fbpx 2018 ОН: ЭРХ БАРИГЧИД ХҮСЛИЙН ЖАГСААЛТАА БИЕЛҮҮЛЭХЭД ХЭН ХОХИРЧ, ХЭН ХОЖИХ ВЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 4 секунд

2018 ОН: ЭРХ БАРИГЧИД ХҮСЛИЙН ЖАГСААЛТАА БИЕЛҮҮЛЭХЭД ХЭН ХОХИРЧ, ХЭН ХОЖИХ ВЭ

Эрх баригчдын хүслийн жагсаалт гээч нь гоёор хэлэх юм бол мөрийн хөтөлбөр. Гэвч өнгөрсөн зунаас эхэлсэн явдлуудын үр дүнд намар нь эрх баригч намын эрх баригчид гэнэт солигдсон юм. Тиймээс тодорхой мөрийн хөтөлбөргүй ажлаа хүлээгээд авчихсан. Мөрийн хөтөлбөртэй ноцолдож суух зав,  цаг хугацаа ч байгаагүй биз.

Харин тааруухнаар хэлбэл, хүслийн жагсаалт гэдэг бол засаглалын бүх түвшинд “хүнээ” байр­шуулах юм. Халаа сэлгээ гэсэн үг. Энэ нэг тал нь юм. Нөгөө тал нь хууль дүрэмд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлээ зузаатган хадгалж үлдэх явдал ажээ.

Тиймээс өнгөрсөн оны сүүлийн хэдэн сарын турш хүлээлт үүсгэж байгаад, шинэ жилийн баяр, амралттай давхцан түр тасарсан дээрх “ажил­лагаа” 2018 онд хэрхэн үр­гэлж­лэх вэ гэдэг зүй ёсоор анхаарал татаж байгаа юм.



ДЭД САЙДУУД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ХАЛАА СЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР


Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх томилогдох үедээ “…Одоогийн засгийн бүтцийг өөрчлөхгүй. Харин болохгүй байгаа дарга нарыг өөрчилнө” гэж мэдэгдэж байсан. Тэр хэлснээрээ хийж байгаа. Гэхдээ ямар нэг халаа сэл­гээг чив чимээгүй хийсээр байгаа юм.

Засгийн газрын томоо­хон албан тушаатнуудын өөрчлөлтийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхэлсэн. Сангийн яам, БСШУС-ын яам, ХААХҮЯ-ныхыг чөлөөлсөн. Оронд нь хүн томилоогүй байгаа. Харин он солигдохын өмнөхөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилсон мэдээлэл байна. Мөн Эрчим хүний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг БОАЖЯ руу шилжүүлэн томилж, одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг тэтгэвэрт гаргана гэж зарим хэвлэлд мэдээлж байгаа юм. Энэ мэтчилэн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга ойрын үед солигдохоор болж байна.

Үүнээс гадна дэд сайд нарын халаа сэлгээ бас болохоор яригдаж байгаа. Одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа дэд сайд нарын дийлэнхийг солино гэж буй юм. Эх сурвалжийн мэдээллээр дэд сайд нарын 70 орчим хувь нь “шинэчлэгдэх” бололтой.

Мэдээж хэрэг, зарим агентлагийн дарга Засгийн газрын тушаал гарах хугацааг хүлээсэн шиг сууж байгаа. Бас ТӨҮГ, төрийн өмчит компаниудын захирлууд ч энэ давалгаанд өртөнө. Ингэхээр дээрх албан тушаалуудад шинээр хүн томилогдсоны дараа доошоо халаа, сэлгээ үргэлжилнэ гэсэн үг.



Х.ТЭМҮҮЖИНИЙ “ШИНЭЧЛЭЛ”-ИЙГ Ц.НЯМДОРЖИЙН “УЛАМЖЛАЛ”-ААР СОЛИНО


АН-ын засагласан 2012-2016 онд Хуулийн шинэчлэлт хэмээх зүйл нэлээд сайн хийгдсэн. Сайн гэдэг нь сайн өөрчилсөн гэсэн үг. Түүнээс хойш үр дүнг нь үзэх хэмжээний хугацаа өнгөрөөгүй болохоор олон нийт тодорхой үнэлэлт дүгнэлт өгч амжаагүй байгаа юм. Харин 2016 оны сонгуулиар МАН төрийн эрх барьж, улмаар 2017 оны сүүлчээр Ц.Нямдорж засагт орж, Хууль зүйн сайд болсноор Х.Тэмүүжиний “шинэчлэл” төгсгөл болох нь бололтой. Тодруулбал, Ц.Нямдорж сайдын ажлаа авангуут зарим өөрчлөлтийг буцааж хуучнаар нь болгох хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгаж, шүүхийн захиргааг Дээд шүүхэд хамааруулна. Мөн Прокурорын дэргэд байсан цагдаа, хууль хяналтынхныг шалгадаг Мөрдөн байцаах албыг буцааж УЕП-ын дэргэд авчирна гэж байна. Энэ мэтчилэн хуулийн байгууллагууд хуучин хэвдээ орох бололтой.



БОНДЫН ӨРИЙГ ДАРАХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ


2018 онд Монгол Улс “Чингис”, “Димсам” бондын төлбөрт 661 сая ам.доллар төлөх юм. Энэ өрийг өмнөх Засгийн газрын Сангийн сайд Б.Чойжилсүрэн олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж, 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсноор шийдэгдсэн талаар 2017 оны арав­дугаар сарын 26-нд Монголбанкнаас мэдээлсэн байдаг.  Санхүүжилт нь удахгүй орж ирэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын гаргасан хамгийн сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурсан. Бондын хөрөнгөөр өмнө нь гаргасан бондын өрийг дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй “Хуралдай” бонд 5.625 хувийн хүүтэй байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэвэл амжилттай босгосон бонд гэж хэлж болно. Бонд босгох ажил Засгийн газар огцорсонтой холбоотой түр саатсан ч шинэ Засгийн газрын тэргүүнд танилцуулаад, аравдугаар сарын 16-наас ажлаа үргэлжлүүлсэн” гэж байсан юм. Гэхдээ энэ нь энэ жилийг аргацаасан эд болохоос бондын өрийг дарчихаж байгаа хэрэг биш. 2017 оны аравдугаар сарын 25-нд “FINANCIAL TIMES” сонинд мэдээлэхдээ “…Өчигдөр Монголын засгийн газар олон улсын зах зээл дээр $650 сая ам.долларын бонд гаргасан бөгөөд 5.5 жилийн хугацаатай жилийн 6.1 хувийн хүүтэй байх аж. Гэхдээ энэ бондыг гаргахад менежмент хийж өгсөн Credit Suisse, Deutsche Bank and JPMorgan гэх хөрөнгө оруулалтын банкнуудын тавьсан нөхцөл нь Монголын Засгийн газар шинэ бондын мөнгөөрөө өмнө нь гаргасан, удахгүй төлбөрийн хугацаа нь тулж байгаа “Чингис”, “Самурай” бондуудаа зах зээл дээрээс худалдан авах ёстой аж. Өөрөөр хэлбэл өрийг илүү өндөр хүүтэй өрөөр дарах ажиллагаа явагдаж байна. Хуучин гаргасан 4.57 – 5.25% , харьцангуй бага хүүтэй бондуудаа илүү өндөр 6.1% хүүтэй бондуудаар сольж байна гэсэн үг” гэж бичжээ. Үүгээр бол бидэнд ирэх жилүүдэд бондуудын өрөө бүрэн төлж дийлэх бодлого хэрэгтэй болж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том шалгуур энэ юм.



ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАГ ГАЦАА АРИЛАХ УУ?


Томоохон хөрөнгө босгоно гэвэл улстөрчид хамгийн түрүүнд уул уурхайгаа л боддог болсон цаг. Тэр дундаа Тавантолгойн ордыг “хөдөл­гөхөд” бараг бэлэн болгоод орхисон. Хөдөлгөөгүй шалтгаан нь энгийн. Одоо ч ашиг нь тодорхойгүй, хэл ам нь татраагүй Оюутолгойн гэрээ нэр бүхий улстөрчдөд ихээхэн ашиг авчирсан гэдэг. Үүнтэй адилаар Тавантолгойн гэрээ тойрсон хардалт сэрдэлт тас­рахгүй байгаа юм. Одоогийн байдлаар таг гацаад байгаа Тавантолгойн гэрээнд Хятадын төрийн өмчийн “Шиньхуа”, Монголын “ММС” компаниудын хоршил яригдаж байгаа. “ММС” гэдэг “Эм Си Эс”-ийнх юм. Эх сурвалжуудын үгийг сонсохул Таван­толгойн гэрээ яг энэ чигээрээ хөдлөх боломжгүй гэнэ. Учир нь “Эм Си Эс” компани энэ гэрээг явуулахын тулд улстөрчдийг тэр чигт нь “базах” боломжгүй гэж байна. Харин Тавантолгойн гэрээ сөхөгдвөл Монголын компаниа гаргаж хаяад, Засгийн газрын хувийг нэмж болох юм гэсэн яриа хөөрөө далдуур яригдаж байгаа гэнэ. Явж явж энэ хувилбараар Тавантолгойн гэрээг байгуулах магадлал маш өндөр гэдгийг уул уурхайн салбарынхан ч хэлж байгаа. Нөгөөтэйгүүр Тавантолгойн гэрээг хэрхэхийг шийдэх хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. Мань эр Тавантолгойн гэрээг болгоомжтой эхлүүлэхгүй бол Засгийн газар унаж магадгүй гэ­дэг болгоомжлолоо умар­­таад энэ гэрээг зөв эх­лүүлж чадах аваас улсын эдийн засагт онцгой ач хол­бог­долтой. 2018 онд Ерөнхий сайдаас хүлээх зүйл энэ мөнөөс мөн гэж байна.



МАН-Д “ХУВЬСГАЛ” ГАРЧ, АН-ААС ШИНЭ НАМУУД ТӨРӨХ ҮҮ?


Уг нь 2018 он бол сонгуулийн улстөргүй ганц жил байсан юм. Гэвч улстөрчид, ялангуяа томоохон намууд амар жимэр суухгүй нь янзтай. “Цаг бусаар” суудлаасаа буусан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр нар цагаан сарын өмнө үү, дараа юу У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажил эхлүүлэх бололтой.

Харин АН-ын хувьд дотроо хагаралдаж уралцахгүй юм байна. Ингэлгүйгээр чиг чигээ харах нээ гэсэн үг. 2017 арванхоёрдугаар сарын эхээр Э.Бат-Үүлийг Хотын дарга байхад Нийслэлийн Захирагчийн албаны Гэр хорооллын ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Батсүх, хуулийн зөвлөх нь байсан Д.Батмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга нь байсан Я.Мөнгөнцэцэг нар шинэ нам байгуулж байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Шинэ намынх нь нэр Гэр хорооллын хөгжлийн нам гэсэн. Тэд 2017 оны зургадугаар сарын сүүлчээр намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан ч гишүүдийн тоо хүрэхгүй, намын байрны гэрчилгээний хуулбар байхгүй зэрэг шалтгаанаар буцаасан байна. Дутуу бичиг баримтаа бүрдүүлээд дахин хандахад  бас л хүлээж авахгүй байх шалтаг хэлсэн. Тиймээс энэ асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллага, гадаад орнуудаас Монголд суугаа ЭСЯ-дад хандана гэж байсан юм. Гэхдээ тэд өөрсдийнхөө ард Э.Бат-Үүл байхгүй, түүнтэй хамааралгүй хэмээн мэдэгдсэн. Харин улс төрийн хүрээнд, тэр тусмаа намынхан нь Э.Бат-Үүл Гэр хорооллын хөгжлийн нам байгуулах гэж байгаа гэцгээж буй юм. Үүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн хүрээллийг хамруулсан нам байгуулах бэлтгэлээ базааж эхэлсэн тухай эх сурвалжуудын мэдээлэл бас байна.

Эцэст нь, олон нийт 2018 онд эрх баригчдаас улс төр, эдийн засгийн дээрх томоохон чиглэлүүдээр сайн үр дүн хүлээж байгаа юм. Гэвч судлаачид, ажиглагчид, улстөрчдийн дүн шинжилгээгээр энэ бүгд нь ердөө л эрх баригчид  хүслийн жагсаалтаа хэрхэн биелүүлэхээс л шалтгаалах юм байна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хожиж, нөгөөдүүл нь хохирч үлдэнэ гэсэн үг.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна
500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​