fbpx 60 тэрбумын схемийг Төрийн банкин дээр хэрэгжүүлсэн Д.Баярсайханд хэзээ хариуцлага тооцох вэ Ерөнхий сайд аа?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 51 секунд

60 тэрбумын схемийг Төрийн банкин дээр хэрэгжүүлсэн Д.Баярсайханд хэзээ хариуцлага тооцох вэ Ерөнхий сайд аа?

 

 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын зохиосон “төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схем” Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжсэн талаарх ноцтой мэдээллийг “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг өнгөрсөн оны есдүгээр сард нийтэд дэлгэсэн нь олон нийтийн эгдүүцлийг ихээр төрүүлж, шүүмжлэл дагуулсан билээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр болгосон бөгөөд сарын 18 сая төгрөгийн цалин авдаг болох нь дээрх нэвтрүүлгээр ил болсон байдаг. Харин үүнийгээ Д.Баярсайхан “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг, хэрвээ 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн хээв нэг залруулж суусан удаатай. 

Түүнчлэн Төрийн банкны бусад удирдлагууд болох Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 15 сая, тэргүүн орлогч Д.Ганбаатар 12 сая, орлогч захирал Б.Энхсайхан 10 сая, орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая гэхчлэнгээр цалин авдаг болох нь илчлэгдсэн байдаг.
 

Тэдний цалингийн талаар иргэд цахим сүлжээнд:

“-Нийгмийн баялагийн шударга бус хувиарлалт, төсвийн мөнгийг хэрхэн иддэгийг харцгаа.  Энэ тэгээд бидний хүсээд байгаа нийгэм үү. 100 гаран багшийн хүсээд байгаа цалинг аравхан дарга сард авч байх. Эрдэнэт, Таван толгой гэх мэт олон төрийн өмчит компаниудын дарга, удирдлагуудын цалин энэнээс дутахгүй байх. Багш нар тэмц, эмч нар тэмц. Улс мөнгөгүйдээ биш та нарыг ядуу байлгаж ходоодоор чинь удирдаж байх санаатай.

-Төрийн банкны захирлуудын цалин гэнэ. Банкныхан өндөр цалинтай л байх л даа. Гэхдээ энэ одоо арай л биш юм шигээ. Яасан ч олон орлогчтой юм. Төсөв мөнгө хэцүү л гэнэ. Ерөнхий захирал нь гэхэд 30 жил бага ангийн багш хийсэн 30 багшийн цалинг ганцаараа авдаг юм байна.

-500 мянган төгрөгийн цалинтай багшаар хичээл заалгаж төгсөөд 8-18 сая төгрөгийн цалинтай “Төрийн банк”-ы захирал болох боломж зөвхөн Монголд л байдаг” гэх мэтээр бичицгээсэн байдаг.

Мөн нэвтрүүлгийн үеэр өөр нэгэн ноцтой мэдээллийг нийтэд ил болгосон нь Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван өдрийн өмнө буюу 2017 оны 6 сарын 23-ны өдөр Хятадын хөрөнгө оруулалттай Шинжиан Шинфа ХХК-д Төрийн банк 20 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай баримт юм. Уг компанийн захиралаар Гуан Чен гэдэг хятад улсын иргэн ажилладаг аж.

Хамгийн ноцтой нь Д.Баярсайхан тэргүүтэй Төрийн банкны удирдлагууд Банкны тухай хуулийн 17.3-ийг зөрчиж уг зээлийг олгосон талаар “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт хөндсөн байдаг. Өөрөөр хэлбэл, банк нь өөрийн хөрөнгийн таван хувиас хэтрэхгүй зээл олгоно гэсэн банкны тухай хуулийг энэ тохиолдолд зөрчсөн бололтой.

Төрийн банкны удирдлагууд ийнхүү Шинжиан Шинфа ХХК-д банкны тухай хуулиа зөрчин байж их хэмжээний зээл олгох болсон шалтгааныг нэвтрүүлгийн баг  улстөр бизнесийн сонирхолтой ивээн тэтгэгч нь байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн нь анхаарал татаж байна.

Нэвтрүүлгээр хөндсөн өөр нэг анхаарал татсан сэдэв бол Д.Баярсайхан Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 хүнийг ажлаас нь халсан гэх баримт юм. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ эдгээр 267 хүмүүсийг ажлаасаа халагдсаны дараа Төрийн банкны ажилтнуудын тоонд огт өөрчлөлт ороогүй байна. Энэ талаар Төрийн банкны хүний нөөцийн мэргэжилтэн асан Н.Отгончимэг, “Яг энэ албан тушаалууд дээр гаднаас хүмүүс авсан. Ажилтан ажилд авах ямар ч сонгон шалгаруулалтын стандартгүйгээр ажилд авсан. МАН-ын даргын тодорхойлолттойгоор хүмүүсийг ажилд авсан гэж би сонссон” хэмээн ярьжээ.

Ийнхүү төрөл бүрээр 60 тэрбумын схемийг Төрийн банкин дээр хэрэгжүүлэгч Д.Баярсайхан нь тус банкны Ерөнхий захирлаар очсон даруйдаа банкныхаа ажилтнуудыг дээр дурдсанчлан үй олноор нь хоморголон халаад зогсохгүй удирдлагын багаа шинээр бүрдүүлжээ. Ингэхдээ Гүйцэтгэх захирлаар Бадарчийн Цэндсүрэнг, орлогч захирлаар Д.Ганбаатар нарыг тус тус томилжээ. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт өгүүлснээр Д.Ганбаатарын эхнэр Болормаа нь МАН-ын дарга М.Энхболдын ойрын хамаатан гэх.

Мөн бидэнд олдсон шинэ мэдээллээр Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Д.Баярсайхантай эгч дүүсийн хүүхдүүд байж магадгүй байна.

Д.Баярсайханы тухайд ажлаа авсныхаа дараа тушаал гаргаж, Төрийн банкны орлогч захиралын албан тушаалд Б.Энхсайхан, Г.Тогтохбаатар, Х.Алтанзагас гэх хүмүүсийг томилжээ.

Нэвтрүүлэгт өгүүлж байгаачлан эдгээр хүмүүс нь цөм Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай ойрын хамаарал бүхий, нэг нутаг усны хүмүүс юм байна. Ингэж л Төрийн банкны удирдлагын баг төрөл, төрөгсөд танил талын хүмүүсээр дүүрсэн бололтой юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтэй ЗГХЭГ-ын сайд асан Ж.Мөнхбатад хандаж "Чиний авлига авч томилсон бүх дарга нарыг халах болно" хэмээн мэдэгдэж байсан удаатай. У.Хүрэлсүх ч хэлсэндээ хүрч зарим нэгэн албан тушаалтнуудыг даргын суудлаас нь ховхлоод эхэлсэн. Тэгвэл Төрийн албыг 60 тэрбумын наймаанаас салгана гэх амлалт өгч Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нартай холбоотой Төрийн банкны Д.Баярсайхан тэргүүтэй удирдлагуудад хэзээ хэрхэн, ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал өдгөө анхаарлын төвд байна. 

https://www.youtube.com/watch?v=UEUhXnsqOrU

Эх сурвалж: Зөв.мн Х.Онон

Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина
Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​