fbpx Ж.Болд Ерөнхий сайдын фургоны хэргийг цагаатгасныхаа гавьяаг үнэлүүлэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 21 секунд

Ж.Болд Ерөнхий сайдын фургоны хэргийг цагаатгасныхаа гавьяаг үнэлүүлэв үү

С.САРУУЛ

ЦЕГ-ын дэд дарга  З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсон. Харин түүний оронд хэн очих бол гэсэн салбарынхны хүлээлтийг хурандаа Ж.Болд тайлав. Тэрээр  Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаас ийнхүү тушаал дэвшиж ерөнхий газрын дэд дарга болж байна. Дэд даргын суудалд Ерөнхий сайдын зүгийн хүн суусныг гадуур хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэтэл олны үг бас оргүй биш бололтой. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хурандаа Ж.Болд нарын санаандгүй хийгээд санаатай учралууд цаг хугацааны хувьд ч тэр яах аргагүй л олны анхаарал татдаг.

Одоогоос 11 жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа “Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр шүүхийн өмнө очиж байв. Түүнийг 11 сая төгрөгийн үнэтэй фургон машиныг  хувьдаа завшсан гэж үзэж хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон ч эцэстээ хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Тухайн үед У.Хүрэлсүхэд  төрийн өмчийн оролцоотой байсан “Хадгаламж банк”-наас мөнгө завшиж хувьдаа автомашин авсан хэмээн үзэж  анхан шатны шүүхээс  2.1 жилийн ял төлөвлөсөн мэдээлэл гарч байв. Харин сүүлд нотлох баримт хангалтгүй зэргээр хэрэгсэхгүй болох үед У.Хүрэлсүх “Ерөөсөө үйлдээгүй хэргийг шалган шийдвэрлэхэд ямар нэгэн ноцтой асуудал үүсэхгүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нар ажлаа сайн хийсэн. Миний бүх хөрөнгө орлогыг өгсөн мэдүүлгийн дагуу шалгасан. Бүх зүйл хууль дүрэм. ёс журмаараа явагдсан гэж бодож байна. Албаны мөнгөнөөс хувьдаа завшсан, орон сууц, машин тэрэг худалдан авсан гэх мэтийн гүжирдлэгүүдийг ор үндэсгүй гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож өгсөн” хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан. Тэгвэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Ерөнхий сайдын 11 сая төгрөгийн фургоны хэрэг дээр 11 жилийн өмнө сайн ажиллаж, улмаар хэрэгсэхгүй болгосон цагдаагийн мөрдөгч нь өнөөгийн ЦЕГ-ын дэд даргаар Хэнтийгээс дэвшиж ирсэн Ж.Болд аж. Мөн түүний намтраас харвал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараахан Ж.Болд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга болжээ. У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон бол Ж.Болд мөн оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байна.

Энэ мэтээр нутаг нэгт хоёрын ажил хэрэг, албан тушаалын давхцал санаандгүй зүйл биш бололтой. Олны дунд яригдаж буйгаар хурандаа Ж.Болд 11 жилийн өмнө “сайн” ажилласныхаа гавьяаг ийнхүү хоёр удаа хүртэж байгаа гэж хардаж болохоор.

ЦЕГ-ын дэд дарга Ж.Болдын намтар

-Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.

-1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

-2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

-2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

-Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,

-2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

-2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

ТЭРБУМТАН ЭР 400 ОРЧИМ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ ӨГЧЭЭ
ТЭРБУМТАН ЭР 400 ОРЧИМ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ ӨГЧЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​