунфанлумань” компанийн жонш угаах үйлдвэр нь газрын гүний цэнгэг усыг хайр найргүй хэрэглэснээс болоод тэр хавийн малчдын худаг бараг бүхэлдээ ширгэж байгаа ажээ. Монгол орон усны нөөцөөр тийм ч баян улс биш. Ялангуяа тал хээр, говь нутгийнхаа гүний усыг ингэж юу ч үгүй болтол шавхаад хаявал хэдхэн жилийн дараа  амьд юм үлдэхгүй болно гэсэн үг. Иймээс нутгийн иргэд “Дунфанлумань” компанийн жоншны үйлдвэрт гүний ус хэрэглэхгүй байхыг шаардаж, захирлуудтай нь уулзах гэхээр харуул хамгаалалтынхан нь хэнийг ч ойртуулдаггүй юм байна. Сураг сонсохноо тус компанийн захирал Жан овогт гэгч нь хууль хяналтынхнаас бултаж явдаг гэмтэй нэгэн ажээ. Мань эрийг нутгийн иргэд нь “Нэлээд хэдэн жилийн өмнө Дорноговь аймагт ирээд хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон Хятад руугаа зутгаж алга болоод, хэл ам намжсан хойно сэмхэн буцаж ирсэн эр мөн байна” хэмээн сүүлийн үед сэжиглэн ярьцгаах болжээ. Олны үг ортой гэдэг. Үнэн болов уу. Харин хуууль хяналтынхан нь үүнийг анхааралдаа авч шалгах биз.

Дорноговь аймагт Хятад, Монголын уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагаанаас үүсч буй гамшиг ерөнхийдөө иймэрхүү янзтай байна. Харамсалтай нь тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн даанч тууштай арга хэмжээ авахгүй юм шиг байна. Түүний хэлгүй, дүлий мэт царайлж буй нь магадгүй Хятадуудтай  хэдэн жилийн өмнөөс өгөө аваатай, найр наадам, наргиа цэнгэлтэй, бас хөөрхөн барьцаатай явж ирсэнтэй холбоотой биз.  Хэрвээ Хятад эздэд нь барьцаалагдаагүй л бол мань хүн дуугарвал дуугарах цаг болсон баймаар. Ер нь Монголчуудыг нэг хэсэгтээ өлхөн тэжээх Ерөөгийн төмрийн хүдрийн ордыг хятадуудтай нийлэн эзэмшиж буй “Болд Төмөр Ерөө” компаниар нь түүнийг төсөөлөөд үзсэн ч бас ийм л дүр төрх харагдаад байна.

О.Баяр

Шуурхай.мн 

Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа
Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​