fbpx Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүчирхийллийн асуудлаар зөвлөлдлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 50 секунд

Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүчирхийллийн асуудлаар зөвлөлдлөө

Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зөвлөлдөх уулзалт хийж, нийгмийг цочроогоод буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо. 
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар болсон уг зөвлөлдөх уулзалтад 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож, өдрөөс өдөрт газар авч буй гэр бүл, хүүхдийн хүчирхийлллийн эсрэг эмэгтэйчүүд юу хийж чадах талаар, цаашид хүчирхийллийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтыг НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээж хэлсэн үгэндээ, “Сүүлийн үед нийгмийг цочроогоод буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр эмэгтэйчүүд улс төрийн нам харгалзахгүйгээр дуу хоолойгоо нэгтгэе, энэ сэдэв рүү нийгмийн анхаарлыг хандуулж, гарц, шийдлийг олцгооё гэдэг зорилгоор та бүхнийг өнөөдрийн хэлэлцүүлэгт урьсан юм. 
Гэр бүлийн хүчирхийлэл бол маш эмзэг, нарийн, ихэнхдээ гэр бүлийн буюу хамаарал бүхий орчинд үйлдэгддэг гэмт хэрэг. Тиймээс үүнд бид улс төрийн оноо авах гэж эсвэл олон нийтийн анхаарлыг татах гэж хандах ёсгүй. Бид эхчүүд, бид эмэгтэйчүүд гэдэг байр сууринаас нөхцөл байдлыг авч хэлэлцэж, бодит байдал, жинхэнэ амьдрал дээр юу болоод байгаа талаар ширээний ард сууж, ярилцаж, санал бодлоо солилцъё. Бид юу хийж чадах, юу хийснээр хүчирхийллийг бууруулах вэ гэдгийг хамтдаа хэлэлцье, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж, төр засаг, бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлье гэдэг зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг хийж байгаа юм” гээд зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. 
Зөвлөлдөх уулзалтад АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Удвал, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэргүүтэй нийгмийн зүтгэлтэн, манлайлагч эмэгтэйчүүд оролцож, хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар өөр өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын эцэст эмэгтэйчүүд нам, улс төр харгалзахгүйгээр, талцахгүйгээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, нэгдэх цаг болсон, мөн энэ асуудалд аавуудыг, эрэгтэйчүүдийг ч мөн татан оролцуулах ёстой, эрх зүйн зохицуулалтыг эргэж харж гажуудал, хийдэл байвал засах хэрэгтэй гэдэг дээр эмэгтэйчүүд санал нэгдлээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, цаазын ялыг сэргээх ёстой гэдэг дээр маш болгоомжтой хандахгүй бол энэ төрлийн гэмт хэргийн 70 хувь нь гэр бүлийн буюу хамаарал бүхий орчинд үйлдэгддэг учраас цаазлах ялтай болсноор уг гэмт хэрэг улам далд хэлбэрт ч орж болзошгүй гэдэг дээр санал нэгдсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон жил хүүхэд, гэр бүлийн чиглэлд ажилласан хүний хувьд хэлэхэд хуулийг чангатгаж, хүүхэд хамгааллын төсөв, мөнгийг нэмэгдүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй. Ийм дүгнэлтийг судалгааны дүнгээс ч харж болно. Бид өнгөрсөн жилүүдэд гэр бүл гэдэг ухагдахууныг маш их орхигдуулж иржээ. Соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Эцэст нь аав ээжүүд ээ, хүүхдээ харж хамгаалаач ээ, анхаарал сэрэмжээ битгий сулруулаач ээ. Та л тэднийг хүчирхийллээс хамгаалж чадна гэж хэлмээр байна” гэлээ.

НАМЭХ энэ сэдвийн хүрээнд тавдугаар сарын 22-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарч хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний нээлттэй хэлэлцүүлэг, тавдугаар сарын 29-нд “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдэвт үндэсний хэмжээний чуулга уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.

 

 

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​