fbpx Х.Баделхан: Газар бол тухайн улс орны оршин тогтнох үндэс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 23 секунд

Х.Баделхан: Газар бол тухайн улс орны оршин тогтнох үндэс

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбоогоор ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбоо, Кона мэдээлэл технологийн их сургуулийн профессор,  Газрын бүртгэл, кадастрын ерөнхий газрын Зурагжуулалт, зураг зүйн хэлтсийн төлөөлөгчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хот байгуулалтын кадастр, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, санал солилцох, хамтран ажиллах зорилгоор энэ өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Энэ хугацаанд Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Татварын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. 
БХБ-ын сайд Х.Баделхан БНТУ-ын геодезийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтдийг хүлээн авч уулзан, газрын кадастр, геодези зураг зүйн чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцлоо.

Тухайн улс орны оршин тогтнох үндэс нь газар байдаг. Иймээс газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газраас анхаарч, газрын харилцаа, кадастрын чиглэлээр чухал шийдвэр гарган ажиллаж байна. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын их хуралд өргөн барих гэж байгааг Сайд Х.Баделхан онцоллоо. 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд анхаарч төрийн зарим чиг үүргийн ТББ, мэргэжлийн холбоодод даатган, гүйцэтгүүлж байна. Геодезийн салбарын хувийн хэвшил, ААН, байгууллагыг салбар яамнаас дэмжиж ажиллаж байгаагийн зэрэгцээ 200 гаруй ААН, байгууллага, иргэн энэ чиглэлээр ажиллаж байгаа юм. 

Бүгд найрамдах Турк улс газрын кадастрын олон хүндрэлтэй асуудлыг шийдсэн баялаг туршлагаа хуваалцан, хамтын харилцаагаа өргөжүүлэх бэхжүүлж, нягт хамтран ажиллахыг Сайд Х.Баделхан онцлоод БХБЯ цаашид бүхий л талаараа дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Газрын кадастрын мэдээллийн санг шинэ түвшинд гаргаснаар иргэдийн өмчлөл, цаашлаад улс орны хөгжилд чухал нөлөөтэй. БНТУ сүүлийн 10 гаруй жилд газрын харилцаанд үүссэн асуудлыг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд шийдэж, ирэх 30 жилд хүрэх үр дүндээ таван жилийн дотор хүрч чаджээ. 

Тус улсын төрийн байгууллагын хооронд уялдаа холбоо дутмаг, мэдээлэл авахад хүндрэлтэй зэрэг асуудал үүссэн бөгөөд 2004 оноос эхлэн Төрийн байгууллагууд хувийн байгууллагатай хамтран ажилласнаар тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд ахиц гарсныг Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбооны удирдлагууд илэрхийлсэн юм. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​