fbpx Ц.Нямдорж: Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 25 секунд

Ц.Нямдорж: Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ.

Х.Нямбаатар: -Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Бүлгийн даргын мэдээллээр бол УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад тухайн зүйл заалтад хэн өөрчлөлт оруулсныг тодруулахаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Ажлын хэсэг нь удахгүй дүнгээ мэдээлэх байх. Хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болоогүй байхад 450 гаруй хууль хоёр өдөр хуралдаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад хөөн хэлэлцэх зохицуулалтаа өөрчлөөч гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газраас төсөл орж ирэхгүй байна. Олон хүн ял завшиж байгаа тухай мэдээлэл маш тодорхой болчихоод байхад яагаад оуулж ирэхгүй байгаа юм бэ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болж тавигдаад жил болж байна. Энэ төслийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ. Албан тушаал, авлигатай холбоотой цагаан захтнуудыг хэрэг гэгддэг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүд хэрэгсэхгүй болох гээд хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд байж байна. Ар араасаа цувран хэрэгсэхгүй болох эхлэл нь тавигдлаа.

Ц.Нямдорж: -Манай яаманд бэлэн болсон төслийг Засгийн газар УИХ-д оруулах гэхээр цогц байдал алдагдах гээд байгаа юм. Энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самарч хаясныг яах юм, Эрүүгийн хуулиа яах юм, процессын хуулиудыг яах юм гээд асуудал их бий. Тиймээс цогцоор нь оруулж ирээд хэлэлцүүлье гэсэн бодолтой байгаа. Шүүх нэг хуультай байсныг дөрвөн хуультай болгоод хаячихсан. Сая томилогдсон Ерөнхий шүүгчид “Энэ хуулиудынхаа тухай байр сууриа гаргаж өг. Ингэхгүй бол цаашаа явахгүй нь” гэж хэлсэн. “Тэгье” гэж хэлээд явсан. Хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал Ерөнхийлөгчөөс ирсэн. Үүнтэй холбоотойгоор яамдаас саналыг нь авах гэж байгаа. Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг “утас” хөврөхөд л бусад нь дагаад хөвөрчихдөг юм. Болохгүй гэж хэлсээр байтал зүтгэсээр байгаад энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Одоо болохоор надаас юм шаардаад байх юм. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд хариуцлагыг нь тэр галзуу хүмүүсээсээ бус надаас асуудгаа болиорой, та нар. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар. Би та нарын нэрийг дурдаад хэлж байна шүү. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. хаана байна тэр чинь. 400 гаруй хуульч хуралдаад Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар их сургууль дээр зөвлөгөөн хийсэн юм. Тэр зөвлөгөөний санал надад ирсэн. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидгаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо боль.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​