fbpx Хуулийн хулгайчууд малын хулгайчаас аюултай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 9 секунд

Хуулийн хулгайчууд малын хулгайчаас аюултай

Хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хууль болон өөр хэд хэдэн хуулийг “хөнжилдөө” зассан хэргээр албан тушаал буурч байлаа. Ер нь сүүлийн жилүүдэд  олигархиуд, гадаад, дотоодын компанийн эздийн захиалгаар хуулийн зарим заалтуудыг хүчээр түрж батлуулах нь учир тоймоо алдах шинжтэй.

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын шийдвэрийг шүүхэд авч хэлэлцэхгүй боллоо. Энэ бол ардчилсан зарчмаас ухарсан хэрэг юм. Гэвч Ц.Нямдорж сайд өнгөрсөн оноос уг хуулийг ингэж тарамдуулах гээд байдгаараа зүтгэж улайрсаар байгаад иргэний эрхэд халдаж буй нь энэ. Түүний ийм гажиг санааг УИХ-д суугаа МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжив. Гэхдээ зарим нь тухайн өдөр чуулганы хуралдаандаа оролцоогүй юм. Ийнхүү Захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн зүгээс  Засгийн газрын буруу ташаа шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргах эрхгүй болов. Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүсийн балагаар үүссэн энэхүү гажуудлыг хуулийн хулгайч нарын санаатай үйлдэл гэхээс өөр юу гэх билээ. Нэг үгээр хэлбэл, хууль тогтоох байгууллагад өдгөө Ц.Нямдоржоор толгойлуулсан хуулийн хулгайч нарын бүлэглэл бий болсон гэвэл хэтрүүлэл болохгүй ажээ. Тэрбээр “Монголд шүүх байхгүй болсон” хэмээн улаан цагаан мэдэгдэж байна. Юу гэсэн үг юм бол. Өнөөдөр муу ч, сайн ч Монголын шүүх засаглал бүтцийн хувьд бүрэн бүтэн байж л байна. Гэтэл Хууль зүйн сайд нь ингэж эсрэгээр яриад байгаагийн цаана түүний хувийн ашиг сонирхол нуугдаж буй хэрэг болов уу. 

Захиргааны ерөнхий хуульд оруулсан тэрхүү мугуйд өөрчлөлтөөр “УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” болон “УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалйн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа”  зэргийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болсон нь эдгээр асуудлуудаар монголчуудын эрх ашиг яаж сүйрч байсан ч шүүхэд огт падлийгүй явдал болж байна.  Жишээлэхэд, стратегийн ордыг ашиглах, мега төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний эрх зөрчигдвөл хэн ч анхаарч үзэхгүй хөсөр хаягдана гэсэн үг. Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан гол учир холбогдол уг нь захиргааны зөрчлөөс иргэдээ хамгаалах байлаа. Гэтэл одоо нөхцөл байдал эсэргээр эргэж буй нь юутай гунигтай. Иймээс хуулийн энэхүү гажуудлыг иргэд, мэргэжлийн хуульчид ихээхэн шүүмжилж, эсэргүүцэж байна.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн Стандарт банканд тавьсан өрийг Эрдэнэтийн нөөц сангаас төлсөн тухай мэдээлж байсан. Тэгвэл Ш.Батхүүгийн өмнөөс төлсөн мөнгийг төр засаг хэзээ түүнээс буцааж авах эсэх нь тодорхой бус байна. Тэр ч бүү хэл Ш.Батхүүгийн тэрхүү Эрдэнэтийг барьцаалан байж тавьсан өрийг гадаадын зуучлагч компаниуд хуваалцахын зэрэгцээ уг зээлийн мөнгөөр тухайн үеийн МАН-ын удирдлагууд туйлж, санхүүжилтээ босгосон байх магадлалтай гэсэн яриа сүүлийн үед олны сонорт хүрээд байгаа юм. Мөн Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авсан ч гэсэн одоо өнөөх 49-ынхны маргаан тасраагүй байна. Цаашид энэ маргаан хэрхэн өрнөж, яаж төгсөх нь тодорхойгүй хэвээр аж. Тэгвэл энэ бүхнийг Засгийн газраас иргэнд хор хохиролтойгоор шийдсэн тохиолдолд Захиргааны хэргийн шүүх огт авч хэлэлцэхгүй болсон нь тун харамсалтай. Харамсалтайгаар  барахгүй хуульд өөрчлөлт оруулах замаар хүний эрхийг зөрчих ноцтой хэрэг болжээ.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн балаг ч бас эхнээсээ гарч эхлээд байна. Төмөр замын овоолсон шорооны хэрэг гэгчээр 800 орчим тэрбумын хохирол учирсан гэж шуугиж байсан боловч эцэст нь Солонгосын иргэн 40 сая төгрөгийн торгууль хүлээгээд салсныг зарим нь санаж байгаа байх. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргээс сайд асан А.Гансүх болон түүний хамсаатнууд гэгдэх дөрөв таван хүн сугарч үлдсэн байлаа. Тэгвэл саяхан МХЕГ-ын 25 хүний авлига, албан тушаалын хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн найзуудын хэргийг хааж, заримд нь 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь бөөн шуугиан дэгдээж, УИХ-ын байнгын хороон дээр болж өнгөрсөн уг хуулийн хэлэлцүүлгийн тэмдэглэлийг сөхөж харахад  хүргэв. Ингээд яалт ч үгүй Ш.Раднаасэд нь эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуучин 10 жил байсныг 5 жил хүртэл болгож өөрчлөн батлуулсан нь ил болов. Түүний найз гэгддэг МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр болон албан өрөөнөөс нь тухайн үед 230 гаруй сая төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юанийг мөрдөгчид бэлнээр хураасан нь тэдний авлигад  авсан мөнгө байлаа. Иймэрхүү байдлаар тэдгээр ажилтнууд нийтдээ нэг тэрбум орчим төгрөгийн авлига, хээл хахууль авсан гэх боловч одоо ингээд сул чөлөөтэй ахлаж байна. Харин Ш.Раднаасэд  хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тэгж өөрчилснөө “Хүний эрхийг дээдлэн хөнгөлж өгсөн” хэмээн тайлбарласан боловч хуулийн төслийн  хэлэлцүүлгийн  үеэр УИХ-ын гишүүдээс хэн нь ч ийм утгатай үг хэлээгүй байв. Өөрөөр хэлбэл, Ш.Раднаасэд нь багын найзуудаа хэргээс чөлөөлөхийн тулд хөөн хэлэлцэх хугацаан дээр тэгж ажиллаад шаварт унахаараа харин арга буюу тийм хөгийн юм ярьж булзааруулахыг оролдож байна. 

Ер нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх ажлын хэсгийг УИХ-ын залуу гишүүдийн нэг Х.Нямбаатараар ахлуулсан нь өнөөх Ц.Нямдорж мэтийн хулхгаруудын хийсэн хор найруулга гэдгийг О.Баасанхүү гишүүн саяхан шууд хэлээд өглөө. Х.Нямбаатар нь гэнэн томоогүй аашилж явсаар эдгээр хуулиудад авлигачид болон хар тамхичдын ялын бодлогыг хэтэрхий хөнгөлсөн нь ч бас одоо хамгийн их гай тарьж байна. Ухаандаа Х.Нямбаатар гишүүн хуулийн хулгайч нарын гар хөл болсон гэхэд хэтрүүлэл болохооргүй байгаа юм. Иймд хуулийн хулгайчууд малын хулгайчаас илүү аюултай тул хаана хаанаа сэрэмжтэй байх нь өлзийтэй ажээ. 

О.Баяр   

Шуурхай.мн 

Л.БАТЖАРГАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭР 10 МЯНГАН ӨРХ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Л.БАТЖАРГАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭР 10 МЯНГАН ӨРХ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​