fbpx Өөр өнцгөөс: М.Анхцэцэг "Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 19 секунд

Өөр өнцгөөс: М.Анхцэцэг “Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон“

Монгол улс түүхэндээ анх удаагаа Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авлаа. Энэхүү бахдам амжилтын эзэн бол Мөнхжанцангийн Анхцэцэг. Хорин насны босго дөнгөж алхах гэж буй Анхаа маань огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж түүхэн амжилтийн эзэн боллоо.

Түүний дотоод ертөнцөөр аялагтун

Сайн байна уу? Дэлхийн аваргаас медаль зүүн, Хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэнд баяр хүргэе?

- Сайн байна уу? Баярлалаа. 

Шагналын тавцанд гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдох бол?

- Монгол гэдэг нэрээр овоглож, энэ нэрийг сайнаар гаргаж байгаадаа л хамгийн их баярладаг. 

М.Анхцэцэг гэж хэн бэ? Өөрийгөө нэг үгээр илэрхийлээч

- Анхцэцэг гэдэг хүн зорилгодоо хүрэх гэж тэмүүлж яваа жирийн нэг охин.

Хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдыг бяр хүч ихтэй учраас юунаас ч айдаггүй байх гэж хүмүүс боддог.

-  Би их аймхай. аймшгийн кино, өгүүллэгүүдэд их дуртай ч орой ганцаараа явахаас айна. Аалзнаас бүүр үхтлээ айна. Заримдаа айхаараа уйлчихдаг юм. 

МХӨХ-ны шинэ жилээр та нарыг харж байсан чинь ихэнх нь туфлитэй явж чадахгүй байсан. Мэдээж эмэгтэй хүн учраас гоёж гоодохыг хүсдэг л байх?

- Би өсгийтэй гутал байнга өмсдөг. Хэдий тамирчин ч гэлээ эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй биз дээ. Бас олон хүмүүс намайг харж байгаа учраас биеэ зөв авч явах гэж, үлгэр дууриалал болох гэж хичээдэг.

Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлшгүй. Хайр дурлал таны бодлоор чухам юу юм бол?

- Хайр байхгүй бол дэлхий сөнөнө гэж уншиж байсан юм байна. Гэр бүлээ, найз нөхдөө, бас хүн болгоныг хайрлаж чадсан хүн хамгийн жаргалтай байдаг байх гэж боддог. Бас эрэгтэй эмэгтэй хүн нэг нэгнээ хайрлах хайр бол үлдсэн бүх амьдралын утга учир байх насан туршийн аз жаргал шүүдээ. Би тэр хайраа олсоон. 

Аав ээж тань цэргийн хүн. Анхаа маань ч гэсэн "Алдар" спорт хороонд албатай. Эх орон гэдэг таны бодлоор?

- Maнaйхан ер нь ихэнх нь цэргийн хүмүүс. Ээжийн маань аав бас цэргийн хүн, аавын минь ах бас цэргийн хүн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Ми-8 нисдэг тэрэгний ослоор эх орныхоо төлөө амиа алдсан хүн. Миний төсөөлөл бол дуучин Отгонжаргалын "Өнө мөнх эх орон". Тэр дууг сонсохоор огшоод уйлчихдаг. Тэмцээний өмнө сонсвол бүр гоё.

"Хүрээд ир гэж аав шиг дуудна

Хүүг минь өршөө гж

ээж шиг хурайлна" гээд дуулдаг биздээ. 

Ирээдүйд М.Анхцэцэг ямар мэргэжил эзэмших вэ? Зорилго Мөрөөдөл

- Би ер нь их олон юм мөрөөддөг. Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон гэж боддог. Яг үнэндээ халамж муутай асрамжийн газраас хүүхдүүд зугтдаг шүү дээ. Ирээдүйд 18 хүрээд асрамжийн газраас гарахдаа шууд ажилгүйдэл, амьдрах орон байр энээ тэрээ гээд ихэнх нь гудамжинд гардаг. Тэгэхгүйгээр мэргэжил эзэмшүүлдэг, ажил амьдралтай болтол нь харж ханддаг, тийм газартай болохыг хүсдэг.  

Яруу найрагч Р.Эмүжин "Охид уйлдаггүй" хэмээн чиний тухай бичиж байсан. Хэдийгээр олны танил мундаг тамирчин болсон ч гэсэн уйлах үе олон тохиолддог уу?

- Би их амархан уйлдаг юмаа. Айхаараа, хүн чангахан дуугарчихвал, гомдохоороо гээд. Өдөр болгон биш юм аа гэхэд өнжөөд нэг уйлах нь зоолттой шүү дээ. Гоё өгүүллэг уншаад уйлна, Кино үзээд уйлна, ер нь их уйлдаг юм биш үү

Өнгөрсөн зун чиний хувьд нилээдгүй хэцүү зун байсан байх. Ард түмэн, хамт олон, найз нөхдийнхөө буянаар энэ бүхнийг шантралгүй туулаад гарсан уу?

- Гэхдээ Р.Эмүжин эгчийн бичсэн шиг уйлах л хамгийн хэцүү байсан. Дүүгээ түлэгдсэний дараа айлын ТОМ охин юм болохоор ихэнх юманд нь яваад л заримдаа өөрийн эрхгүй нулимс урсаад, замын хажуу руу машинаа зогсоож байгаад уйлдаг байлаа. Тэнгэр нураад ирсэн юм шиг л хэцүү байсан. Дүүгээ харахаас нүд халтирам, сэтгэл шимшрэм  байсан. Одоо харин сайхан сэтгэлтэй ард түмнийхээ буянд манай гэр бүл жаргалтай болсон доо. Яг тэр Хандивын аяны үеэр хaмт олон, найз нөхөд маань үргэлж хамт байж, тусалдаг байсан, бас сэтгэлийн дэм өгсөн асар олон хүн байгаа. Тэр хүмүүсийн ачаар улам урам зоригтой болсон доо.  

Таны аав, ээжээс нь эхлээд олон хүн сургамжтай үг хэлж байсан нь мэдээж. Тэдний захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?

- Бaгшийнхаа хэлсэн "Хэн байснаа, хэн болсноо хэзээ ч битгий мартаарай" гэдэг үгийг байнга баримталдаг. аав ээж хоёр минь "Хүн шиг хүн яваарай" гэж үргэлж захидаг. 

"Шантрах байсан юм бол яах гэж эхэлсэнээ сана" гэдэг үгийг хэзээ амьдралынхаа чиг зорилго болгосон бэ?

- Тэр үгнээс илүүтэйгээр "Энд хүрээл буцаж болохгүй" их боддог болсон. Одоо харин Шантрах эрх байхгүй. Ард түмэн минь надад тийм их тус хүргэсэн, хазайхад минь өлгийдөөд авах Ард түмэнтэй хүн шүү дээ. Ард түмэндээ төлж баршгүй буяны өглөгтэй хүн би. Тийм болохоор миний ганц чадах зүйл бол олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх юм шүү дээ. 

Айлын том охины эрх үүрэг хариуцлага гэж бий.

-  Мэдээж айлын том охин байна гэдэг хариуцлага. Өнөөдөр би тамирчин ч гэлээ аавдаа жоохон охин нь, дүү нартаа хайртай эгч нь. Гэхдээ тэр бүр хамт байгаад байх боломж олддогүй. Олдсон боломжоо хамт өнгөрөөхийг л хүсдэг дээ. 

Үеийнхээ залуус охидоос юу нь шүүмжлэлтэй, юу бахархалтай харагддаг вэ?

-  Хэтэрхий их бэлэнчлээд байгаа нь таалагддаггүй. Оюутны мөнгө энээ тэрээ болохоор жагсаад, утаа, хүчин гээд тиймэрхүү юмны төлөө чимээгүй байгаад байдагт нь харамсдаг. Бид энэ улсын ирээдүй шүү дээ. Бид л хийж бүтээх ёстой. Цаг зайгаараа ажил хийхгүй байж мөнгөгүй ядуу оюутан гэж хэлэхэд нь дургүй. Гадаад улс ийм сайхан гээд байдаг. Гэтэл тэнд сурдаг оюутнууд яаж хөдөлмөрлөдөг билээ. Мэдээж сайн залуус, үлгэр дууриалалтай олон мундаг залуучууд байгаа. Тэд нараараа үргэлж бахархдаг. Үеийнхэнийгээ сайн үйлсийн аян их өрнүүлээсэй, нийгэмд идэвхитэй байгаасай гэж их хүсдэг. 

Гадаадын олон орноор явж үзсэн. Монголоо тэдгээр улстай харьцуулахад?

- "Монголын үнэртэй салхи" гэж дуу байдаг даа. Нээрээ л манай салхинаас Монгол үнэртдэг шүү. 

Гэр бүл гэдэг таны хувьд маш нандин үнэт зүйл. Тэмцээнд яваад гэрээ маш их санадаг гэсэн?

- Гэр бүл бол хүн бүрийн хамгийн нандин зүйл. Тэмцээн гэлтгүй байрласан үедээ ч гэсэн гэрээ их санадаг. Хорвоогийн хамгийн жаргалтай гэр бүл юм шиг санагддаг.

Хоёр дүү нь чамайг дагаад хүндийн өргөлтөөр хичээллэж байна. Эгч дүү гурав нэг олимпод оролцож байна гэж төсөөлж үзсэн үү?

- Toм дүү маань дахиж өргөж чадахааргүй болсон. Харин бага дүүгээ, авга эгчийнхээ хүүхэдтэй олимпод авч явна гэж төсөөлж үзсээн. Өсвөрийн шигшээгийн Батзаяа багшийнхаа туслах нь болоод олимпод явж байна гэж төсөөлж байсан.

Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг бол? Спортоос өөр авъяас.

- Чөлөөт цагаараа ном их унших дуртай. Уран зохиолын ном их уншдаг 

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг таньд үлдээе

- Юуны өмнө өдийн зэрэгтээ хүн болгож өсгөсөн аав ээждээ, багшдаа маш их баярласанаа илэрхийлье. Намайг үргэлж тусалж дэмждэг найз нөхөд, хамт олон, МХӨХ, БТСГ, -Алдар" спорт хороо, МҮОХ, "Мongolian properties", "Souviner house", "Есүүдийн батууд" , "Мoнгол жонш", "Үнэн анд", "Талст"- төв, Спортын анагаах ухааны алба гээ та бүхэндээ маш их баярлалаа. Энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрийн чин сэтгэлээр миний энэ амжилт бүтсэн юм шүү. Улам их хичээнээ. 

Хүүхдийн өвчлөлийн эргэн тойронд
Хүүхдийн өвчлөлийн эргэн тойронд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​