fbpx Номонд хайртай хүүхдүүд “Ач тусын тухай үлгэр”-ийн баатруудтайгаа уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 36 секунд

Номонд хайртай хүүхдүүд “Ач тусын тухай үлгэр”-ийн баатруудтайгаа уулзлаа

Номонд хайртай хүүхэд багачууд, хүүхдээ номын ертөнцтэй шадарлуулах хүсэл эрмэлзлэлтэй ээж аавууд, эрдэмтэн судлаачид, номыг бүтээгч баг хамт олныг нэгэн доор уулзуулсан “Ач тусын тухай үлгэрүүд” цуврал номын баяр Шинийн 15-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү номын баярт 200 гаруй хүүхэд багачууд үндэсний дээлээрээ гоён ирж дуртай номынхоо уран бүтээлчидтэй уулзлаа.

   “Ач тусын тухай үлгэрүүд” цувралын гол зорилго нь өнөөгийн нийгэмд хүүхэддээ сайн сайхныг харуулах, үлгэрлэх, сургах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл эрмэлзэлд тус нэмэр болох явдал гэж номыг бүтээгчид онцолж байна. Залуу уран бүтээлчдийн гаргаж байгаа энэхүү  зурагт үлгэрт Монгол хаад, хатад, цаашлаад орчин цагийн баатруудын бага насны дүрээр дамжуулан  хүүхэд багачуудад бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэн амьдралдаа мөрдлөг болгох хийгээд хүний зан чанарын сайн талуудын ач тусыг ойлгуулах олон сонирхолтой өгүүлэмжүүд багтжээ. Үлгэр бүр нь нэгэн шинэ зүйлийг нээж заадаг ач тустай.  “Өгөөмөр охин Өэлүн”, “Тусч охин Бөртэ”, “Эрдэмт охин Сорхугтани”, “Сониуч охин Есүгэн”, “Цэцэн охин Мандухай” гэсэн охидуудад зориулсан эхний 5 цуврал хэвлэгдэн гарсанаас хойш хэзээний өөрийн гэсэн уншигч фэнүүдтэй болоод амжсан байна.

Баярт ирсэн судлаачид номын үг найруулгын баялаг уран хийц, өнгө үзэмж тэргүүтэн нь дутагдаад байгаа орон зайг нөхөж дэлхийн жишигт хүрсэн үндэсний контент болж чадсаныг олзуурхан хэлж байлаа.

Гоёмсог хатуу хавтастай, өнгө үзэмжтэй зурагтай номонд бодит, түүхэн  хүмүүсийн бага насаар зохиомжлон  үлгэрийн хэлбэрээр хүүхэд багачуудад энгийн ойлгомжтойгоор зөв хүн байхыг таниулахыг уран бүтээлийн баг эрмэлзжээ.  Тухайн үлгэрийн баатрын түүхэн намтар, үлгэрт ашиглагдсан монгол үгийн тайлбар бүхий танин мэдэхүйн мэдээлэл орсонд эцэг эхчүүд талархалтай хандаж байлаа.  Нийт 30 гаран дугаар гаргахаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар эхний 5 үлгэр бэлэн болж уншигчдынхаа гар дээр очжээ.

“Монгол охид гадаадын хэн нэгэн алдартай хүн шиг болохыг мөрөөдөхөөс  илүү өөрийнхөө үндэсний түүхэн баатруудаас үлгэр дуурайл авч, хүсэл мөрөөдөлдөө өнгө нэмж өсч хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч ном бүрээ эрхэмлэн бүтээлээ” хэмээн уран бүтээлийн багийнхан ярьж байна. Тус цуврал бүтээлийн ерөнхий продьссероор С.Лхагва, зохиолчоор Э.Эрдэнэцэцэг зураачаар Б.Энхтөр нарын залуус ажиллаж байгаа юм байна.  “Ач тусын тухай үлгэрүүд” цувралыг эрхлэн гаргагч Биплас Паблишинг ХХК нь гадаадын алдартай хүүхдийн ном уран зохиолыг зохиогчийн албан ёсны зөвшөөрлийн дагуу орчуулан, эмхэтгэн гаргаж ирсэн ба хүүхэд багачуудад Понийн түүхүүдээр танигдсан билээ. Зөвхөн адал явдалт ном, комикоор тэдний ажил зогсоогүй. Мөн шинэ технологи оруулж ирэх зорилгоор хамгийн анхны AR технологи дээр суурилсан  буюу хийсвэр бодит дүрслэлээр үзэж болох ан амьтдын тухай танин мэдэхүйн цуврал номуудыг орчуулан гаргасан нь эцэг эх хүүхэд багачуудын талархлыг хүлээсэн цуврал болсон байна.

Өнөөдрийн байдлаар тухайн хамт олон Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө зохиолч, орчуулагч, редактор, зураач,  хэвлэлийн дизайнер, борлуулагч, арын алба гээд олон хүнийг хамарсан том багаар гар нийлэн ажиллаж  Ач тусын үлгэрүүд цувралын дараагийн үлгэрүүдээ бүтээж байна. Хөвгүүдэд зориулсан хаадын цуврал тун удахгүй уншигчдын хүртээл болно гэдгийг тус хамт олон онцлож байлаа.

“Ач тусын тухай үлгэрүүд” Интерном, Мир, Азхур, Мажестик номын дэлгүүр болон Номин, Миний дэлгүүрийн сүлжээгээр зарагдаж  байна.

Н.Номтойбаяр: "Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээлгэчихсэн" гээд яаруу гарсан
Н.Номтойбаяр: "Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээлгэчихсэн" гээд яаруу гарсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​