fbpx Хошууч генерал Б.Хурцын цагдаад шалгагдаж байгаа хэргүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 3 секунд

Хошууч генерал Б.Хурцын цагдаад шалгагдаж байгаа хэргүүд

-Түүний хорих хугацаа маргааш дуусна-

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны 23:30 цагийн үед Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн гэрээс нь баривчилж.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэрийг гаргасан. Б.Хурцыг цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн ноцтой үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн гэнэ.

Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРЭГ

Б.Хурцыг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц нарт холбогдох хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хорих ялаар шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгааг Нийслэлийн прокурорын газраас илрүүлсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Н.Итгэлтөгс, ШШГЕГ-ын ажилтан, тагнуулын алба хаагч зодож, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг хорьж шалгасан байдаг.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэнд ямар албан тушаалтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх заавар чиглэл өгсөн талаар тодорхой мэдүүлэг өгсөн гэнэ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн өгсөн мэдүүлгийг үндэслэж дээрх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах явцад Б.Хурц болон тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилжээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У нар хошууч генерал Б.Хурц болон тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа нар үүрэг чиглэл өгсөн гэх утга бүхий мэдүүлэг өгсөн бололтой. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурцаас хэргийг шалгаж байгаа мөрдөгч байцаалт авах гэж хэд хэдэн удаа оролдсон гэнэ.

Харин Б.Хурц “Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрлөөр мэдүүлэг өгнө. Таны асууж байгаа зүйлс улсын нууцад хамаарах асуулт байна. Хэрэв энэ талаар энэ талаар мэдүүлэг өгвөл улсын нууц задруулсан хэрэг болно” гэх утга бүхий зүйлийг хэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Б.Хурц нарыг цагдан хорих хугацаа маргааш дуусаж байгаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих санал маргааш хүргүүлэх үгүй нь тодорхой болох ажээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс хошууч генерал Б.Хурцыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг ажээ.

ДАМИРАНГИЙН ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛСАН ГЭХ ХЭРЭГТ Б.ХУРЦЫГ ШАЛГАЖ БАЙНА

Тэгвэл дараагийн холбогдоод байгаа хэрэг нь УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбатыг сэжигтнээр татан шалгасан байдаг. Д.Энхбатыг Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлан авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон гэдэг. Тэгвэл Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар хэд хоногийн өмнө Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ.

Үүнд “Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган, эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон тул энэ хэрэгт гэм буруутай хүмүүсийг тогтоон, талийгаачийн нэр төрийг сэргээж өгнө үү" гэсэн утга бүхий өргөдөл өгөөд байгаа аж. Ийнхүү хилс хэрэгт хэлмэгдэн амь насаа алдсан Д.Энхбатын хань, үр хүүхдүүд, ах дүү нар нь энэ хэргийг шалгуулж, үнэн зөвийг тогтоож өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох байгууллагад шат дараалан дахин хандахаар болжээ.

Олон улсын парламентын холбоонд мөн өргөдөл гаргаж байгаа юм байна. Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар “Хүн хулгайлж, хууль бусаар олон улсын хил давуулж Монгол Улсад авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон хэргийг гардан гүйцэтгэсэн Б.Хурц гэдэг хүнийг Англи улсын шоронгоос ХБНГУ-д шилжин шалгагдаж байсан хүнийг суллуулж эх нутаг Монголд ирэнгүүт Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга зэрэг өндөр албан тушаалд томилон генерал цолоор шагнаж, улс төрийн өрсөлдөгчийг намнах, тагнах, шалгах, энгийн иргэдийг хилс хэрэгт холбогдуулан яллах, монгол хүний удам судар нэр хүндийг наадаж байдаг эрх мэдэл бүхий бүлэглэл, улстөрчдийн бий болгосон “Харгислалын хонгил” эхнээсээ илэрч байгаа энэ цаг үед тодорхой хариу, шийдэл хүлээн авна гэсэн итгэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж байна” гэх утга бүхий өргөдөл гаргасан байна. Өргөдлийн хүрээнд Б.Хурцыг мөн шалгаж эхэлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалж бидэнд өгсөн юм.

“ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГӨ Б.ХУРЦЫН МЭДЭЛД ОЧСОН ГЭХ ХЭРЭГ

Б.Хурцыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх хэргээс гадна “Стандарт" банкны хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юм байна. Тодруулбал, хууль, хяналтын байгууллагаас “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр “Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тухайн үед “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж, түүний нийт хөрөнгийг 190 тэрбум төгрөг хэмээн тогтоосон байдаг. Ш.Батхүүгийн нэр дээр байсан хөрөнгийг хэн хэн авсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Ш.Батхүүгээс хурааж авсан 190 тэрбум төгрөгийн 80 орчим тэрбум төгрөгийг Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүс ашигласан байж болзошгүй нөхцөл байдал ноцтой хэрэг шалгагдаж байгаа ажээ.

Хошууч генерал Б.Хурц Ш.Батхүүтэй ямар холбоотой байсан. “Жаст” группийн нэр дээр байсан хөрөнгө Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжиж очсон уу гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдэж байгаа гэнэ. Одоогоор дээрх хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа учир тодорхой мэдээлэл олдоогүй юм.

Мөн цагдаагийн байгууллагад Б.Хурцын эхнэр Ү.Сарнайгийн нэр дээр байдаг компанитай холбоотой хэд хэдэн гомдол Хууль зүйн сайд болон Цагдаагийн байгууллагад ирсэн. Үүнийг мөн шалгаж тогтоох ажиллагаа хийгдэж эхэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгч байв.

ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ ГЕНЕРАЛ Б.ХУРЦЫГ СУЛЛАХ УУ

Б.Хурцын хорих хугацаа маргааш дуусаж байгаа гэнэ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэнэ. Шүүгч С.Батгэрэл Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ. Шүүгч С.Батгэрэл нь МАНАН бүлэглэлийн сүүлчийн хамгаалалт болсон хүн гэх мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөд гараад байгаа.

С.Батгэрэл нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ц.Зоригтын ойр дотны хүн. Ц.Зоригтыг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болоход нь буюу 2006-2013 оны гуравдугаар cap хүртэл С.Батгэрэл туслахаар нь ажиллаж байсан гэх мэдээлэл бий.

С.Батгэрэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжсэн юм байна. Тиймээс МАНАН “хонгил”-ынхны төлөөлөл болж анхан шатны шүүхэд тэднийгээ хамгаалж үлдсэн хүн хэмээн хардаж байгаа бололтой. С.Батгэрэл шүүгч Б.Хурц нарыг үргэлжлүүлэн хорих үгүйг маргааш шийдвэрлэнэ.

Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ
Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​