fbpx Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
1 минут 24 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой”-н талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа гэсэн мэдээлэл авснаа хэллээ. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй бөгөөд АТГ шалгаж байгаа гээд “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, зарим шатахуун түгээхтэй холбоотой “Оюу толгой”, “Рио Тинто” давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ” гэлээ.

“Оюу толгой” гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар хэлэлцэгдэж нэгтгэгдээд, АТГ, Аудитын дүгнэлт мөн ирснээр Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн байр сууриа илэрхийлэх боломжтой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан талаарх хардалтын тухайд “Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан тул би хууль хяналтын байгууллагуудаас тодруулахад одоогоор тийм асуудал албан ёсоор ирээгүй, шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч иргэд хардах эрхтэй тул цаашид энэ талаар хянаж шалгах байх” гэлээ.

 	 		 ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртжээ
ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртжээ
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​