fbpx Хуулийн цоорхойгоор гоожсон хуурамч шатахуун
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

Хуулийн цоорхойгоор гоожсон хуурамч шатахуун

Монгол Улс газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулж, тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Энэ нь нэмэлт бодис чөлөөтэй импортолж, газрын тосны бүтээгдэхүүнтэй хольж, борлуулах боломж олгож байна.

Нефть нэрэх үйлдвэргүй атлаа Монгол Улсын шатахууны түүхий эдийн импорт өсчээ. Керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт илт дээшилснийг гаалийн мэдээллүүд харуулж, албаныхны анхаарлыг татаж эхэлсэн байна. Сүүлийн 10 жилийн газрын тосны бүтээгдэхүүний импортын мэдээллийг сонирхоорой. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2007 онд энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин бага, импортын муруйд бараг үл анзаарагдмаар дүр зурагтай байв.

Гэтэл үүнээс хойш алгуур дээшилж, 2013 оноос өсөлт нь эрчимжжээ. Өнгөрсөн онд гэхэд газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 16 хувийг дайвар бүтээгдэхүүн эзэлснийг ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар гэхэд 47 мянган тонн керосин импортолсон бол өнгөрсөн онд үүнээс бараг хоёр дахин ихийг хилийн чанадаас худалдан авсан байна. Тэгвэл ийм их хэмжээний химийн бодисыг газрын тос боловсруулах ганц ч том үйлдвэргүй Монгол Улс юунд ашигладаг юм бол гэсэн асуулт урган гарна.

Энэ төрлийн түүхий эдийг зарим бүтээгдэхүүний дулаан ялгаруулах чадварыг сайжруулахын тулд хольж, хуурамч шатахуун үйлдвэрлэх тохиолдол зарим улсад гардаг. Ийм үйлдвэрлэл манай улсад өрнөж буйг ч салбарын яамнаас үгүйсгэсэнгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний импорт илт өссөн үе нь газрын тосны бүтээгдэхүүний татвар нэмсэн хугацаатай давхцаж байгаа юм. Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, улсын төсөв дэх уналтын цоорхойг нөхөхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалсан.

Газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импорт татваргүй

2013 онд нийт татварын хил дээрх бүтээгдэхүүний өртөгт эзлэх хувь гурав байсан бол 2015, 2016 онд 19-34 хувь болтлоо эрс өсчээ. Ингэж шатахууны импорт дахь татварын дарамт нэмэгдсэн. Дайран дээр давс гэгчээр ам.долларын ханш чангарсан нь гадаад валютаар худалдан авсан бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулдаг импортлогчдын халаасыг ч багагүй цоолжээ.

Энэ хэрээр шатахууны зарим компанийн ашиг багассан юм. 2016 оны эхний хагас гэхэд шатахууны компаниуд таван хувийн ашигтай ажиллажээ. Мөн оныхоо долдугаар сард алдагдал хүлээсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүний өртгийн 51 хувийг импортын худалдан авалт, 34 хувь нь татвар, 16 хувь нь үйл ажиллагааны бусад зардал эзэлсэн байгаа юм. Төр ингэж татвар өндөр ногдуулсан атлаа үнээ өсгөхгүй байхыг шаардсан. Ашгийн хэмжээ нь хумигдсан тул зарим аж ахуйн нэгж хуулийн цоорхойг ашиглаж эхэлжээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний татан авалтад Монгол Улс ээлтэй юм гэхээс аргагүй. Газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулдаггүй хуультай.

Онцгой албан татварын тухай хуульд энэ тухай зохицуулалт байхгүй. Тэр бүү хэл, харьцангуй аюултай энэ төрлийн бодис импортлоход тусгай зөвшөөрөл ч шаарддаггүй. Ийм ээлтэй орчин эргээд хуурамч шатахуун үйлдвэрлэх таатай хөрс болж байна. Гэтэл энэ төрлийн бодисын хольцтой хуурамч шатахуун нь байгаль орчин, иргэдийн эд хөрөнгөнөөс эхлээд бизнесийн орчинд хүртэл сөрөг нөлөөтэй. Тухайлбал, керосин бол гэрэлтүүлэгт ашигладаг бүтээгдэхүүн. Аль XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж буй. Гэтэл олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна.

Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл шууд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай. Иймд энэ бохир бизнесийн үйл ажиллагааг илрүүлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа тухай албаны хүн мэдээлсэн.

Мөн одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хариу өгөв. Үүнээс гадна хуурамч шатахууны үйлдвэрлэл болон дайвар бүтээгдэхүүний импортыг хумих хууль эрхзүйн гаргалгааг ч албаныхан олжээ. Монголын хилээр сул чөлөөтэй нэвтэрч буй завсрын бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах эрхзүйн баримт бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан боловсруулж, холбогдох тооцоог хийлгэхээр дөнгөж Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлд ч цэг хатгаж чадна.

Г.Байгал

Н.ЦЭРЭНБАТ: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, ҮНДЭСНИЙ ПАРКИЙН САЙН ТУРШЛАГЫГ АВСТРАЛИАС НУТАГШУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Н.ЦЭРЭНБАТ: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, ҮНДЭСНИЙ ПАРКИЙН САЙН ТУРШЛАГЫГ АВСТРАЛИАС НУТАГШУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​