fbpx Энэ их хурал эх орноосоо урвагчтай болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 28 секунд

Энэ их хурал эх орноосоо урвагчтай болжээ

Дэлхийд гуравт ордог Оюутолгойн орд Монголоос алсраад арваад жил боллоо. Энэ ордын ашиглалттай холбоотой ноцтой мэдээлэл олон бий. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Оюутолгойтой холбоотой тааруухан мэдээллийг манай улстөрчид дарсаар ирсэн. Ил болгохыг хүсдэггүй юм. “…Энэ ордыг алдчихлаа” гэж хашгирсан улстөрчдийг Оюутолгойн хөрөнгө оруулагчийг хамгаалдаг улстөрчдийн арми “…Попорлоо” хэмээн цоллож байгаад намнадаг. Ийм жишээ олон бий.

Ингэж л явж ирсэн. Олон жилийн турш бугшсан энэ байдал одоо дэлбэ үсрэх дээрээ тулаад байгаа бололтой.

АТГ, УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээнүүд, хөрөнгө оруулагчдын санхүүгээс ноцтой зөрчлүүдийг гаргаж ирсэн нь хөрөнгө оруулагчид хийгээд тэднийг хамгаалдаг улстөрчдийн армийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгож байна.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоёргүй сэтгэлээр зүтгэдэг улстөрчдийн цайрсан үйлдэл Монгол төрийн дархлаанд халдав. Учир юу гэвэл Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг УИХ-ын ажлын хэсэг жил гаруй шалгаад өнгөрсөн онд дүгнэлтээ гаргасан. Улсын нууцын тамгатай дүгнэлтээ гишүүдэд тарааж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байв. Гэтэл тэрхүү дүгнэлттэй нь гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” ХХК-иас  УИХ-д тайлбар ирүүллээ.

Хамгийн гол нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлтэй байсан. Мөн ажлын хэсэгт орж ажилласан мэргэжилтнүүдээс нууцын баталгаа хүртэл авсан байдаг. Ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг чухам юу гэж дүгнээд, “Оюутолгой” ХХК түүнийг олж авчихаад ямар тайлбар ирүүлээд байгааг энд онцлохгүй.

Харин дээр хэлсэнчлэн Монгол Улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгийг Монгол төрийн эрхийг барих дээд байгууллагын хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан “Оюутолгой” ХХК-д гаргаад өгчихжээ.

Үүнтэй холбогдох хүн нь ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир. Энэ хүн болж буй үйл явдалтай хамгийн их хамаатай байж болзошгүй. Алдагдсан дүгнэлтийн талаар уржигдархан “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнханд би өгөөгүй” гэж байлаа. Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг “Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын ажилтан Байнгын хорооны хурал дээр Д.Дамба-Очир дүгнэлтийг “гаргасан” гэдгийг зарлачихаж байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд Д.Дамба-Очирт “Оюутолгой” ХХК-ийг өмгөөлөн хамгаалах шалтгаануудыг зарим хэвлэлд тайлбарлаад эхэлсэн байна. Д.Дамба-Очирын “Очир төв ” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн замын тендерт хоёр удаа шалгарсан байдаг байна.

“Очир төв ” ХХК Оюутолгой-Цагаанхад хүртэл баяжмал тээвэрлэх 85 км замын 31 км-ийг нь 2014 онд барьсан.  Оюутолгойн баяжмалыг Хятадын хил хүртэл тээвэрлэх Цагаанхад-Гашуунсухайт хүртэл 18 км зам барих тендерт 2015 онд онд шалгарчээ.

Гурав дахь нь болох Ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва энэ дүгнэлтийг бүтэн жил гаруй хадгалсан байна. Бас тэрээр уржигдар “ …Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюутолгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн” гэж мэдэгдсэн. Нэг үгээр, Д.Тэрбишдагва нь нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д өгсөн хүн нь Д.Дамба-Очир гэж баталсан хоёр дахь хүн нь юм.

Ийм холион бантан УИХ-д болж байна.

Ер нь энэ УИХ, түүний удирдлагууд, нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээний асуудлыг хөндөх маш дургүй байгаа нь хөндлөнгөөс тодорхой харагдаж байна. Дээрээс нь Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хэдийг маань “азаргалаад” байдаг нь бас ил байгаа юм.

Энэ бүхэнд ноцтой гэдэг дүгнэлт багадна.

“…Энэ УИХ-д Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн санаархал бий” гэж Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар санаандгүй унагаагүй үг болох нь одоо тодорч байна.

Ингэхээр энэ бүхнийг зүгээр нэг “шүгэл”-дээд өнгөрөөж болохгүй гэсэн үг. Ажлын хэсгийн дүгнэлтийг Д.Дамба-Очир гэдэг Байнгын хорооны дарга “Оюутолгой” ХХК-д өгсөн гэдэг хуулиар нотлогдвол энэ маш ноцтой. Хамгийн түрүүнд Д.Дамба-Очир, цаашилбал УИХ-ын дарга Г.Занданшатартай хариуцлага ярих болно.

Өөрөөр хэлбэл, УИХ улсын нууцыг задруулсан нь тодорхой болчихлоо. Эд нар эрх мэдэл, албан тушаалын аархалдаа манараад энэ алдаагаа ухаараагүй байх шиг байна. Та бүхэн санаж байгаа бол арваадхан жилийн өмнө цаас дамжуулсан хэргээр Д.Цахилгаан сайдын хүү ял авч байсан шүү дээ.

Тухайн үед БНХАУ-д сууж байсан Элчин сайд Д.Цахилгааны хүү Жаргалсайхан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлстийн зөвлөхөөр ажиллаж байв. Тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн айлчлалын талаарх мэдээллийг ОХУ руу дамжуулсан хэргээр шүүхээс ял авч байлаа. Ц.Жаргалсайханыг тэр үед ОХУ, БНХАУ-д Монгол Улсын нууцыг дамжуулан өгсөн гэсэн үндэслэлээр “Эх орноосоо урвагч” гэж шүүх үзсэн байдаг.

Харин энэ удаагийн Д.Дамба-Очирын дамжуулсан гэж байгаа Ажлын хэсгийн дүгнэлтийн хэмжээ дамжаа, ач холбогдлоороо дээр дурдсан жишээнээс хэд дахин том юм. Энэ ноцтой үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг бүү мэд.

Юутай ч энэ УИХ-д эх орноосоо урвагч байна гэдэг л тодорхой боллоо. Нэг үү, нэжгээд үү гэдэг бас л сонин.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​