fbpx Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлсэн байна.

 

Тэрээр санал хүргүүлсэн албан бичигтээ, "...Өнгөрсөн хугацаанд үе үеийн Улсын Их Хурал, Засгийн Газар, Ерөнхийлөгчид агаарын бохирдол, утааны асуудалд анхаарал хандуулж  байсан ч харамсалтай нь дорвитой үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа нэн аюултай, онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрч, ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлэх боллоо. Тиймээс өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн Газар Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангаж, агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэх цаг болжээ..." гэсэн байна.

 

Тэрээр юун түрүүнд 2017-оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т туссан утааг мэдэгдэхүйц бууруулахад үр дүнтэй, эн тэргүүнд хийх ажлуудыг сонгон авч цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг хүсчээ.

 

Мөн нэн яаралтай болон урт хугацаандаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зарим арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх өөрийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Тухайлбал бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эхчүүд болон цагдаа, ТҮК-ийн ажилчид гэх мэт өндөр эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй иргэддээ үнэгүй амны хаалт тараах, дөрвөн есийг дуустал гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрийг 24 цагаар тэглэж, төр төлбөрийг нь 100 хувь даах, гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр олгох,,жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийг хотоос, утаанаас зайдуу амралтад амрахад онцгой хөнгөлөлт үзүүлэх, олон улсын болон БНХАУ-ын Бээжин хот утаатай тэмцсэн туршлагыг яаралтай нэвтрүүлэх талаар саналаа илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн ойрын жилүүд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар саналдаа дурджээ. Тухайлбал алслагдсан бүс нутаг, дагуул хотуудыг хөгжүүлэх, бүсийн хөнгөлөлт болон татварын бодлогоор дэмжиж,  хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдүүлэхэд анхаарах ёстой гэсэн байна.

 

Мөн шинэ залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллах бололцоогоор хангах, дэмжлэг үзүүлэх, урамшуулах, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд хөндлөн, тууш, тойрог хурдны замууд байгуулах, нүүрсийг бүрэн шаталттай болгох технологийн хамгийн зөв шийдэл олох, нүүрснээс бусад дулаан ялгаруулах байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ.

 

Үүний зэрэгцээ олон жил ярьсан ч өнөөг болтол бодит биелэлээ олоогүй 5-р цахилгаан станцыг яаралтай барьж, ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугамд холбогдсон, хямд үнэтэй, хувийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, татварыг 100 хувь чөлөөлөх зэрэг ажлыг богино хугацаанд нарийн төлөвлөж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

 

С.Бямбацогт гишүүн дээрх саналдаа "...Эрхэм Ерөнхий сайд таны тэргүүлсэн энэ Засгийн газар агаарын бохирдол хэмээх аймшигт гамшгийг үндсээр нь таслан зогсоож, улс үндэстнээ утаанаас хамгаалах "Авралын Засгийн газар" байж чадна гэдэгт бүрэн найдаж байна...." гээд дээрх гарц шийдэл, иргэдээс гаргаж буй санал санаачилгуудыг дэмжиж, утааны эсрэг улсаараа тэмцэх их ажлын түүчээ нь байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүссэн байна. 

Эх сурвалж http://www.info.mn

Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв
Утааны гамшиг онц байдал зарлах хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдад санал хүргүүлэв
Арслангийн орд: Амжилттай өдөр
Арслангийн орд: Амжилттай өдөр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​