fbpx Нарны шилийг үл ойшоох, бээлий өмсөхгүй байх нь арьсыг хөгшрүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 30 секунд

Нарны шилийг үл ойшоох, бээлий өмсөхгүй байх нь арьсыг хөгшрүүлдэг

 1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх

Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,

  •  Зун биш болохоор
  •  Ердөө 15 минут л гараад ирнэ
  •  Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.

Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм.

    2. Соруулаар шүүс, коктейл уух

Соруул бүхий уруул? Илүү секси харагдаж болох ч байнга соруулаар ундаа уухад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг.

Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кинотеатрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү.

    3. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах

Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж! Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.

Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно.

    4. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх

Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.

Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдхүүнээс хэрэглэ.

    5. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих

Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол:

  • Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз.
  •  Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш.
  •  Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ.

    6. Хамраа оролдох зуршил

Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.

Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй.

    7. Нүдээ байнга нухлах

Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:

  •  Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
  •  Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.

Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.

Хотын Захирагч С.Амарсайхан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
Хотын Захирагч С.Амарсайхан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​