fbpx Оюутолгойн хэрэгт холбогдсон дөрөв таван хүний нэрийг нууцалсан нь хэргийг замхруулна гэсэн үг үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Оюутолгойн хэрэгт холбогдсон дөрөв таван хүний нэрийг нууцалсан нь хэргийг замхруулна гэсэн үг үү

 Оюу толгойн гэрээг байгуулсанаас хойш яг арван жил болж байна. Гэрээ ёсоор монголчуудад оногдох ашгийн хувь сураггүй хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, өр тавин байж гэрээнд оруулсан 34 хувийнхаа ашгийг бид ойрхын хорь, гучаад жилийн дотор хүртэх эсэх нь тодорхойгүй болоод байна. Мөн монголчуудад гарз хохиролтой  олон асуудлыг гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдэх гэтэл Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч  Рио Тинто компанийн эзэд УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг чуулганааар хэлэлцэхээс урьтаад “Гэрээг өөрчлөхгүй” хэмээн мэдэгдсэн нь монголчуудын араай сэхээлэг, шударга үнэний төлөө зүтгэж буй хэсгийг  ихээхэн бухимдуулав. Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нь уг дүгнэлт болон АТГ, Аудитын газрынхны дүгнэлтүүдийг Рио Тинто-гийн хүсэлтээр өгсөн нь ийнхүү бүр ч гай болов. Энэ хэргээс болоод одоо Д.Дамба-Очир нь ирэх сонгуульд намаасаа нэр дэвших эрхгүй болох эсэх талаар хэсэг шуугиснаа нам жим болох янзтай . Гэхдээ тагнуул, цагдаагийнхан шалгаад нууц задруулсан эсэхийг тогтоож таарна. Ер нь түүний тэрхүү үйлдэл нь ашиг сонирхолын зөрчил мөн эсэх, нууц задруулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зөв л дөө.

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гэгчид нь Рио Тинто компанийн говийн газрын гүний усыг шавхаж дуусах гэж байгаа талаар олигтой юм тусгагдаагүй бололтой. Энэ нь монголчууд цаашдаа өмнийн говьдоо амьд биет оршин амьдрах ямарч нөхцөлгүй болохыг нүдээр үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гүний усаа бүрэн шавхаж дууссан говь нутагт өвс ургамал, амьд амьтан үгүй болохыг харах л үлдээд байна. 

Рио Тинто нь хил дамнасан авлигын томоохон сүлжээтэй компани гэдгийг зарим нь андахгүй болов уу.  Анх Оюутолгойн гэрээ байгуулагдах үеэр Хятадад тус компанийн хоёр менежер авлигын хэргээр  саатуулагдан шалгагдаж байсан юм билээ. Энэ тухай Хятадын хэвлэлүүд тухайн үед албан ёсоор мэдээлж байв. Харин манай төр засгийнхан Рио Тинтогийн өмнө навсайтлаа бөхөлзөж, яаран сандран техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдэж дуусаагүй, Монголын талд илэрхий ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан юм. Алт, зэсийн баяжмалаас гадна тус ордоос арав гаруй төрлийн ховор эрдэс баялаг дагалдаж гарч буй. Харамсалтай нь тэр бүхнийг Монголын тал хянах боломжгүй гэрээ болжээ. Мөн борлуулалтын орлого, санхүүгийн бусад бүх гүйлгээгээ  манай банкны системээс гадуур, хилийн цаана учир битүүлгээр хийж байна. Ийнхүү Рио Тинто нь гэрээ байгуулснаас хойш оффшор бүсэд охин компаниудаа байгуулан тэдгээрээр дамжуулан Монголоос олсон ашиг орлогоо  урсгаж байгаа юм. Жишээлэхэд, 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Люксембургийн Вант улсад байгуулсан “Мобеле С.А.Р.Л” компанийнхаа данс руу гэрээнд заагдаагүй, хууль бус үндэслэлээр буюу хууран мэхлэх замаар хоёр тэрбум ам.доллар шилжүүлсэн байлаа. Нэг үгээр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг татвараас бултуулжээ. Иймэрхүү байдлаар Монголын баялгийг өөрийн талд илүү ашигтай, бүгдийг цөлмөх тулд “Рио Тинто”, “Айвенхо Майнз” компаниуд анхнаасаа л манай төр, засгийн эрх мэдэтнүүдийг авлига, хээл хахуулиар угжиж байсныг өдгөө зах зухаас нь илрүүлж байх шиг байна.

Дубайн гэрээ гэгчээр монголчуудын хүртэх ашгийг улам холдуулсан Ерөнхий сайд асан Ч:Сайханбилэгийг  хууль хяналтынхан яллагдагчаар татаж шалгах нь зүйн хэрэг. Мөн АНУ-д охидынхоо нэр дээр долоон хаус худалдаж авсан Ерөнхий сайд асан С.Баяр, анх гэрээнд гарын үсэг зурснаас хойш Швейцарийн оффшор бүсэд Хятад найзуудтайгаа компани байгуулан, их хэмжээний ам.доллар эргэлдүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогт нараас гадна өөр дөрөв таван хүнийг бас авлигын хэргээр саяхнаас шалгаж эхэлжээ. Гэвч АТГ-ын шинээр томилогдсон удирдлагууд тэдгээр хүмүүсийн нэрийг нийтэд зарлахаас болгоомжлон, нууцалж байх шиг байна. Яагаад тэр вэ. Дахиад урьдынх шигээ хэргийг дарж, зөөллөж, замхруулах санаархал уу.

Тухайн жилүүдэд хоёр УИХ, гурван Засгийн газрыг дамжин хийгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөл дээр Монголын талаас ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт ахалж, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар хамтдаа гарын үсэг зурсан. Харин энэ гэрээ байгуулагдсаны дараа С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр, Л.Гансүх нар гэнэт огцом баяжсан нь ил болж эхэлсэн юм. С.Баярцогт нь Швейцарь дахь оффшор компанийнхаа данс руу 10 сая ам.доллар шилжүүлэн авсан бөгөөд мөн дараа нь тус улсын цагдаагийн байгууллагаас түүний дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө орсон талаар нотолсон байдаг. Оюутолгойн далд уурхайг хөдөлгөх нэрээр Дувайд хийсэн гэрээний хаялгаар Ч.Сайханбилэг нь бас дээрх эрхмүүдээс дутахааргүйгээр гэнэт баяжсан байлаа. УИХ-ын ажлын хэсгийн маргаан дагуулсан дүгнэлтээр тухайн үед УИХ-аар хэлэлцүүлж шийдэлгүй шууд уг гэрээ буюу Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль бусаас гадна монголчуудад ихээхэн хихоролтой нөхцөлүүдийг үүсгээд байгаа юм. Иймээс үүнийг цуцлах хүртэл асуудал яригдаж байна.  Цуцлахаас ч өөр яах билээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​