fbpx Ерөнхий сайд аа, “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшингээ анхаараач ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

Ерөнхий сайд аа, “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшингээ анхаараач ээ

Сайдын суудлаар үзэл бодлоо сольж урваач шарваач гэгдэх болсон Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад байдаг агентлаг газарт зүй бус зүйлс өдрөөс өдөрт ундарсаар байна. Тухайлбал, Ардчилсан намын гэх тодотголтой, бүр “Ардчиллын алтан хараацай” хэмээн өөрийгөө цоллуулж явдаг Стандартчилал,хэмжилзүйн газрын дэд дарга Д.Сүхбаатар зөвшөөрөлгүйгээр ажлаа таслан “Монсерт” гэх хувийн компанийн захирал Г.Билгүүнийг  дагаж Казахстан улсад зугаалж Төрийн албаны болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тухай эх сурвалжууд “Алтан хошуу” өргөж байна.

Тиймээс хариуцлагын өндөр түвшинд ажиллана хэмээн тунхаглан байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшинд энэ талаар Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтанууд мэдээлсэн боловч тэрбээр хариуцлага тооцолгүй өнгөрөөжээ.

Ардчилсан намын угшилтай Д.Сүхбаатар гэгч нь Онцгой байдлын ерөнхий газраас шахагдаж ирсэн ажлаа мэддэггүй нэгэн гэдгийг ажлынхан нь хэлдэг. Тийм байтал засгаас тогтоосон хууль тогтоомж дээгүүр гишгиж чаддаг дархлагдсан нэгэн бололтой. Тиймээс түүний хууль бус үйлдлүүдийн талаар агентлагийн ажилтнууд  Шадар сайд. түүний зөвлөх С. Янжинсүрэн нарт нэг бус удаа илэрхийлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүйг бодоход Шадар сайд Ө.Энхтүвшингийн насны нар хэвийж, хариуцсан агентлаг газарт чухам юу болж байгааг ч ялгаж салгаж ойлгохоо больсон бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Манай өвгөчүүл сайдын сураг сонсохоороо хөл нь хөнгөрөөд ордны гурав дөрвөн давхараар сэвэлзтэл гүйдэг” хэмээн түүнийг ёожилж байсан удаатай.

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын “хариуцлага сахилгыг бэхжүүлнэ дээшлүүлнэ, шударга  ёсыг тогтооно” гэсэн үндсэн зарчмыг  Шадар сайд нь эсрэгээр хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Урваж шарвасан тэтгэврийн насанд хүрч, хаана ямар ажил явж байгааг мэдэхээ больсон ийм өвгөн сайдууд эрч хүчтэй ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газарт тохирохгүй гэдгийг ч иргэд олон нийт хэлж буй. Сонгуулийн салхи эргэсэн ийм эгзэгтэй цаг үед “Гүйх нохойнд гүйхгүй нохой саад болно” гэгч л энэ болж байх шиг. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшиндээ анхаарал хандуулахгүй бол Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй намын нэр хүнд цаашлаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй харагдана. 

Э.Төрболд

УЛААНБААТАРТ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАРТ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​